antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2015 7 comments

Сураггүй болсон охин галт тэргэнд дайруулан нас баржээ

нийтлэсэн Admin

suragguiБаяр наадмын өдрүүдээд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж гэртээ ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, сураггүй болсон охины зурагтай цахим орчинд нийтлэгдэж байв.

Санаа зовон шейрлэсэн олон цахим хэрэглэгч байхын зэрэгцээ найз нөхөдтэйгээ хамт байгаа байх зэргээр таамаглан сэтгэгдэл үлдээсэн нь олон байсан юм.

Тэгвэл сураггүй болсон охиныхоо талаар 17-ны өдөр буюу холбоо тасарснаас дөрөв хоногийн дараа галт тэргэнд дайруулан амиа алдсан цогцсыг нь моргоос олжээ.

Тухайн үед охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, тусламж хүссэн боловч 72 цагийн дараагаас хайж эхэлнэ, тэр хугацаанд эргээд ирж магадгүй гэсэн хариулт өгсөнд гомдолтой байгаа талаар талийгаач охины аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас амиа хорлосон хэрэг тул хаах тухай ар гэрийнхэнд нь ярьсан байна.

Охины цогцос 14-ны өдөр морогт хүргэгдсэн, төмөр замын цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байтал цагдаагийн байгууллага 17-нд ар гэрийнхэнд нь мэдээлсэнд гомдолтой байгаа аж.

Ц.Анх

Эх сурвалж: www.time.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • fg (July 23, 2015 1:14:40 pm )

    хөөрхий дөө, цэцэг цэврүү шиг насандаа яваа цэл залуухан охин ямар хүнд хэцүү шалтгааны улмаас амиа хорлох шийдвэр гргадаг байнаа. аав ээжийгээ орхиод, алаг үртэй ч болж амжаагүй байж хорвоог орхино гэдэг юутай харамсалтай вэ? би ч энэ охины насан дээр шилжилтийн насны сэтгэл гутрал, гэр бүлийн таагүй уур амьсгал, санхүүгийн хүндрэл, хичээл сургууль дээр гадуурхагддаг зэрэг олон шалтгаанаар амиа хорлохсон гэж боддог байж билээ.
    үнэхээр амиа хорлосон уу, эсвэл хүн амийг нь хороочихоод ул мөрөө баллах гэж вагоны урдуур шидчихэв үү

  • э (July 23, 2015 4:07:56 pm )

    ум ма ни бад ми хум

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (July 23, 2015 4:10:47 pm )

    Hairan ohin cgdaa sain shalgah heregtei yun hereg haah tuhai yariad baigaan

  • сн (July 23, 2015 5:09:59 pm )

    Юун хаах гэж ийм сайхан охин яах гэж амиа хорлох юм. Сайн шалгаж тодруулах хэрэгтэй.

  • bantan (July 23, 2015 6:42:53 pm )

    Нялхаараа хүүхэд байна ш дээ.хайран охин.хуулийхан үнэн зөвийг олоосой.юу гэж амиа хорлохов дээ.гадны нөлөө байгаа байлгүй.ум сайн амгалан болтугай.

  • Зочин (July 24, 2015 12:22:05 am )

    Энэ амиа хорлолт бишээ алуулсан байна

  • xoc (July 24, 2015 8:56:45 pm )

    yagaad amia horloh gj. bugdiig shalgah heregtei. ene amua horlolt bish shu. tod bus bolhoor amia horloson gj uzej blhgui

antalya rent a car