Монгол Улсын Засгийн газрын 44 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны долоодугаар сарын 27-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай* | С.БАЯРЦОГТ |
| 2. | Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 3. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг өөрчлөх) | Ж.ЭРДЭНЭБАТ |
| 4. | Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай* | Ж.ЭРДЭНЭБАТ |
| 5. | “Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨҮГ-ыг татан буулгах тухай | Д.ОЮУНХОРОЛ |
| 6. | Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай* | Д.ЭРДЭНЭБАТ |
| 7. | Шинээр барих төмөр замын суурь бүтцийн талаар авах арга хэмжээний тухай | Н.ТӨМӨРХҮҮ |
| 8. | Авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай | Н.ТӨМӨРХҮҮ |
| 9. | “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл | С.ЧИНЗОРИГ |
| 10. | Эрчим хүчний аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай | Д.ЗОРИГТ |
| ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ | ||
| 11. | Гадаад хэргийн сайд АСЕН-ы бүсийн чуулганд оролцох тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
Холбоотой мэдээ
Comments are closed.
