АН-ынхан баруун бүсийн чуулга уулзалтаа хийх далимдаа Засгийн газарт хамтрах урилгыг хүлээн авсныхаа дараа өөрийн хувилбараа танилцуулсан Н.Энхбаярын саналыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга өнгөрсөн баасан гарагт ээлжит бус чуулганыг хааж, улмаар энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж буй. Түүнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт зэрэг албаныхан дагалдан яваа юм.
АН Н.Энхбаярын тавьсан “урхинд” өөрсдөө орсон учир түүний тавьсан саналд ямар хариу өгөх талаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавих хоригийг болиулсны дараа Засгийн газарт хамтрах эсэх талаар ярилцана хэмээсэн гэх яриа саарал ордонд гарчээ.
Гэсэн ч Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд өчигдөр үдээс хойш хориг тавихаа хуулийн зөвлөхөөрөө дамжуулан мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Холбогдох хууль, журмын дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэх байх” гэсэн юм. Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжвэл энэ явдал үнэхээр хортой үр дагавартай, аюултай гэж тэрээр үзэж байна.
Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирол буй ч үндсэндээ замхрах аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргийг хамруулахгүй байх ёстой гэж үзжээ.
Увс нуурын хөвөөнөө хуралдаж буй АН-ын удирдлагууд лхагва гарагийн өглөө нийслэлд ирэх аж. Энэ хүртэл Төрийн ордон эл хуль, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдсанаас өөрөөр хурал хуй болохгүй нь бололтой. УИХ-ын дарга Увс руу хүлгийн жолоо залахаас өмнө Ерөнхий сайдтай МАХН-ын дарга Н.Энхбаярын тавьсан саналыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй гэдгийг зарим эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр дөрвөн сайд, гурван дэд сайдын суудал авахаа нэгэнт илэрхийлээд байсан ч өдгөө Хууль зүйн яамыг авах талаар яригдсан гэх мэдээлэл байгаа юм.
Н.Энхбаярын гаргасан хувилбарыг АН дэмжихгүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүхэлдээ огцрох эрсдэл бий. Тодруулбал, УИХ-ын 19 гишүүн огцруулах гарын үсэг зуран тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд УИХ-аар хэлэлцэнэ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн кабинетаас шившигтэйгээр “хөөгдсөн” МАН огцруулах бичигт гарын үсэг зурах нь хэнд ч ойлгомжтой. Тэдний загатнасан газар нь маажсан үйлдэл болно. Үүн дээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн 10 гишүүн, Дубайд очиж Оюутолгойн гэрээг үзэглэснийх нь төлөө Ч.Сайханбилэгийг огцруулах ёстой гэж үзэж буй УИХ дахь бие даагчдын зөвлөл дэмжих нь гарцаагүй.
Засаг төрийн ажил саадгүй, тасалдахгүй явах ёстой гэх зарчим баримталдаг ИЗНН-ын хоёр гишүүн огцруулахгүй гэх кноп дарж, АН олонхио бүрдүүллээ ч Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг авч үлдэж чадахгүйд хүрнэ. Ийм тооцоог Н.Энхбаяр аль хэдийнэ хийж амжсан. Аргагүй байдалд ацан шалаанд ороод байгаа АН-ыг ямар байдалтай харагдуулах вэ гэдгээ ч тэр төлөвлөсөн. Тиймдээ ч парламентад гуравдагч хүчин болж буй намаас гарахааргүй авирыг гаргаж байх. Нэг ёсондоо жижиг чулуугаар том чулуу доргиож, улс орны чухал салбаруудад намынхаа “хүүхдүүдээр” дамжуулан эзэн суухаар зэхэж байгаа гэхэд хилсэдсэн болохгүй биз ээ.
АН өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ялж, ялагдаж ирсэн, ардчиллын үнэт зүйлийг шингээсэн намынхаа хувьд Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийн гаргаж буй араншинг хүлээн зөвшөөрөхгүй, чухал салбаруудад ч эзэн суулгахгүй гэж харах хүн олон. Хууль зүйн яамыг авбал Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хориг үр дүнгээ өгөхгүй.
Нөгөөтэйгүүр хууль эрхзүйн салбарыг яаж ч самарч болох нөхцөл байдал үүснэ. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын хуралдаанд оролцогч гишүүдийн 1/3 хүлээж авбал хэрэгжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МАН-ын 26 гишүүн 100 хувийн ирцтэй оролцлоо гэхэд УИХ Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох эсхүл холбогдох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулах шаардлага гарах юм.
Тэгэхээр Н.Энхбаярын дэглэсэн жүжиг МАН-ынхнаас шалтгаалж эхэлнэ гэсэн үг. МАН санаачилгыг гартаа авбал зургаан сайдын асуудлаас хальж, 2016 оны сонгуулийг хэрхэн явуулах талаар яриа тохироо ч болж хувирах магадлал өндөр байгаа юм.
С.Батзаяа
Холбоотой мэдээ
-
зочин (August 18, 2015 1:21:08 pm )
АН-ыг улс орноос минь зайлуулж өгөөч жирийн иргэд бид туйлдаж гүйцлээ, юмны үнээ дийлэхээ болилоо, 11,12 онд амьдрал дээшилж улс орон, иргэд мөнгөтэй болж эхэлж байсан юм шүү, АН гарч ирээд буруу бодлого явуулж улсын мөнгийг тэрбумаар нь идэж уусанаас болж улс орон уналаа,
-
ard (August 18, 2015 2:15:22 pm )
xarin tiim ee, xurdan songuuli in bolj ENE ABILGALIIN NAM IN DALD OROOSOI , TAIVAN AMIDRAX YUMSAN
-
ХХХХ (August 20, 2015 8:17:58 am )
АН-ын бодлого гэж юу байхав дээ. АН нэртэй баг өмссөн бүлэглэлүүдийн тэмцэл болж хувирлаа. 2016 онд Чингис бондын мөнгийг бодлогын алдаа гаргасан АН-аар төлүүлэх хэрэгтэй
-
-
bud (August 18, 2015 2:31:29 pm )
Aluurchin Enhbayariig ustahaas naash mongol hugjinuu hoshnogonii ats baihdaa erguu uhernuudee sain san ser
-
amaraa (August 18, 2015 5:48:13 pm )
gantshan hyniig zyhej haraahaa bolih heregtei enhbayar chini ali hediin yamarch alban tushaalgyi hyn biz dee)
-
энхээ (August 19, 2015 8:12:38 am )
МАН буруу эхэлсэн. эх нь булингартай бол адаг нь булигартай. Монголын үйр цэцэн үг ямар үнэн үг вэ
-
zochin (August 19, 2015 8:54:38 pm )
Монголчууд хоорондоо алацсаар дуусах байх оо. Олиггүй тэргүүн /Ц.Э/ ч энэ улсыг өс хонзонгийн алалцааны талбар болон юм даа. Залуу үе чинь таныг харж л байгаа даа.
-
bantan (August 19, 2015 9:01:28 pm )
Үхэж байсан Ан Энхбаяртайгаа үүрд тонилоосой.
-
тулга (August 21, 2015 10:50:14 pm )
ардын нам гараад үнэ хямдарсан гэхийг би энэ насандаа үзээгүй бас сонсоогүй.., харин 275 хүүхдэд 2008 онд ял өгсөн ..,Бурханаа устгасан геноцит аллага хэлмэгдлийг гардан гүйцэтгэсэн гэдгийг мэдэх юм байна даа Мартамхай Үхэр Монголоо
-
тулга (August 21, 2015 11:01:27 pm )
АН-н далд санаа бол Энхбаяраар МАН-г даруулах гол зорилго шүү дээ..,Элий балайнуудаа Та нар АН-г МАХН Энхбаярт хайртайдаа эвссэн гэж бодно уу? Хөдөөний хөлдүү сонгогч нараас болж АН аргаггүй эрхэнд МАХН тай хамтарсан юм шүү дээ.Ардчилалаа өөрсдөө устгаж тэнэгтдэг үхэр монголоо гэж..,Ялангуяа хөдөөгийн хорлонтой сонгогчидоос болж дэлхийд үлгэр жишээ болсон Монголын ардчилал бүрэн сэхэж чадахгүй бүтэн 25 жил боллоо.Сүүлийн 3 жилд барилга зам тавьсан ажил чинь миний мэдэх л урьд хэдэн арван жилийнхээс хэд дахин илүү хийсэн статистик тоо гарсан байна даа малуу даа.
-
тулга (August 22, 2015 10:17:36 am )
Аль ч засгийн үед ялангуяа өмч хувьчлалаас хойш юмны үнийг ямарч ерөнхийлөгч ,ерөнхий сайд засаг төрөөс тогтоохоо болиод удаж байна. МАН-н олигархиуд,тэдний гар хөл болсон пүүс компаниуд чинь олон жил төр барьсанаараа өргөн хэрэглээний сүлжээг гадныхантай нийлж атгачихаад байгааг мэдэж ав. Наад захын хүний үнэргүй дамчид үнэ тогтоодог болсоныг мэдтүгэй.Түүнээс биш Энхбаяр ч бай Элбэгдорж ч бай Алтанхуяг ч бай тэд үнэ тогтоох эрхгүй байдаг юм даа. Эрхэм их мэдэгч нараа. Тийм л сүрхий тэмцэгч юм бол үндэслэлгүй үнэ нэмээд байгаа компанитайгаа , тэр наймаачинтайгаа тооцоо хийх хэрэгтэй.Шал худлаа тэнгэр лүү нулимахтай адил юм яриад хэрэггүй мэдэв үү.
11 Comments