antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2015 2 comments

Засгийн газар “Хан Ресурс”-тай давж заалдав

нийтлэсэн Admin

zasgiingazarЗасгийн газраас Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон улсын арбитрын шүүхээс Канадын “Хан Ресурс” компанид 104 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард манай Засгийн газрыг буруутай гэж шийдвэрлэсэн. Тэрхүү шийдвэр гарсанаас хойш өдөр ирэх тусам төлөх мөнгөний хэмжээ нэмэгдэж ирсэн билээ. Учир нь өдөр бүр алданга буюу хүү тооцож мөнгөн дүн нь нэмэгдэг аж. Канадын компанийн захирал Жим Доак өнгөрсөн тавдугаар сард манай оронд өвчний улмаас таалал төгссөн. Үүний дараа “Хан Ресурс” компанийнхан манай талаас мөнгөө эрчимтэй нэхэмжилж эхэлсэн. Тэд Торонтогийн томоохон хэвлэлүүдээр манайтай холбоотой мэдээллүүдийг гаргасан бөгөөд арбитрын шүүхийн 50 хуудас протоколыг нийтэлж байлаа.

“Хан Ресурс” компани 2009 оноос хойш Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Маргаан дэгдээх болсон шалтгаан нь 2012 онд батлагдсан “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд тус компанийн лицензийг хурааж авсантай холбоотой. Ингэснээр “Хан Ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандаж асуудлыг өөрийн талд шийдүүлсэн. Тэд Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилсэн ч арбитрын шүүх 104 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Манай Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхээр дөрөвдүгээр сарын 21, 22-нд “Хан Ресурс” компанитай хэлэлцээр хийсэн ч амжилтанд хүрээгүй юм.

Даширамд дуулгахад манай улс арбитрын шүүхийн давж заалдах хугацаанд гарах бүх зардалыг гаргах ёстой.

Эх сурвалж: Zaluu.com Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (July 17, 2015 12:01:01 pm )

    mmmmmm

  • Олон ардчилал (July 17, 2015 12:21:03 pm )

    Нэг улсад шүүх гэж эдийн засгийн түрэмгийлэлийн сонгодог хэлбэрээр улсын мөнгийг өгч болохгүй. Тэр үеийн эрхтэн ямбыг эдлэлсэн дарга ангийг улс шийтгэх нь зөв бишүү

antalya rent a car