antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2015 Comments are off

Оюутан цэргүүд энэ сарын 12-нд тангараг өргөнө

нийтлэсэн Admin

tseregЭнэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан байна.

Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас эхэлсэн бол энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөснөөр өндөрлөх юм байна. “Оюутан цэрэг”-үүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд төгсөгчид Төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм.

“Оюутан цэрэг”  хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэсэн байдаг. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car