antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2015 Comments are off

Улаанбаатарт шөнөдөө 26 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

2015 оны долоодугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутий өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 25-наас долоодугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

25, 28-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-28-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car