antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2015 Comments are off

Xарагчин гахай өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 1. Санчир гараг. Их морь одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлагаХурьцахуй. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car