Нийслэлчүүд өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж эсвэл цахим картаа уншуулан зорчино. Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулаад байгаа юм. Цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллаж байгаа аж. Кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллана. Ингэхдээ гарч буй хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь ажиглан, дараа дараагийн асуудлуудаа шийдвэрлэх байдлаар явах юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 190 гаруй карт борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тун удахгүй нийт 500 цэг бүрэн ажиллаж эхлэх аж. Харин одоогийн байдлаар ачаалал ихтэй автобусны буудлын ойролцоох “U money” карт цэнэглэх, борлуулах цэг гэсэн наалттай дэлгүүр, сонингийн цэгүүдэд карт зарагдаж, цэнэглэж байгаа юм байна.
Б.Анир
Холбоотой мэдээ
Comments are closed.