antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2015 1 comment

Усархаг бороотой

нийтлэсэн Admin

agaarОйрын өдрүүдэд зарим нутгаар усархаг бороо орох төлөвтэй байна. Иймээс иргэд, малчид цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах үеэр гадагш гарахгүй, малд явахгүй, аян замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцсаа базаах, шатахууны нөөцтэй явах зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Энэ сарын 19­нд нутгийн зүүн хагаст, 20, 21­нд зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 19­нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16­18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3­8 хэм, өдөртөө 14­ 19 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12­17 хэм, өдөртөө 23­28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6­11 хэм, өдөртөө 18­23 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (August 20, 2015 3:45:55 pm )

    Ганц зураас татаад бичиж болдоггүй юм байх даа 1217 хэм гэж байх уу. Зөв бичих дүрэм гэж юм алга болж дээ. Яахав барагцаалаад л нэг юм ойлгож унших юм доо.

antalya rent a car