antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2015 Comments are off

Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудад түймэртэй байна

нийтлэсэн Admin

galБаянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарчээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газарт өчигдрийн 18:50 цагт дуудлага өгсөн бөгөөд арван албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 29 иргэн, нэг автомашинтай, нийт 39 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. Харин Өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ өчигдөр буюу долоодугаар сарын 20-ны өдөр ой  түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашинтайгаар түймрийг унтраасан.  Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ долоодугаар сарын 19-ний өдөр гарсан түймрийг өчигдрийн байдлаар цурамд оруулаад байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car