Цементэн дээр хиймэл зүлэг дэвсэхээр хамер үнэртээд доороосоо төөнөж их халдаг юм байна. Монгол гуталын доороос халаад,хальтирах нь ойлгомжтой байлаа. Гурвын даваанд Ч.Санжаадамба Увсын Т.Сүрэнжавыг амлахад Ө.Бат-орших зөрөөд Архангайн У.Батгэрэлийг амлаад хальтраад доор нь орчихов. Ид үедээ бууж өгөхөөр тэр бөхийн аз харьдаг хэмээх эртний үг байдаг буюу 2011 онд Санжаад өгсөн Бат-оршихын аз харьжээ. Мөн Н.Батсуурь, Ө.Даваабаатар нарт 2012, 2008 онуудад тавын даваанд өгсөн Т.Өсөх-ирээдүй энэ удаад Д.Тангадыг хаях гээд барсангүй. Дундговийнхны хагарал дахин харагдаж Л.Пүрэвжав харцага нэг нутгийн Б.Чинзориг начиныг амлан, амлуулсан начин нь удаа дараалан санаатай мөргөж байв.Барилдааны дүрмэнд санаатай мөргөсөн хүнийг хасах заалт байдаггүй бололтой.Гурвын даваанд заан Ц.Баярсайхан а.а Б.Дэлгэрсайханд,заан Д.Амгаланбаатар а.а Бо.Батжаргалд,заан Д.Баасандорж Завханы аймгийн харцага Э.Баасандоржид, харцага Т.Мөнгөнцоож а.а Г.Ганжадад,начин И.Ёндонсамбуу а.а М.Бадарчид, начин Ш.Уламбаяр Ш.Мөнгөнбаатарт, начин Ж.Отгонбаяр а.х.а А.Алтанхуягт тус тус найраагаар хэвтэж өгсөн.
Дөрвийн даваанд аймгийн арслан Д.Анар Г.Эрхэмбаяр аваргыг жүдогийн тохоогоо хийж доороо оруулсан. Жүдогийн Улсын Аварга болж байсан Ц.Шийрэв багшийн шавь энэ хүү Жүдо,Үндэсний бөх хоёрыг зөв хослуулвал хоосонгүй л хүү. Оноолтын даваанд гарьд Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, заан М.Өсөхбаяр нарыг яс үзээд унасанд гайхах юм байхгүй. Харин харцага Ө.Даваабаатар Б.Одгэрэлд өгчлөө. Тавын даваанд Өсөхөө аварга шөвгөрхийн төлөө, цаашлаад харцага юмуу заан төрүүлхийн төлөө Н.Батзаяаг амлан, барилдааны явцад Батзаяа ард нь гарсан ч өндөр аварга 2 засуулаас зууран хөлийин цэцүүд нь аваргын талд байж Батзаяа сайхан боломжоо алдсан. Дараа нь гуд татаж аваргын өвдөг хоёр ч удаа хүрэн тусч өндийсөн бөгөөд төгсгөлд аварга барьц сонгож мордсон ч тохой нь эхэлж хүрэн удаашруулалт харан тахимаа өглөө. Дүрмэнд удаашруулалт харахгүй гэж заасан байдаг ч энэ жилийн наадмаар өнгөрсөн оных шиг цэнгэлдэхийн дэлгэцээр удаашруулалт харж барилдаанууд шийдэгдээд байв.
С.Мөнхбат аварга А.Алтанхуягыг амлахад Ш.Шинэбаяр ч юмуу Э.Даш ч юмуу залуу хүүхдүүдийг амлахгүй Алтанхуягыг аваад байхдаа яахавдээ гэсэн яриа явж,Шинэбаярын ах Ш.Тогтохбаяр начин найраа гээчийг яаж хийдгийг яруу тодоор харуулан цолтнууд Шинэбаярыг авахгүй өнгөрсөөр Л.Цэрэнтогтох начин өгөв. Одоо нэг нутаг ус хамаарахгүйгээр мөнгө өгч цол авдаг болсон үе.
Арслан Д.Ганхуяг,Х.Мөнхбаатар,заан Б.Батмөнх, начин Э.Энхбат,Т.Баасанхүү нар найраанд орж начингууд өлгийдсөн бөгөөд Эрхэмбаяр аварга Энхбатыг гуйж Одгэрэлийг аван,Увсынхан Батмөнхөд санал тавин, Баасанхүүгээс Ховдынхон Хангайгаа гуйсан ч Дундговийнхон илүү санал тавьж асуудал шийдэгдсэн.Завханы а.а Г.Баасандорж гэж залуу 3-5н даваанд Ц.Мягмарсүрэн заан, Л.Пүрэвжав харцага, Д.Ганхуяг арслан нараар дамжлуулж гар амар начин болсон бол Дундговийн Э.Даш 3-5-ын даваанд Б.Бадамсүрэн начин,Б.Ганбат арслан,Т.Баасанхүү нараар дамжлуулан эрт улсын цолтны эгнээнд нэгдлээ.Залуу начингууд найраанд хэвтэж өгч байна гэхээр мөнгө үнэхээр хүчтэй юм.
Төрийн банкны захирал Завханы Батсайхан гэдэг хүн өнгөрсөн жилийн адилаар дээлтэй зүлгэн дээр гарч ирэн мөнгөөр зодсоноо энэ жил давтлаа. Зургаан шинэ начинаас Архангайн Ч.Ганзориг хоёрын даваанд Ховдын а.а Н.Батсайханыг,гурвын даваанд Баянхонгорын а.а Б.Бат-оршихыг,дөрвийн даваанд заан М.Өсөхбаярыг,тавд О.Хангайтай тунаж бор зүрхээрээ начин болсон ганц нь юм.Зургаагийн даваанд Н.Ганбаатар, Б.Гончигдамба гарьдуудтай нутгийн залуус нь барилдсангүй, Э.Даш мөн Э.Оюунболддоо өгсөн бөгөөд энэ хоёр Б.Адьяахүү начингийн шавь нар юм. Гэхдээ Зургаагийн давааны энэ гурван барилдаанд мөнгө өгч авалцаагүй бизээ.
Долоогийн даваанд МҮБХ-ны тэргүүний хүү Гончигдамбад хэвтсэнийг бөхийн хүрээнийхэн ид ярилцаж байна.Уламжлал ёсоор 50-с дээш насны Дархан аваргуудыг шагнахад Д.Цэрэнтогтох аварга цэнгэлдэхэд харагдсангүй. Х.Баянмөнх аварга шагналаа авангуутаа Ж.Мөнхбат аваргын урд гараад 9 хөлт цагаан туг руу алхаж адис аваад явсан нь А.Сүхбатыг эрэмбийнх нь дагуу барилдуулсангүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр байв уу даа. Одоо тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допинг илэрсэн ч шууд дарахын байгаа биздээ…
Эх сурвалж: Өглөө.мн Batsaihan Chimedtseren
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 16, 2015 9:45:31 pm )
unen shuu
-
саруул (July 17, 2015 7:58:36 am )
ингэж цол ахиад ч яадаг юм, ийм болохоор 6-ийн даваа хүртэл бөх үзэх дургүй, үүнээс дэш бас найраа арай байхгүй байлгүй дээ,
-
монгол (July 17, 2015 9:04:38 am )
чи эргүү юмуу 9,10-н даваа хүртэл найраа явдаг болсоныг мэддэггүй юмуу. монгол бөх сүйрлийн ирмэгт байнаа эдний бөх гэж ч юу байсан юм их спортоор явахаараа дэвжээний алчуур болдог тэгээд энд тэндээс дээрэмдэж луйвардаж авсан мөнгөөрөө цол авдаг шүү дээ
-
-
бөбө (July 17, 2015 9:15:46 am )
пөөх үнэн гэж үү ?
-
Зочин (July 17, 2015 9:21:05 am )
Хүн байгаа цагт хээл хахууль хэзээ ч устахгүй, өндөр хөгжилтэй оронд ч байдаг. Харин ч улсын наадмын бөхийн барилдаан их цэвэршиж, чанга, шударга болж байна, урд жилүүдэд бүр аймаар байсан шүү дээ. Ихэнхийг нь зөв бичжээ.
-
зочин (July 17, 2015 10:15:20 am )
учир мэдэх хүний хэлснээр бүх юм найруулсан жүжиг гэнэ дээ юугаа үзэж алгаа хорстол таших нь энэ вэ
-
Anonymous (July 17, 2015 10:59:51 am )
Тэгээд ийм балай юмыг үзэх гэж мөнгөө төлөөд , хайран цаг заваа үрээд байдаг нь гайхалтай
-
hovdiinh (July 17, 2015 12:45:07 pm )
2011 онд Санжаад өгсөн Бат-оршихын аз харьжээ. гэнэ үү БатеОрших Санжаадамбад бууж өгсөн гэсэн үг үү арай л худлаа авч байгаа юм биш үү
-
ЗОЧИН (July 17, 2015 1:19:32 pm )
Залуу бөхчүүдээ дарамтлахаа больж жинхэнэ монгол утгаараа барилдах хэрэгтэй шүү.
-
Zochin (July 17, 2015 2:42:57 pm )
Yag l ingej haragdaj baisan daa, unen um bna l daa.
-
uag (July 18, 2015 8:32:30 pm )
b.h l zuil harin gonchgo garid oyunboldod heded hevtsen bol
-
naadam (July 19, 2015 11:48:00 pm )
unen bh magadlal ondor shuu
-
setgel (July 20, 2015 11:20:32 am )
zodgoo tailsan buhchuud nairaa hiih gej l barilddag. mongoloos busad ulsad zodgoo tailsan bol dahij uraldaan temtseend ordoggui
13 Comments