Олон удаа салж нийлсэн холливудын хамгийн залуу хосууд Жастин Бибер, Селена Гомез нарын харилцаа бүрэн дууссан бололтой. Селена Гомезтой эргэн нийллээ хэмээн шуугиан дэгдээж байсан Жастин Бибер тун ч удалгүй сонирхлоо өөрчилжээ. Тэрээр Бибер реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендел Женнертай хайрын раманс үүсгэсэн байна. Тэр ч бүү хэл хосууд удахгүй гэрлэх гэж байгаа гэнэ. Тэрээр энэ талаар дуучин залуу өөрийн инстаграмдаа Кенделтэй авхуулсан зургаа байршуулаад “Миний ирээдүйн гэргий. Гэхдээ миний саналд хариу өгөөгүй байгаа “ хэмээн бичжээ. Харин үүний дараа Кендел “Аль хэдийнээ зөвшөөрсөн шүү дээ” гэж жиргэсэн байна. Ямартай ч хосууд тун удахгүй хуримын зар тараах нь баттай болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.