antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2015 9 comments

Зэвсэгт хүчнээс хөрөнгөжсөн хурандаагийн орон сууцны “наймаа” хэрээс хэтэрлээ

нийтлэсэн Admin

14510_449Армиас хөрөнгөжсөн хурандаа нар нэг бус нэлээд хэд болсоныг уншигч та өдгөө андахгүй болсон. Энэ удаа бид Зэвсэгт хүчнээс хөрөнгөжиж буй, цагаандаа гарсан нэгэн хурандаагийн тухай баримтыг дэлгэхээс өөр аргагүйд хүрлээ. БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, одоо ахлах мэргэжилтэний ажилтай, хурандаа Б.Батбаяр Зэвсэгт хүчинд хуваарилагдсан орон сууцыг хувьдаа завших асуудалд гарших болжээ. Тэрбээр одоогийн байдлаар төрөөс цэргийнхэнд өгсөн орон сууцны квотоос дөрвийг ч авчихаад байна. Уг нь төрөөс албан хаагчдаа дэмжиж нэг ажилтанд нэг л орон сууц өгөх учиртай баймаар. Гэтэл овжин, сэргэлэн хурандаа Зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй мянга мянган албан хаагчдаас ганцаараа дөрвөнтэй байрны хангалт эдэлжээ. Тодруулбал Б.Батбаяр хурандаа анх цэргийн байгууллагаас Налайхын Гордокт байр авчээ. Үүний дараа Нийслэлийн 72 дугаар дэлгүүрийн ард төрөөс цэргийн албан хаагчдаа дэмжин хөнгөлттэй үнээр барьж өгсөн 48 айлын орон сууцнаас мөн л байр аваад бусдад үнэ нэмж зарсан байна. Гурав дахь асуудлын тухайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Төрийн албан хаагчдаа дэмжих зорилготой 6 хувийн хүүтэй 4000 айлын орон сууц барих шийдвэр гаргаснаас цөөн хэдэн квотыг Батлан хамгаалах салбарт өгсөн. Энэ салбарын байртай, байргүй, хөгшин, залуу бүхий л албан хаагчдыг үл хайхран Б.Батбаяр хурандаа дахиад л уг квотын нэгийг сугалж чадсан нь ичгүүр, сонжуургүй цагаандаа гарсан явдал болов. Ийнхүү гурван ч байрны квот өвөртөлж чадсан Б.Батбаяр хурандаа саяхан БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хашаанд баригдсан 63 айлын орон сууцнаас дөрөв дэх байраа өөрийн эзэмшлийнх болгож чадлаа. Монголын мянга мянган эрс эх орныхоо төлөө тангараг өргөн зүтгэж байгаа ч өнөөдөр цалин, хангамж тааруухан гэх энэ салбараас хичнээн нь орон сууцтай, амьдрал нь тэгш яваа билээ. Өнөө маргаашгүй тэтгэвэрт гарах гэж байгаа, ид зүтгэх насан дээрээ яваа ч орон сууцанд тухалж чадаагүй өч төчнөөн албан хаагч байхад ганцхан Б.Батбаяр гэдэг хурандаа төрийн дэмжлэгтэй, өртөг багатай байрыг дөрөв дөрвөөр нь аваад байж болохгүй биз дээ. Түүний энэхүү үйлдлээс харахад амиа хичээсэн, хүн чанаргүй, ичгүүр сонжуургүй, улаан цагаандаа гарсан хүний дүр төрхийг илтэд санагдуулна. Ер нь Б.Батбаярыг хүн чанаргүй, хувиа хичээсэн, албан тушаалын төлөө хэтэрхий шунасан нөхөр гэдгийг уг салбарт хамтран зүтгэж буй нөхөд нь шуудхан хэлдэг юм билээ. Тухайлбал тэрбээр шинээр томилогдсон дэд сайддаа “Бөртэ”-гийн Батсайхан гэдгээрээ танигдсан газрын даргаа матаж, өөрөө тэрхүү суудалд нь тухлах гэж санаархаж явсан удаатай. Гэвч хэсэг хугацаанд уг газрын даргынхаа албанд үүрэг гүйцэтгэгчээр ажилласнаас гавиагүй тэрбээр энэ удаа сайддаа сайтар “далдагасныхаа” хүчинд дөрөв дэх байраа авч чадсан байна. Сүйхээтэй, овжин эрийн энэ мэт башир түүхийг бид дахин хүргэх болно.

mongolcomments.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (August 21, 2015 9:15:49 pm )

    Aaa

  • gd (August 21, 2015 11:23:17 pm )

    иймэрхүү явдал хаа сайгүй цагаандаа гарсан байна лээ намайг хэн хэлхэв нохойг хэн саахав гээд ард түмэнч дуугарч чадахгүй ядуураад бүүр туйлдсан юм шигээ тэхдээ бурхан харжил байгаал даа

  • bolovsrol (August 22, 2015 6:57:52 am )

    Sanhuu ediin zasgiin deed surguuliin huviar bna. Onoodor burtgel ehlej bna 95763344

  • Зочин (August 22, 2015 11:12:04 am )

    Наад нөхрийг удирдаж байгаа дарга нар яг ийм маягаар ингэж олон байртай болдгийг үлгэрлэж заасан “БАГШ” нар зөндөө байгаа. Чааваас даа дээд талд нь шударга дарга нар байдаг бол энэ нөхөр ингэж даварч чадахгүй ш дээ. Саяхан хуваарилсан 63 айлын орон сууцанд насаараа армид он удаан жил ажиллаж байгаа өчнөөн олон хүмүүсийнхээ нэрийг хасаад Цолмонг дагаж намирдаг баахан нөхдүүд орсон байна лээ.
    Хүний хуваарилагдсан байранд орсон хүмүүс хойт насандаа очих газар нь ойлгомжтой шүү дээ.

  • Anonymous (August 22, 2015 12:30:32 pm )

    Энэ Батбаяр хурандаагийн өвөө нь цэвэр хятад хүн байсын урд зүгийн хужаа санаагаараа их хол явж байгаа хүн дээ

  • Guest (August 23, 2015 1:57:41 am )

    Harsaar baital hujaa baina sh dee!! Mongolyn armid hujaa baij boldog yum uu, eniig zailuulaach ee!!!

  • zochin (August 25, 2015 12:28:09 am )

    Armi er tsagaandaa garch yalzrad udaj bna sh de. Xen ar ovriin tatastai ni l iim yum xiij bgaa bx daa. Ajil alban tushalin naima ni ch yalgagui de. Tolgoid ni eniig zoxion bgulad bgaa ter xeden darga narig ni turulj tseverlex xeregtei l de.

  • zochin (August 25, 2015 12:30:24 am )

    Ene xun neg l jijig jishee ni bailgui de. Tsaanaa bur aimar bga biz

  • zochin (August 25, 2015 12:34:35 am )

    Xuuchin ued armi iim bgagui l yum da. Tsergiin darga narig xarj surdej baxarxadag bsan tsagch tuuh boljee. Er ni ene saidud ni tsergiin ugshiltai xun tomilogdoh xeregtei l de. Batlan xamgalah salbar ug ni minii oilgoj bgaagar tusgai chig uurgin salbar l baimar yum da. Getel!!!

antalya rent a car