antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2015 2 comments

Бидний олимпийн аваргатай болсон өдөр

нийтлэсэн Admin

4q8co7vu17tist25ehk39bp4fgӨнөөдрөөс яг долоон жилийн өмнө хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсанбилээ.

Булган аймгийн Сайхан сумын малчин Найдангийн хүү Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн барилдаанд Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон.

Ийнхүү тэрбээр Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргаа бид баярлаж, бахархаж, уйлж, дуулж, эвлэлдэн нэгдэж угтсан.Бидний дундаас төрсөн олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын алтан медалийнхаа оосроос атгаж, ялалт, баярын нулимсаа нуулгүй инээмсэглэн зогссон бахдам, бахархам, дөлгөөн дүрхүүгийнхээ төлөө залбирч асан монгол түмний зүрх, сэтгэлд одоо ч зураастай бий.

 

Түүнээс даруй дөрвөн жилийн дараа олимпийн аварга Н.Түвшинбаяр “Лондон-2012” зуны олимпийн наадамд -100 кг-ын жинд хүч үзэхдээ тамирчин хүний гайхам тэвчээр, ухааныг зааж, агуу амжилтаа давтан, мөнгөн медалийн тавцанд зогсож,Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа Лондонгийн тэнгэрт мандсан билээ.

 

Монголчуудад их ялалтыг авчирч, эв нэгдэл, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртаа баярын мэнд хүргэе.

 

Долоон жилийн өмнөх олимпийн аваргын төлөөх барилдааныг, медалийн тавцанд гарч алтан медаль зүүх мөчийг дараах линкээр орж үзнэ үү.

 


Б.Буд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (August 14, 2015 9:44:12 am )

    Tuvshede odo boloh gej bga delhiin avargas medali avarai gej huse amjilt

  • davaa (August 16, 2015 1:53:15 am )

    shan zaluu amjilt urgsha tovshinbayaraa

antalya rent a car