antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2015 Comments are off

МСНЭ-ийн шаардлагад Шүүхийн ерөнхий зөвлөл хариу өглөө

нийтлэсэн Admin

msneУлсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн I шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг хэсэг хүмүүсийн хамт цагдан хорих шийдвэр гаргаж, хорих 461 дүгээр ангид аваачсан билээ. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн МСНЭ-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн I шүүх, прокурорт дээрх шийдвэрийг эргэн харж, сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг хүсэн албан шаардлагыг хүргүүлээд байсан юм. Харин өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагыг хүлээн авч танилцан, албан хариуг өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хариуд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцөлийг хангуулах, шүүх хуралдааны мэдээлэл, видео бичлэгийг гаргуулан авах танай хүсэлт, шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт мэдэгдсэн” тухай дурджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car