antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2015 8 comments

Н.Энхбаяр Хууль Зүйн яамыг намдаа авах санал тавьжээ

нийтлэсэн Admin

5dp26co9ehpu44crln6jcelsqfӨнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАХН, МҮАН -ын “Шударга ёс” эвсэл АН-тай зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяраар удирдуулан байгуулсан билээ. Ажлын хэсэг байгуулагдмагцаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой уулзсан юм. Уг уулзалтын үеэр юу ярьсан тухай мэдээлэл ил болж эхэллээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр 1-т Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцсэний дараа Засгийн газарт сайд нарыг нөхөн томилох асуудлыг ярина. 2-т Эвслийн зүгээс 3 яам авна. Үүнд: Шадар сайдаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарыг нөхөн томилно. Мөн Хууль Зүйн сайд Д.Дорлигжавыг чөлөөлж, уг яамны сайдын албан тушаалыг өг. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилно гэсэн санал гаргажээ.

Уг саналыг дэмжих боломж байж болохыг УИХ-ын дарга З.Энхболд үгүйсгээгүй бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арай дэндсэн хэрэг гэж дүгнэсэн гэнэ. АН-ын зүгээс Хууль зүйн сайдыг өгөлгүйгээр оронд нь нийт 4 сайдын суудал өгье гэсэн ч Н.Энхбаяр Хууль Зүйн сайдыг авах нь стратегийн чухал шийдэл гэж үзсэн бололтой, саналаасаа татгалзахгүй байгаа бололтой. Яриа хэлэлцээр үргэлжилж байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (August 18, 2015 9:04:16 am )

    eedee araich dee tur neg hunees hamaaraltai daanch archasagui naad huni chini ylsaa hugjuulj ushuu abna gesen ug chini shuud ytgaaraa byjignyylj ushuuguu abna gesen ug biz dee erh medelgui baihdaa im baigaa yum chini erh medelee abbal samarnaa

  • зочин (August 18, 2015 9:48:26 am )

    АН байхгүй болж Намбарын Энхбаярын ху намд орж байгаа юм байна даа

  • Лха (August 18, 2015 10:34:48 am )

    Энэ хүн хүн мөн үү ?Монголын ард түмэнд ямар их балаг тарьсанаа мэддэггүй байна гэж баймааргүйсэн .

  • bantan (August 18, 2015 12:35:01 pm )

    Мөн ч дураараа хуцах юм даа.Шадар сайдад хүүгээ,хууль зүйн сайдаар оймсны хүүгээ тавина гэнэ.Энхбаярын хувийнх нь улс юмуу хайшаа юм.Арай ч дээ.Энэ МАХН төрд гарвал Анамаас ч долоон дор болох байх шүү.

  • Зочин (August 18, 2015 1:39:21 pm )

    АН ерөөсөө МАХН-д дагаар орчихвол зүгээр юм биш үү?

  • Аймаар (August 18, 2015 2:03:34 pm )

    ХЗЧ-аа өгвөл АН-ын авилгачид дээлээ нөмрөхдөө бэлдсэн нь дээр дээ. Эбэ-гээс эхлээд. Арай ч энэ яамаа өгөхгүй байлгүй пээ.

  • Зочин (August 18, 2015 7:04:46 pm )

    Монгол төр хамгийн арчаагүй,нэр төдий болсныг харуулж байна.

  • энхээ (August 19, 2015 8:30:36 am )

    даанч ч дээ өгөхгүй байлгүй дээ. завхарсан юм болох байх даа

antalya rent a car