МАН-ын зургаан сайдыг засгаасаа хөөсөн АН-ын тохиролцоо үргэжилж байна. Тэд УИХ дахь 39 санал багцлахын тулд “Шударга ёс” эвслийн саналыг багагүй харгалзан үзэж байгаа. Мөн ИЗНН болон бие даагчдад хамтран ажиллах санал өгсөн байна. Бие даагчдаас Ч.Сайханбилэгийн засагт хамтран ажиллах боломжгүй гэсэн хариу өгчээ. АН-ын дарга З.Энхболд Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нартай уулзаж Хөдөлмөрийн яамыг амалсан боловч тэд зөвшөөрөөгүй юм байна. Ц.Даваасүрэнгийн хувьд Сангийн яамнаас өөр газар очихгүй гэсэн бөгөөд АН чиг үүргийн гол яамаа түүнд өгөхгүй гэжээ. Тиймээс бие даагчид Оюутолгойн гэрээг Дубайд очиж хууль бусаар зурсан Ч.Сайханбилэгийн багт хамтрахгүй, харин Ерөнхий сайдыг огцруулах өмнөх байр суурь хэвээр байгаа гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
О.САР
Холбоотой мэдээ
-
иргэн (August 11, 2015 10:11:22 pm )
Зов бна
-
-
хөгийн гар гэсэн шүү (August 13, 2015 1:54:52 pm )
бас сангийн сайдад санаатай юм уу
-
ард (August 13, 2015 1:55:59 pm )
бас сангийн сайдад санаатай юм уу,хөгийн гар гэсэн шүү
-
zochin (August 13, 2015 3:05:01 pm )
hamtrahgui gesen zuv shiid gargasand talarhaj bn bie daagch heveeree bh heregtei shuu Davaasuren gishuund amjilt husie ushuu ih ajillaarai
5 Comments