Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн есийн даваа дөнгөж сая өндөрлөө.
Есийн даваанд 512 хүчтэнээс шалгаран үлдсэн Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс, Харцага Энхтөгсийн Оюунболд нар үнэн хүчээ үзэн барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Энхтөгсийн Оюунболд түрүүллээ.
Харцага Э.Оюунболд өрсөлдөгч арслан П.Бүрэнтөгсийг шуудагны барьцнаас түрэн хөөж, зүүн баруун хашиж мордсоор давлаа. Ийнхүү тэрбээр 25 насандаа төрийнхөө Их баяр наадамд анх удаа түрүүлэн Улсын Арслан хэмээх эрхэм хүндэтгэлтэй цолын эзэн боллоо.
Хан Хэнтий дайвж түшлээ
Хатан Хэрлэн цалгиж түшлээ
Хан тэнгэр хүрхэрч түшлээ
Хамаг олон уухайлж түшлээ
Холбоотой мэдээ
-
naadam (July 12, 2015 8:30:05 pm )
shine arslan torloo.sain bsan
-
zochin (July 12, 2015 9:58:04 pm )
Bayar khyrgei. Khentii aimgaas neg Arslan torsond ikh bayartai baina. Tsaashid amjiltaa ulam akhiylj avarga bolooroi
-
Anonymous (July 12, 2015 10:44:38 pm )
Bayar hurgiee
-
Иргэн (July 13, 2015 8:54:38 am )
Сагсуурч болохгүй олон жил түрүүлээрэй их аврага шигээ
4 Comments