antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2015 1 comment

Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.30/

нийтлэсэн Admin

emus2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 21029 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 3 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 46 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Томуу, томуу төст өвчин:

2015 оны 7 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 26-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 116,950 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,465 (2.1%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж, сурталчилгаа хийгдэж байна.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

Саудын Араб улсад лабораториор батлагдсан 8 тохиолдол, 2 нас баралтыг мэдээлсэн байна.

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1382 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 493 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар:

2015 оны 07 дугаар сарын 26-ны байдлаар 27784 хүн өвчилж, 11294 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 7 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (July 30, 2015 6:53:23 pm )

    Эруул мэндийн яам юу хийдЭг юм бэ мэдээлхээс ондоо чадах ажил алгуу халдвартын эмнэлэг чинь ядуусыг. аргацаах газар болсон байналээ улаан бурхан тусаад очсон манай ах арай муужраад уначаагуй зугтмаар байна гээд байсан

antalya rent a car