Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралджээ. Тус намын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Галт зэвсгийн тухай хуулийн төслийг 100 хувь дэмжихээр санал нэгдсэн талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийхдээ онцлов. Харин Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар “Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудал процессын хүрээнд явж байгаа гэж Ерөнхий сайд хэлсэн. Одоогоор Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар зөвшилцөж байгаа. Зөвшилцлийн хугацаа тав хоног байдаг бөгөөд энэ хугацаа дуусахаар УИХ-аар хэлэлцэх боломжтой болно. Ээлжит бус чуулганы хугацаанд Ерөнхий сайд зургаан гишүүнийхээ асуудлыг оруулж ирвэл УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Амжихгүй бол дахин ээлжит бус чуулган зарлах асуудал үүсч магадгүй” гэлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулт өгсөн юм.
-Ерөнхий сайд ҮЗХ-г сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө хуралдуулах шаардлага хүргүүлсэн. ҮЗХ хэзээ хуралдах вэ. Энэ талаар бүлэг дээр ярьсан уу?
Б.Гарамгайбаатар: -Ерөнхий сайдаас Ардчилсан намын даргад өгсөн албан бичгийн дагуу ҮЗХ хуралдуулах талаар бид ярьсан. Гэхдээ үүнийг Ардчилсан намын өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмийн хүрээнд шийднэ гэдгийг албан ёсоор хэлье. Улс төрийн намуудын тухай хууль батлагдаагүй байгаа учраас АН- ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. АН-ын дүрэмд, намын дарга ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргах эрхтэй. Мөн ҮЗХ-ны нийт гишүүний гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд хуралдах боломжтой. Гэхдээ намын дарга эцсийн шийдвэрийг гаргадаг.
Ш.Түвдэндорж: -Ардчилсан нам УИХ-д олонхи болоогүй учраас намын дарга заавал Ерөнхий сайд байх албагүй. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал ийм байхыг шаардаж байна. МАН-ын зургаан сайдыг солихыг аль хэдийн шийдчихсэн асуудал. Хэрэв энэ асуудлыг УИХ-аас өргөн барьсан байсан бол шууд хэлэлцээд явах ёстой. Ерөнхий сайд өргөн барьж байгаа учраас хуулийн дагуу ажлын тав хоногт багтаж Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Өнгөрсөн баасан гарагт өргөн барьсан болохоор энэ долоо хоногтоо багтаж хариугаа өгөөд, чуулганаар хэлэлцэнэ.
-Хэрэв МАН-ын бүлгээс Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага тавиад, үүнийг танай бүлгийн гишүүд дэмжвэл яах вэ?
Ш.Түвдэндорж: -Засгийн газрын танхимыг бүхэлд нь огцруулах санал гаргаж, түүнийг нь Ардчилсан намын гишүүн дэмжвэл дараагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасах болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 04, 2015 11:09:42 am )
жинхэнэ ардчилагчид байна даа
-
ер нь 2 намаас л холхон байя монголчуудаа (August 04, 2015 2:38:26 pm )
энэ галзуугийн эмнэлэгийнхэнтэй юугаа ч ярих билээ дээ хөөрхийс
-
bantan (August 04, 2015 8:19:00 pm )
Яг зөв.Наад 2 балай юмнууд сандал ширээ булаалдаж байсаар энэ 4 жилийг барж байна.зайлуулбал таарна.
-
esus (August 05, 2015 6:30:00 pm )
helsenee bieluulj baij arduun namiig zasgaas garga
4 Comments