antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2015 Comments are off

Нийтийн тээврийн цахим картыг 280 цэгт худалдаалахаар болжээ

нийтлэсэн Admin

smartbusНийтийн тээврийг цахимжуулах үүднээс иргэд цахим картаар үйлчлүүлдэг болох юм. Уг цахим төлбөрийн системийн нээлт энэ сарын 24-нд буюу маргааш болно.

Иргэд цахим картаа автобусны буудлуудад байрлуулах 280 цэгээс 3600 төгрөгөөр худалдан авах боломжтой. Өнөөдрийн байдлаар том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа аж. Автобусны буудлуудад байрлуулсан цахим карт борлуулах цэгийг “U Money” гэсэн лого байршуулна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим картыг  амьдарч байгаа хорооныхон нийгмийн халамжийн ажилтан, дүүргийнхэн  нийгмийн халамжийн хэлтсээр нь дамжуулан олгож эхэлсэн байна. Харин оюутнууд өөрийн сурч буй сургуулиасаа нийтийн тээврээр зорчих цахим картаа авах боломжтой юм.  Оюутны картыг хараахан олгож эхлээгүй байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car