antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 8, 2015 1 comment

Сувдан загасны нууц & аз, эрч хүчний ундарга

нийтлэсэн Admin

Учир нь тэрхүү товгор бүрт аз, эерэг энерги агуулагдсан байдаг хэмээн эртний хүмүүс итгэсээр ирсэн юм байна.

Эрчүүдийн баяр хэмээгддэг гуравдугаар сарын 18-нд ханьдаа бэлэг болгож сувдан загасан түрийвч авч өгсөн юм. Маш олон жижиг хатуу товгор гадаргуутай болохоор барихад ч гарт эвтэйхэн цаанаа л өөр юм билээ. Үнэн хэрэгтээ би сувдан загас гээч энэ амьтныг хаана амьдардаг, юугаар хооллодог, бүр ямар хэлбэр дүрстэй талаар огт төсөөлөлгүй явсан билээ. Гол нь их л чамин сайхан арьстай, тэр нь олон хүний анхаарлыг татдаг, татахаас ч аргагүй тансаг эд болж чаддаг юм байна гэдгээс өөр төсөөлөл байсангүй.

Хэдэн зууны тэртээгээс энэ загасны арьс үнэд орж, далайн чанадын улс орнуудын худалдааны гол хэрэгсэл болсны шалтгаан нь юу байсан юм бол. Эртний ам дамжсан яриаг судлаад үзвэл сувдан загасны арьс маш олон хатуу товгороос бүрдсэн нь санаандгүй хэрэг биш юмсанжээ. Учир нь тэрхүү товгор бүрт аз, эерэг энерги агуулагдсан байдаг хэмээн эртний хүмүүс итгэсээр ирсэн юм байна. Зарим тайллаар бол мөнгө далладаг, мөнгө арвижуулж өсгөдөг ч гэсэн яриа хүртэл бий. Ийм яриа гарах болсон шалтгаан, үндэс нь юу байв. Ингээд сөхөөд судлаад байх бүрт арьсан дээрх үй олон товгор нь үржиж, арвижихын билэгдэл бөгөөд дайснаасаа амиа хамгаалахын тулд арьс нь гэрэлд ойн элдэв янзын тансаг өнгө гаргадаг нь аз, эерэг сайхан бүхний илэрхийлэл гэсэн яриа тарахад хүргэсэн нэгэн зүйл байж мэдэх л юм.

Харин эл загасны дүрс, амьтны аймгийнх нь хувьд авч үзвэл, аварга загастай нэг овог байж мэдэхээр аж. Тэгээд ч сувдан загас маань бидний заримынх нь төсөөлж байгаа шиг жижиг биетэй амьтан биш. Харин ч дөрвөлжин хар даавуу шиг хавтгай том амьтан гэж бүрэг бааргаар дүрсэлж болохоор. Бас дайснаас биеэ хамгаалах онцгой төрлийн хатгууртай юм. Энэ амьтан халуун орны далай тэнгист амьдардаг юм билээ.

Сувдан загасны арьс нь гайхалтай бат бөх бас гоёмсог шинж чанараараа хэдэн зууны турш хүн төрөлхтөний анхаарлыг татсаар ирсэн. Тийм ч учраас энэ загасны арьсаар хийсэн арьсан эдлэл хэзээнээсээ үнэтэй цайтай, нүүр тахлах эдийн тоонд багтдагийг нь гайхах хэрэггүй аж. Үүгээр ч үл барам гадаадын улс үндэстнүүдэд сувдан загасны арьсаар хийсэн ер бусын загвартай гутал, углааш, тэлээ, хэтэвч, хүрэм бас гар утасны гэр хүртэл худалдаалагдаж байна. Тэдгээр нь үнэ ханшийн хувьд хийцээсээ хамааран харилцан адилгүй ч хэдэн мянганаараа хүн төрөлхтөний гоёл чимэглэлд зүй ёсоор багтаж байна.

Тухайлбал, манай улсад гэхэд сувдан загасан түрийвч, цүнх болон бусад эдлэлийг “Пийсмолл” их дэлгүүрийн 5-р давхарт байрлах “Made in Thailand” дэлгүүр эх загвар, эх хийцээр нь оруулж ирж худалдаалсаар цөөнгүй жилийг үджээ.

Дэлхий дахинд олон улс оронд сувдан загас тархсан ч Тайландын сувдан загасан бүтээгдэхүүнүүд хамгийн чанартай бас загварлаг хэмээн олон нийтэд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Хавьгүй үнэтэй, бас холоос ирдэг бараагаа “Made in Thailand” дэлгүүрийнхэн Тайландын дэлгүүрүүдээс ч хямдхан худалдаалдаг нь бас гайхмаар. Учрыг тус дэлгүүрийнхнээс лавлахад “Монголчууддаа дэлхийн брэндийг хамгийн хямд бас хамгийн хурдан шуурхай хүргэхийг зорьж нилээдгүй хугацаанд судалсны эцэст бид шууд үйлдвэрээс нь нийлүүлэх боломжтой болсон тул багахан хувийн ашиг нэмж үйлчлүүлэгч нартаа хамгийн боломжтой хямд үнээр нийлж байгаа юмаа” гэж даруухан тайлбар хэлнэ лээ.

Нээрээ л Монголд худалдаалагдаж байгаа яг ижил чанар, загвартай сувдан загасан түрийвч, цүнхийг тэднийхтэй жишихэд үнийн хувьд аргагүй л ялгаатай байгаа юм даа. Харин дэлхийн бусад улсаас сувдан загасан бүтээгдэхүүн авахаар сонирхож байгаа дотоодын жуулчдын сонорт дуулгахад, Тайландаас хамгийн чанартай эдлэлийг хамгийн хямдаар авах юм байна. Тиймээс ч гадаадын жуулчид ширэнгийн энэ улсад жуулчлахдаа заавал авдаг зүйл нь мэдээж Тайландын хүр хорхойн шүлсээр нэхсэн торго, бас сувдан загас, матрын арьсан цүнх болоод хэтэвч юм билээ.

Та энэ дэлгүүрээр заавал шагайгаад үзээрэй. Эх хийц загвараараа байгаа сувдан загасан бүтээгдэхүүн, Тайландын хүр хорхойн шүлсээр нэхсэн торгыг сонирхоорой. Дэлгүүрийн хаяг: Чингэлтэй дүүрэг, Энхтайван Найрамдлын ордны дэргэд Peace Mall их дэлгүүр 5 давхарт.

Утас: 8881-8844, 8818-2848, 9404-8404, 9404-7404, 9907-5757
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-20:30 цаг
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/MadeinThailand.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Тб,б (August 08, 2015 3:31:36 pm )

    Odoo delhii niiteeree amitnii arisnaas tatgalzaj bhad

antalya rent a car