Хэр олон хайр байдаг вэ. Гэхдээ сексийн хамтрагчдыг жинхэнэ хайртай хэзээ ч зүйрлэж болохгүй юм.
Харин эмэгтэйчүүдийн найм, эрэгтэйчүүдийн 10 хувь нь 10-30 хамтрагчтай байжээ. Харин ердөө гурван хувь нь амьдралынхаа турш 30-аас дээш тооны хүнтэй секс хийсан аж. Барууны судалгаа учраас тухайн нутгийн хүмүүсийн зан байдал, нийгэмшлээс сексийн хамтрагч олон байдгийг судалгаа харуулжээ.
Ноттингхэмд төвтэй “Seeking Arrangement” сайтын эзэмшигч Никки Ховарт “Хүн амьдралынхаа турш нэг хэвийн сексээс залхдаг. Тиймээс өөр хүнийг хайдаг. Магадгүй гайхалтай секс хийж чаддаг хүнд дурлах үзэгдэл цөөнгүй бий. Гэвч судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн дийлэнх нь ийм эрчүүдтэй учирвал шинэ амьдрал эхэлж чадахгүй гэж хариулсан. Энэ нь ойролцоогоор 70 гаруй хувь. Харин эрчүүдийн 35 орчим хувь зөвшөөрч, сексээс шалтгаалж өөр хүнтэй амьдарч чадна гэж хариулсан” гэжээ.
Их Британийн дуучин Майк Жаггер амьдралынхаа турш 4000 бүсгүйтэй энгэр зөрүүлсэн байдаг. Тэгвэл Билл Роч 1000, Тони Блэкбурн 500, 75 настай жүжигчин найруулагч Уоррен Битти 12755 эмэгтэйтэй секс хийжээ. Харин инээдмийн жүжигчин Рассель Брэнд хамгийн дээд тал нь өдөрт гурван эмэгтэйтэй халуухан шөнийг өнгөрүүлсэн гэдэг.
Холбоотой мэдээ
Comments are closed.