Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлчүүд даншиг наадмаа хийж Хүй мандлын дэвжээг хотойтол сайхан наадлаа. Анхдугаар богдод хүндэтгэл үзүүлэх зорилго бүхий уг наадмын талаар олон нийт янз бүрийн санал сэтгэгдэлтэй үлдлээ. Даншиг наадмыг хийх гэж төсвөөс 560 гаруй сая төгрөг зарцуулсан. Тэр хэрээрээ ч цэвэрхэн, зохион байгууллалт сайтай наадам боллоо. Гэхдээ нөгөө талаасаа татвар төлөгчдийн мөнгийг хоосон цацсантай адил үйлдэл болсон. Ер нь монголчууд бид жилдээ хоёр наадах шаардлага бий юу.
Даншиг наадмын хамгийн сонирхол татсан хэсэг бол үндэсний бөхийн барилдаан юм. Бөхчүүд ямар нэгэн цол чимэггүйгээр даваа бүртээ сугалаагаар барилдсан. Ингээд бөхчүүдэд даншгийн начин, өсөх идэр начин, заан, арслан зэрэг цолыг хүртээсэн. 21 дүгээр зууны анхны даншгийн арслан цолыг Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва хүртлээ.
Харин бөхчүүдэд даншиг наадмын цол тэмдгийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц батламжлан, гардуулж өгсөн.
Тэгвэл уг үйлдлийг зарим хүмүүс хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж харж байгаа юм. Тодруулбал, Монгол үндэсний бөх, Хурдан морины уралдаан, Сурын харвааны цол чимэгийг жилдээ ганц удаа олгодог бөгөөд “Үндэсний баяр наадмын” тухай хуулиар зохицуулдаг. Цолыг Ерөнхийлөгч, Засаг дарга нар олгодог.
Тиймээс Хамба ламд цол олгох эрх байхгүй гэсэн үг. Мөн даншгийн цолыг ямар нэгэн байдлаар хуульчлаагүй байгаа юм. Цаашид уг зөрчлийг хэрхэн зохицуулахыг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Г.Лхагва
Холбоотой мэдээ
-
-
Монгол (August 11, 2015 1:29:50 am )
Наадам баярын тоог нэмээд л улс уронд баригдаад хэцуудлээ гэх яагаад зарлагадах баяраа нэмээд байгааг ойлгохгуй юм !!! Лам нар уг нь санхуужуулж болох л естой !!! Ямар татвар толж узсэн биш ганц удаа буян уйлдэцгээж углог угч узээсээ
-
77758402512199 (August 11, 2015 8:40:34 am )
Энэ өдрийн мэнд хүргэе. Даншиг наадам сайхан болж өнгөрлөө. Монгол соёл, уламжлал талаасаа үзэж харах зүйл олон л байлаа. Харин ч зохион байгуулалт сайтай их зүйлийг хийж бүтээсэн байна. Миний бодлоор цамын бүжиг г.м зүйлийг нь баяр наадмын нээлтэнд оруулсан бол гэж бодлоо. Аливаа арга хэмжээг зохион байгууллахад алдаа оноо байдаг учир дараа яавал илүү болгоход нь урам зориг өгөх хэрэгтэй шүү дээ./цаг хугацааг/ Монголчууд бид санаа нэгдвэл энэнээс ч илүү зүйл хийж чадна шүү дээ.
-
NG (August 11, 2015 8:04:23 pm )
ДАНШИГ-ийн наадам бол ТӨРИЙН наадам биш. Нууц бодлого гэнэ үү … богинохон бодолтой ч болдоо
-
-
зочин (August 11, 2015 9:09:33 am )
чойжамц хам баа гэж хумсаа нуусан муур багш жинхэнэ дүрээрээ шүү…
-
Anonymous (August 11, 2015 1:24:48 pm )
DANSHIG’NAADAMIN’9’HD’XHI’ZOGZOCOOP’TAXILGAGA’ORGOLOO’BATLAN’XAMGAALAXIN’CAID’DECLEGCH’GENERAL’ERDENEBATIN’XOER’XYYXEDIN’ZOGZOC
-
Anonymous (August 11, 2015 1:27:35 pm )
MONGOLIN’GANDANGIN’LAM’NAR’BYGD’NAIRAMDAX’XITAD’ARD’YLIN’TAGNYYLIN’AJILTANGYD
-
ulaan (August 11, 2015 2:17:51 pm )
danshig naadasm harin mash shan bolson shuu dee es jamshlaa sergeesen goe naadam bson margah zuilgui hun bugd bayrtai bsan
-
Олон (August 11, 2015 3:29:29 pm )
Олон юм яариад бсан нацагдорж гэж нохор лам нарыг тор хамгаалж монго тогрог огох естой гээд л даншиг энэ тэр гэж жуулчин татна гэж олон юм яарж байхаар наадмаар харин олон жуулчид ирж наадам сонирхох гэдэг нээх олон юм узуулдгуй шуу дээ харин энэ цам энэ тэрээ нийлуулээд тумэнд узуулж болно шуу дээ зардал монго хэмнээд гандан дангаараа оорсдоо толбор монгийг нь гаргаад даагаад байхад нээх хотоогд бхгуй шуу дээ
-
Уншигч (August 11, 2015 3:30:36 pm )
Төрийн дээр шашин заларч байгаам биш үү. Үндэсний баяр наадмын хуулиар зөвхөн ерөнхийлөгч, засаг дарга нэр бөхийн цол олгох эрхтэй. Тэгэхээр хуулиас ч дээгүүр эрхтэй, ерөнхийлөгчөөс ч том нь хамба болж таарч байна.
-
Anonymous (August 11, 2015 6:09:10 pm )
би бол даншиг наадмыг зөв гэж бодож байгаа. хэрэв далай багш мөнх бусыг үзвэл хятад 15-р далай гарцаагүй. бид түүнд мөргөж явах уу эсвэл лал, христ болох уу. энэ үед бидэнд 10-р богд байх юм. түнд зориулсан даншиг наадамд дэлхийгээр нэг тарсан монголчууд ирж наадаж байх юм. тэгээд даншигын цол олгоно. бид БНХАУ, ОХУ-ын иргэн бөхөд Монгол улсын цол олгох нь аль аль талдаа эрсдэлтэй. Харин шашины цол бол соёлын асуудал болно. Монгол угсаатны нэгдэл нягтралын баяр мөн. угнь энийг Лхавга өөрөө бодож олох байсан харин тэнэгтээд явчихаар тйлбар хийж байна.
-
ха ха (August 11, 2015 6:24:50 pm )
Энэ даншиг наадам чинь АН-хан 1921 оны ардын хувьсгалыг үгүйсгэн, болиулж наадмыг зөвхөн 8 сард хийх нууц бодлогын эхлэл биш үү.
-
Anonymous (August 12, 2015 3:26:12 pm )
СЭТГҮҮЛЧ ГУАЙ ТА ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ ЭНЭ ДЭЭГҮҮР БОЛЖ БАЙГАА ЛУЙВАР ХУЛГАЙ, ИЛ ТОД, ӨРШӨӨЛ ГМ ТАЛААР БИЧЭЭЧ . ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТА ТЭДНЭЭС МӨНГӨ ОЛЖ АМИА АРГАЦААЖ ЯВАА БЭРТЭГЧИН ШҮҮ
13 Comments