antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2015 Comments are off

Ухаалаг гар утас эзнийхээ амийг аварчээ

нийтлэсэн Admin

htcАНУ-ын Флорида мужийн Винтер Гарден хотын нэгэн шатахуун түгээх станцын ажилтан ухаалаг гар утасныхаа ачаар дээрэмчний халдлагаас амьд мэнд мултарчээ. Зэвсэглэсэн дээрэмчин шатахуун түгээх газрын дэлгүүр рүү орж ирснийхээ дараа сэйфээ онгойлгохыг ажилтнаас шаардсан ч тэрээр онгойлгох боломжгүй байсан байна.

Удалгүй өөр нэг ажилтан дэлгүүр орж ирэх үед дээрэмчин түүнээс мөн сэйфийг нээхийг шаардсан аж. Хоёр ажилтан сэйфийг онгойлгохоор оролдсон ч бүтэлгүйтсэн бөгөөд буутай эр гарч явахаасаа өмнө нэг ажилтны цээж рүү нь бууджээ. Буун дуу гарсан дэлгүүр рүү түргэн тусламж яаралтай дуудсаны дараа ажилтнуудаас нь мэдүүлэг авч байх үед тэдний нэг нь цээж нь өвдөж байна хэмээн ярьсан байна.

Яг энэ үед дээрэмчин түүн рүү буудсаныг олж мэджээ. Сум түүний цээжин тус газар нь туссан ч энгэрийнх нь халаасанд байсан HTC -ийн ухаалаг гар утсыг оносон байж. Винтер Гарден хотын цагдаагийн ажилтан Скотт Аллен ухаалаг гар утас сумыг зогсоосон тухай мэдэгдсэн байна.

Эх сурвалж: MNB.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car