antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2015 7 comments

МЭДЭГДЭЛ: Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд Л.Уртнасантай хамтарч ажиллах боломжгүй гэв

нийтлэсэн Admin

143944263855cc26ce3aa20Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайханыг чөлөөлж оронд нь н.Чойноровыг, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг чөлөөлж оронд нь хуучин ажиллаж байсан Л.Уртнасан нарыг тус тус томилсон.

Тэгвэл Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөл шинээр томилогдсон Л.Уртнасан даргатай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргажээ.

Тэрхүү мэдэгдэлд “Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнийн 2015 наймдугаар сарын 10 өдрийн Б/146 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаал гарч Л.Уртнасанг хөдөлмөрийн эрүүл мэнд  судлалын төвийн даргаар томилсон байна.

Хөдөлмөрийн сайд нь 2015 2 сарын 22ны өдрийн Б/03 тэтгэмж олгох тухай тушаалын дагуу зургаан сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний 4736531 төгрөгний тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдсөн.

Гэтэл 6 сарын тэтгэмжийн хугацаа дуусаагүй байхад, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Очирбатыг хөдөө орон нутагт албан томилолтоор явж байх хугацаанд хууль бас ажил хүлээлцсэн болно.

Иймд Л.Уртнасан таньтай Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн гишүүд бид хамтарч ажиллаж боломжгүй гэдгээ үүгээр МЭДЭГДЭЖ байна” гэжээ.

Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ИРГЭН (August 14, 2015 7:03:46 am )

    ШИЙДВЭР ГАРСАН БОЛ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛСӨН.ХАМТАРЧ ЧАДАХГҮЙЧУУДЫГ СОЛЬЧИХ.САЙН МЭРГЭЖИЛТЭНГҮҮД ДҮҮРЭН БАЙНА.СҮРДҮҮЛДЭГ МООД МООДНООС ГАРСАН ШҮҮ ДЭЭ.ХЭНЧ АЙХГҮЙ.

  • kkk (August 14, 2015 9:08:27 am )

    yag zuv ajillah huseltei humuus zunduu bn. Durguin garah nado!!!!

  • ghfda (August 14, 2015 10:13:41 am )

    YAG ZUB HAMTARCH AJILLAJ CHADAHGUI BOL AJILAA CHADAH HUND N UGUUD YABSAN N DEER HONSHOORTOI BNA

  • иргэн (August 14, 2015 12:01:19 pm )

    Ер нь бол үндсэн ажлаа мэдэхгүй дарга нэр зүүсэн хүмүүс суудлаа тавьж өгөх хэрэгтэй шүү

  • ЗУЛАА (August 14, 2015 1:37:00 pm )

    ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ҮЙМҮҮЛСЭЭР БАЙГААД ХООРОНД НЬ САЙХАН ЗОДОЛДУУЛДАГ БОЛЛОО ДОО. БАС СҮРДҮҮЛНЭ. ӨӨРСДИЙНХӨӨ ДУРААР АЖИЛЛАХ ГЭЖ ГӨЖҮҮДЛЭНЭ. ЦААНААСАА ТУСГАЙ ТӨРЧИХСӨН ЮМ ШИГ УЛСУУД, ДАРГА, ЗАХИРАЛ БОЛОХГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ГЭЭД УЙЛАЛДАНА. ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ. ОЧИРБАТ ГЭДЭГ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙСАН, НӨГӨӨ ЧИНЗОРИГ ГЭЭЧ БУСДЫН БУЛАЙ БОЛОГЧИЙГ ДАГААД ДАЛДАГНААД БАЙСАН НӨХӨР МӨН БИЗ ДЭЭ. ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ АА.

  • kkkk (August 14, 2015 3:00:41 pm )

    yasan ch olon dargat gazar ve

  • zochin (August 17, 2015 2:17:29 pm )

    zvgeer ajilaa hiij bsan hvniig ingej ajilaas n haluulj avchihaad ergeed avlaar n yaj bgaan bol oo darga ihtei tolgoi tomrood ch hogjihgvi yum bn uul n ih tsomhon bag blaa

antalya rent a car