antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 14, 2015 3 comments

Улсын Арслан Э.Оюунболдын гэр бүл

нийтлэсэн Admin

oyunboldgergiiТулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж арслан болсон  Энхтөгсийн Оюунболдын энэ жил наадамчин олноо баясгалаа.

Тэрээр 20 насандаа харцага, 22 насандаа арслан цолтой боллоо. 14 настайгаасаа спортоор хичээллэж эхэлжээ. 2010 онд чөлөөтийн улсын өсвөрийн аваргад түрүүлж байжээ. Мөн Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авч байсан аж.

Э.Оюунболдын багш Монгол Улсын начин Б.Адъяахүү юм. Э.Оюунболд 2007 онд хотод орж ирж багшдаа шавь орж бэлтгэл хийж эхэлсэн байна.Тэрбээр УИХ-ын гишүүн, Дархан аварга  Б.Бат-Эрдэнийг багшаа гэж дууддаг гэнэ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд айлын ууган хүү, доороо нэг дүүтэй.

Арслан нас залуу хэдий ч гэр бүлтэй болж хүүтэй аж. Гэргий Өнөржаргал Анагаахын их сургуульд суралцдаг оюутан юм байна. Тэдний хүү одоо ой таван сартай.

 Эх сурвалж: Zaluu.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (July 14, 2015 6:21:00 pm )

    Яасан эгдуутэй юм бэ

  • Boogii (July 15, 2015 8:53:22 am )

    Saihan ger bul bn ,Az jargal husye

  • Eej (July 16, 2015 7:02:54 am )

    Odoo hair daaj saikhan amidrah heregtei.Bat-Erdene avarga gej etalon er hyn bna shyy dee.Ene bagshiinhaa jayagaar yavahad l bolood yavchihna.Syyliin yed bohchyyd mash bydyyleg bolson dog shyy.Bitgii tiim bolooroi

antalya rent a car