antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2015 9 comments

Г.Ариунбаатарт 80 сая, Э.Амартүвшинд 20 сая, “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо

нийтлэсэн Admin

aldartuudОХУ-ын Санкт-Петербург, Москва хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд онцгой амжилт гарган Гран-При шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80 сая, Их Британийн ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж эх орноо дэлхий дахинд сурталчилсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20 сая, Сингапурт болсон “Авъяаслаг азичууд” олон улсын телевизийн уралдаант нэвтрүүлэгт амжилттай оролцсон “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр уран бүтээлчдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэж үг хэлэхдээ Монголын ард түмэн, монгол залуусын бахархан дуурайх үйлстнүүдэд Засгийн газрын шагнал гардуулж байгаадаа сэтгэл өндөр байна гэлээ.

П.И.Чайковскийн нэрэмжит дэлхийн том уралдаанд оролцоно гэдэг бахархал. Уралдаанд нь оролцоод, эрэгтэй дуучдын төрөлдөө түрүүлж, зургаан төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээ магнайлсан Г.Ариунбаатарын Гран-При шагнал бол Олимпын наадамд манай Түвшинбаяр аваргын гаргасан амжилттай дүйцэх амжилт юм.

Э.Амартүвшин маань оролцсон тэмцээн, уралдаан бүртээ амжилт гаргаж, дэлхийн дуучдыг өнгөлж яваа. “Cardiff Singer of the Word” уралдаан бол дэлхийн уралдаан. Энэ наадмын үзэгч олны талархлыг хүлээнэ гэдэг хамгийн том шагналыг нь авснаас ялгаагүй.

Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын амжилтууд манай улсын дуурийн урлагт шинэ сургууль гарч ирлээ гэдгийг дэлхийд харуулж байна. Та хоёр урлагийн тайзнаа өөрсөд шигээ олон олон дуучин, залуусыг бэлтгэж, энэ урлагт сургаж, булган сүүлтэй байгаарай гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газраас Монголдоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг татах, дэлхийд эх орноо сурталчлахад чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газраас арга хэмжээ авч байгаагаас дутахааргүй том суртачилгааг “Хөсөгтөн” хамтлаг хийж чадаж байна. “Авъяаслаг азичууд” тэмцээд амжилттай оролцож эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж чадсан, манай үндэсний урлаг, Монголын соёл урлагийн нүүр царай болсон “Хөсөгтөн” хамтлагийнханд баярлалаа.

Монголын соёл урлаг шавхагдашгүй, Монголын соёл урлаг өвөрмөц, Монголын соёл урлаг дэлхийн брэнд болж чадна гэдгийг та бүхэн харуулж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.

Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Засгийн газраас санаачилсан юм. Энэ шийдвэрийг бид өнөөдөр ч амжилттай хэрэгжүүлж явж байна.  Ийм гялалзсан авьяастнуудаа дэмжих ажлыг Монголын төр, Засгийн газар баримталж ажиллах болно гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zogii. (July 08, 2015 11:58:56 pm )

    zov zyitei yil yavdal bolj.bygded ni bayar hyrgie.yalanguyaa Ariunbaatar gaihamshigtai duulsandaa.

  • саруул (July 09, 2015 8:08:29 am )

    ёстой мундаг залуучууд, үнэхээр бахархам, та нарт улам их амжилт хүсье.

  • ЗОЧИН (July 15, 2015 6:09:13 pm )

    Энэ 2 залууд баяр хүргээд, улам их амжилт хүсье. ардын жүжигчин цол олгоход буруудах юм алга.

  • зочин (July 17, 2015 1:16:02 pm )

    Энэ хоёр гавьятыг бэлдэж өгсөн багш нарыг шагнаач ээ. Сонгодог урлаг бол урлагийн хамгийн дээд. Зүгээр л нэг зохиолын дуу дуулаад нэрд гарахаас өөр ш дээ. Багш наргүй боло ийм амжилтанд хүрэхгүй байсан . 2 гавьаят маань ч энийг ойлгож байгаа байлгүй дээ.

  • Saran (July 21, 2015 10:47:10 am )

    Bagsh nariig shagnah heregtei , bas Husugtun hamtlagiin shagnaliin mongo baga bnaa ..
    Bagaar ajillaj amjiltand hurne gedeg mongolchuudiin huvid chuhal sh teee. …
    Bas Amartuvshingiin mongo ch baga bna doo … BBC cardiff sh teee… Ene bol OXU -d bolson temtseentei adilhan ner hundtei baruund mongol hunii aviyasiig taniulsan tom surtalchilgaa bolson .
    Elbegdorj Putin irj uzsen gedgeer ni iim yalgaatai shagnaj bolohgui eee….. Shudraga baih heregtei sh teee.. Dandaa neg teneg shiideltei yum hiij bhiim doo …

  • зочин (July 23, 2015 8:21:15 am )

    хөөе наад шагналыг чинь хэдэн жилийн өмнө Далантай гавьяат хүртчихсэн шүү дээ. Нөхөн шагнанавал зүгээргүй юу эрхмүүдээ.

  • dogoo (July 27, 2015 7:17:33 am )

    Ha vamar IH ménge be. Zeb saihan hooloigooroi Olson yum ammai baih Bolton.az jargal hisie.

  • ghghh (July 31, 2015 10:46:39 am )

    1998 ond gargasan tushaal yum bol DALANTAIG martjee tur zasag iim l bga yum daaa

  • dogoo (July 31, 2015 9:17:47 pm )

    Hooloigooroo hooloo olj idej baigaa yumchin saihan hereg burhan iim saihan hooloi zavasan burhandaa bavarlah heregtei dee

antalya rent a car