Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг хэрүүл шуугиан тарьж, олонд танигдсан улстөрчдийн нэг хэмээн үнэлдэг юм билээ. Эрдэнэтийн төрийн албыг ах дүү нарын сүлжээ болгосон зэргээс авахуулаад хээл хахуулийн хэрэгт ч холбогдож байсан Засаг ноён Д.Оюунбат ИТХ-ынхантайгаа таарамж муутай байгаа бөгөөд нөгөө хэд нь түүнийг суудлаас нь буулгахаар хуралдсан. Түүний хийсэн хууль бус үйлдлүүдийг ИТХ-ынхан нь илчилж огцруулахаар гарын үсэг цуглуулсан байна.
Тус аймгийн иргэдийн хурал 31 гишүүнтэй бөгөөд дөрөв нь л АН-ынх, бусад нь МАН-ын гишүүд юм байна. Гэтэл энэ сайхан боломжоо ашиглаж чадаагүй Засаг ноён Оюунбатын эсрэг ИТХ-ын 12 гишүүн нь санал өгснөөр унах дээрээ туллаа. Хоёр өдөр үргэлжилж, ширүүхэн болсон хурлын үеэр Д.Оюунбат “Та нар ажлаа хийгээгүй байж би Орхоныг ийм болгочихоо юу. Ер нь та нарын оролцоо юу байсан юм бэ” гэж ирээд л уурлаж, цухалдаж гарсан. Уг нь Засаг дарга Д.Оюунбат дахиад засаг даргаараа үлдэх сонирхолтой, бүр цаашлаад УИХ-д ч өрсөлдөж мэдэхээр байсан гэдэг. Гэвч түүний ууж идэж, хувьдаа завшсан зүйлүүдийг нэрлэсэн байна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн өгсөн 160 сая төгрөгөөр “Лексус 570” аваад уначихсан, “Авзага трейд”-ийн Мэндбаяраас хотод 4 өрөө байр бэлгэнд авсан, зарласан гурван тендерийнх нь хоёр нь будлиантаж, хэдэн тэрбум төгрөгийн хэрэгт нэр холбогдсон, Эрдэнэт бурханы дүр бүтээхдээ дундаас нь мөнгө унагасан гэх зэргээр элдэв гэм буруутай үйлдэл хийж байсныг нь илчилсэнд уурлаж, цухалдахдаа ухаан нь балартаж, бие нь муудлаа. Ямартай ч хурлын шийдвэр Засаг даргын биеийн байдал дээрдэхээр гарахаар боллоо.
Э.Мөнх
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 26, 2011 10:15:09 pm )
toriin mongoos hulgailsan bugdiig tenger gesgee.uk
-
Anonymous (January 03, 2012 12:41:13 am )
sain ideg doodohchyyd n doloohgu boltloo ideg xaxa
-
Anonymous (January 03, 2012 2:19:25 pm )
Yag unen oyunbataa. Gantsaraa idsen gahai targalahguie.
3 Comments