-Зургаан сайдын асуудлыг есдүгээр сар хүртэл хойшлуулж магадгүй-
Засаг задарна гээд л, төрийн албаны дунд зиндааныхан зүрхэндээ бэмбэтэй гүйлдэж байна. Гэвч “наадам биш найр болно” гэж Гүржавын хэлдэг шиг засаг задрах болоогүй ч байж мэднэ. Учир нь чуулганаар хэлэлцэх асуудлыг хойшлуулж бас болдог. Ирц бүрдүүлэхгүй байж болно. Ирц бүрдсэн ч дэмжихгүй байж болно шүү дээ. Эхний хувилбар гэвэл Ерөнхий сайдыг хүн чанар нь чангаагаад зургаан сайдын өмнө “үхсэн ч сэхсэн ч хамтдаа даван туулна” гээд хэлчихсэн юм даг уу даа. Түүнээсээ буцах тохироог хийнэ гэдэг амаргүй даваа. Урилга өгөх нэг хэрэг. Урьчихаад хөөх хэцүү биз дээ.
Уг нь түүний танхимынхан АН-ынхны захиалсан хуулиудыг төвөггүй баталж өгсөн ч ийм л даалгаврыг өгчээ. Шударга биш санагдсан байх. Гэхдээ намын даалгаврын дагуу хийнэ.Харамсалтай нь “сум” өөр намын зургаан сайд руу биш өөр рүү нь чиглээд байгааг Ч.Сайханбилэг улстөрчийнхөө хувьд хэдийнэ гадарласан. Болдогсон бол өргөдлөө өгөөд явчихмаар байгаа ч ирэх жилийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд болгосон намдаа ийм хариу барих эрх үгүй. Гэвч намын даалгаврыг биелүүлсэн ч удлаа гэхэд хоёрхон сарын дараа зургаан сайдынхаа араас, эсвэл хамт хөөгдөх учиртайг ч мөн гадарлаж буй. Ерөнхий сайдаас танхимынхаа зургаан сайдыг хөөх бичгийг хүлээгээд байгаагийн учир энэ. Ж.Наранцацралт агсны намдаа барьсан яг иймэрхүү сюрприз хожим нь галзуу амжилт өөрт нь төдийгүй намд нь бэлэглэснийг санаж байна уу. Тэгэхээр хамт, эсвэл өөрийн санаачилгаар Ерөнхий сайдын суудлыг өгнө гэдэг муу зүйл биш. Харин Ч.Сайханбилэг хавьгүй том хавханд орсон учраас тэгж чадах эсэх нь тун эргэлзээтэй.
Дараагийн хувилбар хөөрхий, дэндүү танил сценари буюу ирц бүрдүүлэхгүй байх явдал байж мэднэ. Гэхдээ үүнийг МАН-ынхан лав хийхгүй. Засагт хоргодох шалтгаангүй, хөөгдсөнөө улс төрийн өрөг дээрх хожил болгож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа МАН-ын бүлгийнхэн тэгж шившгээ тарихгүй байхаар хэлэлцэж тохирсон гэнэ лээ. Харин “Хэрэв Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг өргөн барихгүй ёсорхож номчирхоод байвал” хэн гэгч сайдууд нь өргөдлөө өгч шоуг сонирхолтой болгохоо ч “шодчихсон” дуулдана. Тэгэхээр ирц бүрдүүлэхгүй байх мэхийг МАН-ынхнаас өөр гишүүдээс хайсан нь дээр байх.
Сүүлчийнх нь хувилбар ерөөсөө “Ерөнхий сайд нь өргөн бариагүй буюу өөр ямар ч шалтгаанаар хамаагүй хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах”. Энэ хувилбарыг ямар тохиолдолд магадлалтай вэ гэвэл АН-ынхан дараагийн сайдаар хаана, хэнийг томилохоо шийдэж тохиролцоонд хүрээгүй нөхцөлд хойшлуулах мэх хэрэглэж мэдэхээр байна. Ингэхдээ ирэх есдүгээр сард гэсэн сураг дуулдаж буй. Уг нь аравдугаар сарын эхээр намрын чуулган эхэлдэг ч наана нь зайлшгүй хэлэлцэх хуулийн төслүүд, шийдвэр ч юм уу хэлээд ямар нэг хойшлуулшгүй шалтгаанаар дахин ээлжит бусыг зарлан хуралдуулах бололтой.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаа яах вэ гэж үү? Бид томилгоог дэндүү их хэлэлцлээ. Нэн яаралтай батлах хуулийн төсөл олон байна. Гүйцээ. Ингээд л хэлчихэд хэн буруутгах юм бэ. Ямар “Манай намынхан дотроо суудлаа тохирч, эвслийнхэнтэй зөвшилцөж амжаагүй байж арай яарчихжээ, уучлаарай” гэлтэй биш. Тэгээд ч “хөдөлж буй галт тэрэг”-ийг хүчээр зогсоох шалтгаан нь ноцтой байх шаардлагатай. Ноцтой шалтгаан олдохгүй бол “бүх ард түмний тусын тулд” гэдэг сайхан үгээр жигүүрлэн далавчилж нуухаас өөр аргагүй билээ. Тиймээс элдэв таамаглалд тайван хандаж юуны өмнө Засгийн газар үнэхээр “хөдөлнө” гэж үү гэдгийг харах л үлдлээ.
Эхсурвалж: Zaluu.com М.Төмөр
Холбоотой мэдээ
-
hi (July 31, 2015 2:26:36 pm )
hi
-
зочин (July 31, 2015 9:26:00 pm )
Норовын хүүгийн Хэрэгэрхлэх газрын дарга ЕС болсоор, Төв цэвэрлэх байгууламж, УБЦС-ний ослоор тогтохгүй Төр-Засгийн ордонд нь түймэрт өртөж, түүгээр ч барахгүй бүтэн биеийнх нь зургийг шатаах гэсэн хачин жигтэй үйл явдлууд болж өнгөрсөн хэдий ч улс төрдцоо шинэ зан үйл болох угтан авах үйлчилгээг нэвтрүүлэн зогсохдоо ихэд тэвдэнгүй харагдаж байсныг зурагтаа үзэж байсан хэн бүхэн санаж байгаа байх. Ийглийн мэдээний өрөөнд, бөө, сэтгүүлч хоёр түүний зургыг шатаах гэснийг бөөгийн зан үйл биш хэмээн, улс төртэй бөөг хутгаад байгаад санаа нь зовоод байгаа тухайгаа ярьцгаасан. Өвөл, хаврын олон цуглаан дахь бөөнүүдийн тэмцэлд өөрсдөө оролцоогүй, шавь нараа ч оролцуулаагүй гэж ярьсан нь бүр ч хачин. Уг нь тархи нь унтчихаагүй л бол бүгд л сонсож байсан баймаар. Унтчихаагүй гэсний учир нь тэнэртэй харьцаж чаддаг болсон гэдэг тэд хэрээний хэлээр гуагачихыг ч хүртэл ойлгодог болохоор бөөнүүд бүгд л сонсож оролцсон байх учиртай баймаар.
Эдийн засгийн хөгжлийн сайдыг БӨӨ САЙД хэмээн нийтээр ярьж хэлэлцэх болж, танхй эмээгийн оны хүн болсон тухай бөө судлалаар монголд доктор хамгаалсан Д.Бум-Очир дооглон инээдээ барьж ядан өөрийнхөө ажилладаг ТВ-ээр гарсан юм. Тэгэхээр тэр сайд бөө байсан эсэх нь тодорхойгүй ч албан өрөөнд нь чагнах төхөөрөмж зэрэг олон асуудал түүнтэй холбогдон гарч, Норовын хүү баахан бажигадаж, аргаа бараад сайдаа огцруулаад, дараа нь өөрөө огцорч, харин бусад нь одоо ч сайд хэвээрээ л сууцгааж байна. Огцорч, дараа нь яам нь татан буугдахыг харан суусан бөө сайд “харанхуй шөнөөр хэлэлцээд юу хийнэ. Араас хутга шаах гэж байгаа юм шиг. Санагтун сэрэгтүн. Энэ чинь АН-ын төр” гэсэн нь өөрийнх нь үг үү, эсвэл онго тэнгэрийнх нь үг байсан уу гэдгийг хэн ч тоолгүй, согтуу толгой гээд өнгөрсөн. Харанхуй шөнөөр гадуур явахыг цээрлэж сургасан хөгшдийн үгээр бол хий юм, ад чөтгөрийн хорлол болно гэдэг байсныг БӨӨ САЙД эрхбиш гадарладаг болохоор хирдээ л хорьж, бусад бөөнүүдээс болгоомжилсон хэрэг байжээ. Учир нь гишүүд, сайд нарын дотор бөөгийн өвчин гэгчийн халдварыг авч, бөөгөөр эмчлүүлсэн гэж болохоор цөөнгүй гишүүд, сайд нар байдаг нь ил болжээ. Тэдний нэг нь Л.Гансүх юм. Шүүн таслах ажиллагаа нь дуусгавар болох гэж байгаа түүнийг өмөөрсөндөө бус, бөөнүүдийн золиос болоод дуусаж байгаа гэж бодохоос эмзэглэмээр байна. Цензургүй яриа хийхдээ: “Би гадагшаа оргон зугтаагүй. Хагалгаа хийлгэсэн. Миний сүүжнээс эд(эс) аваад эргүүлээд хийчихсэн” гэх энэ өгүүлбэр түүнийг гэмт хэргийн сэжигтнээр татагдсанаас хойш, түүнд магад үгүй хэн нэгний захиалга гуйлгаар БӨӨГИЙН ӨВЧИН (чухамдаа бол сүүжээр нь барьцаалан хийсэн хараал)-г аль нэгэн хос эрхтэнд нь хийчихснийг, бөөнүүдээс айгаад хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа хэлж, мэдүүлж чадаагүй юу, эсвэл солонгос драмд гардаг шиг ой санамжыг нь өөрчлөсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрэв түүний хэлсэн үг сайтад байршуулсан бичлэгт нь байхгүй бол, хэн нэгний танаж нэмсэн хакердсан үйл ажиллагаа ч нөлөөлөөгүй гэх газаргүй. Тэгээд ч тэр ярилцлагын өрөөнд ханан талд нь лаа, ширээн дээр нь шилэн аягатай ус, үүдэнд нь тасалгааны том цэцэг байдгийг үзэгчид анзаарсан бизээ. Тиймээс бөөнүүдээр түүнийг дарамтлуулаад байхыг үгүйсгэж чадалгүй энэ далимд бичиж байгаа нь энэ болно. БӨӨ-гөс аврах ганц аврал болсон ЛАМ-д хандах гэхээр хоригдож, түгжигдсэн байсан түүнтэй Норовын хүү хүртэл ХЗЯ-ны сайдаараа дамжуулж уулзаж байсныг уншигч та бодолцож үзнэ бизээ. Хэн хэнд нь л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг одоо ч мэдрэгдсээр байгаа шүү дээ.
ЕС “2 толгой”-гоо хөөцөлдсөөр яваад, өөрөө ч, ажлаа ч түймэрдүүлчих шахаж байж, авчирсан хэл амаа дарах гэж хэсэгтээ л улалзаж суусан. Бөөгийн зан үйл биш өөр зан үйл гээд байсных нь учир нь хуралдааны танхим нь их л гоё, тохилог гэгч нь болж санаа амар суух болсныг нь бодвол, МАН-ы сайд нарт тохож золигт гаргах гэсэн хэн нэгний хийлгүүлсэн зан үйл байжээ гэж үзсэн ч болохоор тайлбар хийж болно. Өөрийнх нь бөө сайдын доройтсон болохоор МАН-аас бөө байвал залчих гээд Намсрай бурхан шиг баян сэтгэлгээтэй сайд асан их л эртнээс гишүүд дэмжигчдээсээ эмээгээд чуулганы танхимд хариуцлага хүлээдэггүй болохоор тэрнийгээ ил далд хийж ирсэн нь одоо бодоход тахилга хийж чадахаа байсан өнөөх хэдэн өөдгүй муусайн бөөнүүдийнхээ гайг даруулах гэсэн хэрэг байжээ. Бас л хэн хүнээс гарамгүй ухаан шүү.
Өмнөх хийгээд энэ Засгийн гишүүдийн АТГ-т өгсөн мэдүүлгийг цацаад байж болоод байгаа юм чинь гээд, тэгээд ч тэднийг болон тэдний шашин шүтлэгийг доромжлох, түүгээр нь ялгаварлан гадуурхах санаа агуулаагүй гэж бодсоных үүнийг бичсэнийг ойлгох бизээ гэж найдна. АТГ-т шашин шүтлэгийг авлигад нөлөөлөх хүчин зүйлд тооцдоггүй байж ч мэдэх юм. ихээхэн ялгаатай мэт харагдах 2 засгийг харьцуулбал:
1. Намын тоо нэмэгдсэн.
2. Яамны тоо хасагдсан.
3. Давхар тангарагтай гишүүдийн тоо хасагдсан.
4. Сайдын тоо нэмэгдсэнг үндэслэн үзвэл,
БӨӨ САЙД-ын яамыг татан буулгасан болохоор түүнээс дутахгүй эрх мэдэл бүхий сайдыг цоо шинээр бий болгосон нь Тэргүүн шадар сайд болно. Мэдээж БӨӨ САЙД-ын эсрэг улс төрчид бус, харин бөөнүүд л энэ албан тушаалыг бий болгож чадсан гэдгийг мартах учиргүй. Чоно борооноор гэгчээр ХОСЫН ХЭЦ-ний бөөнүүд голийж авсан бололтой. Цоо шинэ сайдын албыг хашигч нь бөөгийн өвчнөөр өвдсөн байх магадлал их л өндрөөс гадна, Нийслэлийн нэгэн төлөөлөгчтэй барьцсан юм шиг хоббигоо хүртэл ажил шигээ хийгээд яваа нь анзаарагдсан. Дархлагдсан эрхээсээ татгалзаж байсан М.Энхсайхан бас шадар сайд болсноор тайлбарлагдана. Олон жилийн өмнө Н.Энхбаярт шар хадаг барин бурхны шашинг тэтгэхээ нийтэд зарлаж байсан тэр ч бас бөө болчихоогүй (бөөнүүдийн нөлөөнд автсан эсвэл бөөг ашигладаг болсон бол) ЕС бөөтэй бас лам шахуу хоёр шадартай болчихсон байжээ. Бөөгийн гай түйтгэрийг бөө сайдаар даруулж, золигт гаргаад лам шүтэх нь зүйтэй хэмээсэн ч байж болох.
Үгүй бол, Монгол улсын Засгийн Газрын дараагийн БӨӨ САЙД хэний хэн байж, УИХ-д БӨӨ ГИШҮҮДИЙН ЛОББИ БҮЛЭГ байгуулагдлаа гэж дуулдах бол доо…тахих юм тэдэнд үлдээгүй гэдгийг дуулгахад тун халагламаар, бас харамсмаар. /Үргэлжлэл бий/ -
шударга байя (August 02, 2015 10:35:52 am )
одоогийн чадваргүй хувилдааны ЕС хүнээс Монгол улс хурдан салах хэргэтэй
-
Батхүү (August 02, 2015 6:44:39 pm )
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
4 Comments