antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2015 54 comments

ТАНИЛЦ: Өршөөлийн хуулиар суллагдах албан тушаалтнууд

нийтлэсэн Admin

143933904955ca9229df0bcУИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Нийгэм даяар хүлээлт үүсгээд байсан энэхүү хуулийн хэлэлцэн батлагдсанаар олон хүн эрх чөлөөтэй болох боломж бүрдэж байна. Эрх баригчдын гаргасан судалгаагаар одоо хорих ангид ял эдэлж буй, мөн хэрэгт шалгагдаж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь өршөөгдөнө гэсэн тоо баримт байна. Үүнд АТГ-аас гаргасан судалгаагаар АТГ-т шалгагдаж буй 55 хэргийн 45 хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдах юм аж.

Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан байна.

Ингэснээр улсад нийт 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учруулсан 45 албан тушаалтны хэрэг өршөөлд хамрагдаж, эзэн холбогдогчид нь эрх чөлөөтэй болох нь. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох юм.

“Хүргэн хүү” Г.Дэнзэн өршөөгдөнө

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн зааснаар шалгаж байгаа. Тэгвэл түүний хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хүндэвтэр хэрэг учраас Өршөөлийн хуульд хамрагдана. Зөвхөн Г.Дэнзэн нарт холбогдох хэрэг гэлтгүй олон нийтийн анхаарлыг татсан, олны танил албан тушаалтан нарын холбогдсон хэргүүд мөн хамрагдахаар байна” гэж тайлбарлажээ. Тэгэхээр хорих ангид өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь муудаад байгаа Г.Дэнзэн тун удахгүй суллагдах нь.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх хэргээс мултарна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. Түүний хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ. Шүүх хурал энэ сарын 17-нд болох хэдий ч Л.Гансүх нарт холбогдох хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм байна. Ингэснээр Л.Гансүх нарт холбогдох 13 тэрбум төгрөгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Л.Гансүх эрх чөлөөт иргэн болох аж.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг суллагдана

Авлигын хэргээр ял сонсож хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй АМГ-ын дарга асан Д.Батхуяг Өршөөлийн хуулиар суллагдах юм байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт суллагдсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч суллагдах хугацаа нь болоогүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Харин өчигдөр батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдах боломжтой болсон байна. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар энэ хуулийн төсөлд тусгасан байна. Тэгэхээр Д.Батхуягийн хувьд энэхүү заалтад хамрагдаж байгаа юм. Д.Батхуягийг хууль бусаар 106 лицензийн зөвшөөрлийг олгосон хэрэгт буруутгаж яллаж байв.

“Татварын” Ч.Гансүхийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдана

2013 онд Татварын ерөнхий газрын дарга нарын нэр холбогдон, 18 тэрбум төгрөгийг завшсан хэрэг дуулиан тарьж байв. Тодруулбал, Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотойгоор Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн гэх хэрэгт АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. Мөн Ч.Гансүхийн энэ хэрэгт түүний гэр бүлийнхэн ч холбогдогчоор татагдсан тухай хэвлэлээр мэдээлж байв. Тодруулбал, нэр дээрээ данс нээлгэж их хэмжээний мөнгө байршуулсан бага хүү Г.Ганзул, “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэх Ч.Гансүхийн аав н.Чимид, мөн энэ хэрэгт шинээр сэжигтнээр татагдан баривчлагдсан түүний төрсөн эгч Ч.Даваасүрэн гэх мэтчилэн.

Тэгвэл энэхүү хэрэгтээ 7 жилийн хорих ял сонсоод байсан Ч.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдах нь. Энэ тухай АТГ-аас “Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана” гэх тайлбарыг өгчээ.

“Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх суллагдана

АТГ-аас тайлбарласан “Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана” гэсний дагуу гурван шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсон ялаа эдэлж буй “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх ч Өршөөлийн хуулиар суллагдахаар болжээ. Түүнийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад төрөөс төсөвлөсөн мөнгийг хууль бус аргаар хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган яллаж байсан юм.

Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон, шалгагдаж буй олон хэргийн эзэн холбогдогчид хэргээс мултарч, эрх чөлөөт иргэд болох нь. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн хэргийн тоон судалгаанаас үзэхэд прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж хянан хэлэлцэгдэж байгаа 18 хэргээс 14 хэрэг, түдгэлзүүлсэн 24 хэргээс 16 хэрэг, мөн дээр дурдсан ажиллагаанд байгаа 45 хэрэг, нийт 75 эрүүгийн хэрэг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байгаа юм байна. Эдгээрт хэрэгт 144 хүн холбогдогчоор татагдсан, хэргийн улмаас учирсан хохирол нь 32 тэрбум 415 сая төгрөг байгаа аж.

Б.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

54 Comments

  • Am (August 12, 2015 10:06:02 am )

    Yu weeee ene luiwarchid iig sulallaad bhaaar chin mongold awilgal yaaj zogsohin be!!!!

    • Батмөнх сэтгүүлч. (August 12, 2015 1:56:02 pm )

      хүмүүс ээ, харваад нумаа нуулаа гэдэг шиг бичээд нэрээ нуух нь ёстой муухай. Та бидний байгуулсан энэ АРДЧИЛСАН төр засаглал энэ цагаан захтан гэмт хэрэгтэнг суллах МУУХАЙ хуулийг гаргаж байна. Би АН-ын гишүүн. 2016 оны сонгуульд аль ч намыг сонгох хэрэггүй болж байна. Хэн ч гэмт хэрэг хийгээд хуулийн өмнө хариуцлага үүрэх ёстой. Гэхдээ… төр хийгээд түүний харьяалалд алба хааж байгаад зориуд мөнгөний гэмт хэрэг хийсэн нөхөд үүнд хамрагдах ёсгүй. Айлын түлээ нүүрс, талхны хэдэн мянган хулгайч шоронд бий. Тэд гараад маргааш нь буцаж орно. Тэдэнд хэн ажлын байр, амьдрах орчинг бэлдсэн юм. Байхгүй. Түүний ард хэдэн мянган хүүхэд, эмэгтэйчүүд энэ хоёр намаас хоол гуйсаар үлдэнэ. Бид ямар харгис АРДЧИЛАЛ гэгчийг байгуулчихваа. Маргааш миний хажуугаар “Гансүх”-үүд ландаа унаад давхина. Би нийтийн унаанд хавчуулагдаж явна. Надад мөнгө байхгүй, хулгай хийж чадахгүй, хууль шорон хажууд харж байгаа. Харин энэ төрөөс төрсөн гэмт хэрэгтэн тэрбумтангуудад өршөөл яагаад бий болоод байнаа. Хэн хариу өгөх болоо….

  • зочин (August 12, 2015 10:10:07 am )

    зүйл ангийг нь дурдах хэрэгтэй л дээ эд нар хохирлын хэмжээгээрээ зүйл анги нь өндөр байгаа бол хамрагдахгүй баймаар юм.

  • зочин (August 12, 2015 11:09:35 am )

    Луйварчид нь өршөөгдөөд ард түмэн ажил эрхэлж байгаа нь өрөнд баригдаад энэ төр юу болоод байнаа

  • Anonymous (August 12, 2015 11:50:39 am )

    Bolil do luivarchdiig

  • zochin (August 12, 2015 12:15:21 pm )

    arai ch de boliochee iim archaagui tor zasagtai bid yaj hogjih ve de idsen uusan nohduud bayjaad l ard tumen ni yaduuraad l

    • гэгээ (August 12, 2015 4:50:23 pm )

      төр ялзарчээ. хэрэг үйлдсэн ч зориулагдсан хуулиараа өршөөгдөнө. ийм нүгэлтэнгүүдийг тэнгэр нэргэг

  • oyun (August 12, 2015 12:23:25 pm )

    Huulich gej deee huiwaldaan

  • oyun (August 12, 2015 12:25:33 pm )

    Icheechdeee joohonch gesen ichih bulichirhai enreh setgeltei bldaa

  • tsogoo (August 12, 2015 12:53:44 pm )

    MONGOLCHUUD TENEG BISH SHVV NAIZUUDAA

  • Z24.mn (August 12, 2015 12:58:07 pm )

    Дэлхийн 128 авиа команийн нислэгийн тийзийг бид танд хамгийн хямд үнээр санал болгоно.
    Онгоцны тийз худалдан авсан тохиолдолд AIRPORT автобусаар үйлчлүүлэх эрх ҮНЭГҮЙ дагалдана.
    Онлайн чат болон PM -ээр холбогдоорой.
    Монголын хамгийн анхны онлайн билет захиалгын систем
    Утас 7000-4141

  • ЗОЧИН. (August 12, 2015 1:24:12 pm )

    Энэ улсуудыг хохиролоо бурэн толсон уед нь чолоолох хэрэгтэй..Унэнхээр хэрэг хийгээгуй бол хоригдсон хугцааны алдагдал,болон нэр торийн нь унагсан хариуцлагыг хэн хариуцах вэ.Энэ бол Алтанхуягийн шахаанд орсон их хуралын нохдуудийн хийж болох асуудал юм Бух но -г Алтанхуяг мэдэж байгаа тул .

  • AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA (August 12, 2015 1:45:54 pm )

    ARDCHILSAN NAMIIG UNENDEE L DEMJDEG BSAN..ODOO BOL UZEN YADAJ BNA…ADGIIN GARUUD ZOLBINGUUD

    • Gold (August 12, 2015 2:50:17 pm )

      Ардчилсан нам, Ардчилсан нийгмээ ялгаагүй юм байлгүй

  • Fuck 76 (August 12, 2015 2:26:00 pm )

    Naad heden haltar luiwarchid chin garaad buruu garaar olson mongtoigoo gadagshaa zailha blgvidee. Manaa deed huilihan oorsdoo dundan bas ajildag in bishvv. Heden tsaas awaal luiwarchid ig sullaal.

  • zochin (August 12, 2015 2:32:17 pm )

    үнэндээ арай ч дээ өршөөвөл бүгдийг нь өршөө л дөө Миний найз хохирлоо бүрэн барагдуулсан хэрнээ одоо ч бууж л байна.

  • Anonymous (August 12, 2015 2:39:38 pm )

    ene oron buur dampuurchihjee.huuli yos ene ter gej yarihaa bolimaar yumdoo.neeh gachin ard irgrdiig ailgaj icheesen huuli gargah mortloo,oorsoddoo iimerhuu huuli hiij suudag luivarchin hulgaichuud.ed nartai temtseh tsag boljee.uneheer uur hureed bh yum.uneheeriin doromjlon tohuurhaj bn shdee.bid bas ih teneg yumaa.medseer bj iim ulsuudaar toroo bariulah geed tiish ni tomildog.

  • zochin (August 12, 2015 2:43:02 pm )

    үнэндээ арай ч дээ өршөөвөл бүгдийг нь өршөө л дөө Миний найз хохирлоо бүрэн барагдуулсан хэрнээ одоо ч бууж л байна.
    үнэндээ арай ч дээ өршөөвөл бүгдийг нь өршөө л дөө Миний найз хохирлоо бүрэн барагдуулсан хэрнээ одоо ч бууж л байна.

  • Х.Алтаншагай (August 12, 2015 2:45:50 pm )

    Нэрээ нуухгүй ээ хаа ч хэлнэ. 12 оны ард түмний гэх сонголт бол ишиг эврээ ургахаар мөргөдөг шиг л үйлдэл болсон. Уулын бугыг хараад унасан бугаа тайлав гэдэг дээ. Төр, төрийн алба гэдэг чинь угтаа бол чадвартай, туршлагатай, зөв боловсон хүчний бөөгнөрөх газар байлтай. Иргэд харлаа, үзлээ сонголтоо дахиад л хийнэ. Зөв хүнээ сонгоорой доо. Мэдээлэл авдаггүй хэдэн арван мянган иргэн цаана чинь байна.

  • ED ERHTEN BUTEN HUN (August 12, 2015 2:48:18 pm )

    BI HULTEI GARTAI, CHIHTEI NUDTEI, AMTAI HAMARTAI, SETGELTEI ZURHTEI. tiim uchraas bi iim hachin huuli bataldag humuusiig gaihaj bn, Ed nar shig HULGUI GARGUI, CHIHGUI NUDGUI, AMGUI HAMARGUI, SETGELGUI ZURHGUI YUM SHIG hudal huurmag amidarch chadahgui

  • Anonymous (August 12, 2015 2:52:25 pm )

    Ард түмэнд идсэн уусан мөнгөө өгөөч ээ

  • Anonymous (August 12, 2015 3:01:44 pm )

    АН ыг сонгосон итгэсэн хууртагдсан түмэн олон минь харж байгаа биз. Та бүхэн минь ийм л сайхан нэртэй муухай луйварчидад саналаа өгсөн шүү. Ирэх сонгуулиар алдаагаа засахыг хүсье

  • irgen (August 12, 2015 3:25:57 pm )

    Ажил хийж амьдралаа залгуулж байгаа ард түмэн нь хагас өлсөглөнгийн байдалтай харин улсын мөнгө идсэн хэд нь өршөөгдөөд одоо үнэтэй машинаа унаад тансаглаад дайрчих шахаад явах юм байна л даа. Ардын хүүхдүүдийн мөнгийг хулгайлсан новшнуудыг өршөөмөөргүй байна. Үр хүүхдүүд нь үйл лайг нь үүрнэ дээ.

  • шударга байя (August 12, 2015 4:10:05 pm )

    хууль гууль,энхбаярын салаавч нь үнэн боллоо.Гууль хийдэг хүнүүдийг 2016онд дахин сонгох хэрэггүй.Нөгөө өмс гозолзуулаад байсан шударга хүн хаана байна.

  • 95567889 (August 12, 2015 5:40:29 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ШУУД ХОРИГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

    • ИРГЭНИЙ ЭРХ (August 12, 2015 9:24:19 pm )

      харагдаач ёстой

  • oyun (August 12, 2015 5:49:18 pm )

    songuuli bvgdeereen ogohgvi baitsgaayaaa

  • Anonymous (August 12, 2015 6:06:49 pm )

    mongolchuud teneg bish shuu novshnuudaa

  • irgen (August 12, 2015 6:20:48 pm )

    Tsever agar sangiin mengiig chini 4.8 terbumiig nyagtlan Maaxarrin Xulan idseniig shyyxeer togtooson shyy dee xarin Xyrelsyxiig alban tushaaldaa xainga xandsanaar yallasan yum shyy dee eneetgyylchid gej yamarch EDU gyi garuud bx yum daa

  • Anonymous (August 12, 2015 7:16:20 pm )

    iim l yuma hiih geheer saad bolloogeed MAN-aa huuguu biz. Tednii hamgiin sain chadah zuil ene

  • элбэг дорж (August 12, 2015 7:17:09 pm )

    шударга байцгаая л даа

  • зочин (August 12, 2015 8:01:52 pm )

    Хулгай хийгээд хуулиа гаргаад байж байхаас даа.Амар юм биш үү?

  • yana daa (August 12, 2015 8:32:11 pm )

    элбэг дорж oo! шударга байцгаая л даа!! АН ыг сонгосон итгэсэн хууртагдсан түмэн олон минь харж байгаа биз. Та бүхэн минь ийм л сайхан нэртэй муухай луйварчидад саналаа өгсөн шүү. Ирэх сонгуулиар алдаагаа засахыг хүсье.Иргэд харлаа, үзлээ сонголтоо дахиад л хийнэ. Зөв хүнээ сонгоорой доо. Мэдээлэл авдаггүй хэдэн арван мянган иргэн цаана чинь байна.

  • zochin (August 12, 2015 9:27:07 pm )

    Mash ih uur buhimdal turj bna.lalaruud.

  • Nyambuu (August 12, 2015 10:09:14 pm )

    Ene huuliin gol zorilgo ni ehneesee idej uusan shunahai ardchilagch alban tushaaltiig hamruulah gej sanaachilsan AN MAN 2-n avilgalaar sulbeldsen udirdagchidiin batlan garsan huulintcar .

  • hovdchuud (August 12, 2015 10:28:00 pm )

    Mash zuv zuv zuv

  • Eserguutsej bn (August 12, 2015 11:51:46 pm )

    gansuhees ehleed ulsaa hudaldsan luivarchin hujaanudad hariug ni hatuuhan shig amsuulah heregtei.

  • suk (August 13, 2015 12:19:37 am )

    hereg alga iim novshuudiig uu

  • зочин (August 13, 2015 4:53:56 am )

    яг үнэн шүү, Батмөнх сэтгүүлч болон энэ хуулийн үнэнийг илтгэж сэтгэгдэл бичигч нартай санал нэг байна, засаг төртэй тусгаар “ардчилсан” гэх улс орон ийм шудрага бус хууль гаргаж болохгүй.

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (August 13, 2015 7:37:39 am )

    Shudarga baiya gej hudal yarij yabdagaas bish shudarga hun mongold edriin od met hobor bdg ymaa terd bui sandal shireenii begleesnuud yag l shudarga baij haragana daahunleg ardchilsan niigem baiguulaad oluulaa uls shig hegjeed baigaa gej soliorch suuna bishuu elbegdorjtoi zebllehgui iim huuli gargadag erguu teneguud uu bitii seruun zuudleef bai

  • Anonymous (August 13, 2015 8:03:00 am )

    ulsturchid muuhai humuus bitgii dolignoj bai bitgii dagaj daldagna olon dolignuuruud baidag ni haramsaltai. Bathuu’ Temuujin metiin

  • Ууртай монгол хүн (August 13, 2015 8:13:42 am )

    Шударга нийгэм хаана байна аа өршөөгөөд дахиж идээд буцаж ороод хэдэн жил суугаад болоо насны бөгсөнд идэх хөрөнгөтэй нийгмийн даатгалыг мөнгийг яаж идсэн албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй хөдөлмөрын хөлсны доод хэмжээний цалин өгөөд урт хугацаанд …

  • Anonymous (August 13, 2015 8:41:36 am )

    төр засагт итгэх итгэл алдарч дууслаа. уусан идсэн мөнгийг нь тогтоогоод засгийн дансанд буцааж хийлгэж ард түмэндээ өг. баялаг бүтээгчид чинь яддарч сульдаж гүйцлээ. тэнэгүүдээ

  • zulaa (August 13, 2015 9:34:04 am )

    manius bas xulgai xiij bolox ni tee. barigdval ed nartai barizaj bolno biz dee. undsen xuulind bugd tegsh erxtei bna gesen biz dee

  • zulaa (August 13, 2015 9:36:39 am )

    zuvxun yadarsan mani meted uilchildeg xuuli er ni bidend xereg bna uu.idej uusan ni xojij bna sh tee. bolomj l garval idezgeey dee

  • novshnuud (August 13, 2015 10:25:06 am )

    AN gej hulgaichuud yumdaa oilgoloo

  • uur (August 13, 2015 2:07:12 pm )

    idej uusan mongonii ydahdaa taliig in toluuldeggui ymuu chamiag alhad yu bdagiin nadad mongoliin huuli noloolohgu gedeg ugch unen ym bna

  • Монгол эр (August 13, 2015 3:51:37 pm )

    Ц.ЭЛБЭГДОРЖ үнэхээр л Цэвэр Монгол угсаатай Цэвэр Захчин эр хүн мөн л бол МОНГОЛЧУУДАА шоронд байлгахийг хүсэж Өршөөлийн хуульд ХОРИГ тавих ёсгүй.. Монголчууд бид цөөхүүлээ үнднстэн. Нэг мэдэхэд бүгд Шоронд сууж байвал хэнд ашигтай вэ.Ямар гаралтай хүмүүст ашигтай вэ. Монголчуудаа ухаарийтэээ. Өшөөлийн хуулийг энэ Их хурал ийм л шалтгаанаар гаргасан.. ….Гадны Капла-г болохоор Санаа алдаж сууж байгаад Өршөөчихдэг… МОНГОЛ иргэдээ болохоор БАТЗАНДАН -гийн саналаар Шоронд нь хатаах гэж үү…Биднийг Шоронд байлгах хүсэл Ямар гаралтай хүмүүст байна вээ…..

    • Хуцаарай (August 21, 2015 4:00:44 pm )

      Хуцаарай. Гарах л юм бол ална.

  • Монгол эр (August 13, 2015 3:52:23 pm )

    Ц.ЭЛБЭГДОРЖ үнэхээр л Цэвэр Монгол угсаатай Цэвэр Захчин эр хүн мөн л бол МОНГОЛЧУУДАА шоронд байлгахийг хүсэж Өршөөлийн хуульд ХОРИГ тавих ёсгүй.. Монголчууд бид цөөхүүлээ үндэстэн. Нэг мэдэхэд бүгд Шоронд сууж байвал хэнд ашигтай вэ.Ямар гаралтай хүмүүст ашигтай вэ. Монголчуудаа ухаарийтэээ…. Өшөөлийн хуулийг энэ Их хурал ийм л шалтгаанаар гаргасан.. ….Гадны Капла-г болохоор Санаа алдаж сууж байгаад Өршөөчихдэг… МОНГОЛ иргэдээ болохоор БАТЗАНДАН -гийн саналаар Шоронд нь хатаах гэж үү…Биднийг Шоронд байлгах хүсэл Ямар гаралтай хүмүүст байна вээ…..

  • baatar (August 15, 2015 7:03:05 pm )

    та нар яаж ч чадахгүй, хохь чинь хулгай хйисний х нь аз. мэдүү

  • ubs (August 16, 2015 12:52:52 am )

    Ardiin namin ulibarchid idej idej barigdahgui bj lbai chde harin ardchilsan nam shudargaar barij horij bga yum bish vv teneg mongolshuudaa

  • Bold (August 16, 2015 8:10:45 am )

    Mongolchuud min odoo zuger suuj bolohgui boloo minii amdiral uneheer hund Baina bolohgui bol bi ene novshnuudaas gants hoeriin alaad ene muu amdirlaa duusganaa

  • Монголын ард түмний нэрийн өмнөөс (August 21, 2015 3:59:09 pm )

    Эд өршөөгдөж гарах л юм бол Монголын ард түмний нэрийн өмнөөс хөнжилд нь буудсугай. Монголын ард түмэн. Захиалгыг гүйцэдүүлэхийг зөвшөөрөв.

antalya rent a car