Булан тойроод л” халуун зуны, нозоорсон өдрүүд эхлэж байгаа бөгөөд Температурын хэмжээ ихэссэн энэ үед хурдан, хөнгөн бөгөөд шингэц сайтай хоол хүнс бидний эрүүл мэндэд тустай. Тэгвэл танд дараах хөнгөн хоолнуудыг санал болгож байна.
Хар оливтой спагетти
Цаг агаар дулаарсан үед халуун ногоотой спагеттиниы соусны хэрэггүй. Энэ пастаны жор нь хөнгөн, шинэхэн бас амттай. Танд, 400 гр чанартай спагетти, 200 гр улаан лооль, Атга дүүрэн хар олив, 4 хоолны халбага ямар ч хамаагүй шарсан самар, Ореганогийн навч, Оливийн тос байхад хангалттай
Шарах шүүгээнд болгосон загас, чипс
Загас нимбэгний шүүс хоёр ямар сайхан зохицдог гэдгийг туршлагатай гэрийн эзэгтэй нар маань андахгүй. Энэхүү хоолыг оройн зоогондоо хэрэглээрээ. Танд 400 гр хагас саран хэлбэрээр маш нимгэхэн хэрчсэн төмс, 1 хоолны халбага оливийн тос, 3 ганганы навч, 2 цагаан загасны мах, 1 нимбэг /хальсыг нь үрж, шүүсийг нь шахсан/, Давс, амтлагч байхадболно
Тахианы гужон:
Улаан лоольтой соусанд дүрсэн шаржигнуур тахианы мах. Танд арьсыг нь авсан 4 тахианы цээж мах /нарийхан урт болгож хэрчсэн/, 5 хоолны халбага цагаан гурил /давс амтлагчаар амталсан/, 2 өндөг, 150 гр бяслаг /пармесан бяслаг байвал сайн/.Соусандаа, 200 гр жижигхэн улаан лооль, 4 хумс сармис, 4 хоолны халбага талхны үйрмэг, Чимх давс хийгээрэй.
Холбоотой мэдээ
Comments are closed.