antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2015 3 comments

Япон руу олон удаагийн виз олгохоор боллоо

нийтлэсэн Admin

mongol yoponӨнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд “Богино хугацааны олон удаагийн виз” олгох болсон тухай мэдэгдсэн билээ. Үүний дагуу Япон улсын Засгийн газар “Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх” бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд наймдугаар сарын 10-ны өдрөөс Монгол Улс дахь Японы Элчин Сайдын Яаманд “Богино хугацааны олон удаагийн виз” олгож эхлэхээр болжээ.

Энэхүү олон удаагийн виз олгохдоо тодорхой нөхцөл шаардлага тавих ба виз мэдүүлэгч нь тус ЭСЯ-ны цахим хуудас (http://www.mn.emb-japan.go.jp/index.htm) – тай танилцаж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн виз мэдүүлэх хэрэгтэй юм байна.
Түүнчлэн манай улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох бөгөөд нэг удаа 15 хүртэлх хоногоор явах боломжтой аж. “Богино хугацааны олон удаагийн виз”-ийн талаархи мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тус ЭСЯ-ны цахим хуудаст байршуулах юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • бие (August 07, 2015 6:12:27 am )

    Аль али нь сайн , муу юм узеж дее . Япончууд чанга даа. Амжилт.

  • ЗОЧИН (August 07, 2015 11:54:59 am )

    ДИПЛОМАТ ЁСОНД ЖИЖИГ ТОМ УЛС ГЭЖ БАЙХГҮЙ АЛЬ УЛС НЬ МАНАЙД ЯМАР НӨХЦӨЛӨӨР ВИЗ ОЛГОЖ БАЙНА МАНАЙХ ЯГ ИЖИЛ БАЙХЁСТОЙ ЯАХААРАА АМЕРИКЧУУД МОНГОЛД ВИЗГШЙ ОРДОГ БИД ЗУУН ТАВИН ДОЛЛАР ТӨЛӨХ ЁСТОЙЮМ

  • zochin 12 (August 07, 2015 4:34:57 pm )

    hi all aylah visa chne 14honog l gardag bizdee tghr 1hen honogin ylgaa bga ymuu ? eswel hed2 garahaar udaan bh erhtei boloh ym bolowuu? utgiig ni sain oilgoj bga hun bwal sn tailbarlaj ogooch pleaseee..

antalya rent a car