МАН-ынхан “Бид хамтдаа” аяны нээлт Өвөрхангай аймгийн Хужирт, Есөн зүйл, Зүүнбаян-Улаан сумдад боллоо. Аяны хүрээнд УИХ-ын гишүүн Содбаатар нарын албаны хүмүүс эдгээр сумдын багуудад уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, өрх бүрт МАН-аас хүргэж байгаа захидлыг илгээсэн юм. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг айл, өрх болгон дээр очиж, сонсож, тэдний дуу хоолой, тулгамдаж байгаа асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд хүргэх юм. Мөн айл, өрх болгоноос санал авч, 2016-2020 онд МАН-ын дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэйгээ хамтран боловсруулахад “Бид хамтдаа” аяны зорилго оршиж байгаа гэдгийг иргэдийг танилцууллаа.
Иргэдийн хувьд энэ бүхэнд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, орон нутагт малчдын зээл, тэтгэврийн зээл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг асуудал иргэдийн анхаарлыг татаж байгаа. Мөн ажилгүйдлийн түвшин өндөр байгааг онцолж байлаа. Мөн удахгүй болох УИХ-ын сонгууль ямар хэлбэрээр явахад нэлээд ач холбогдол өгч байлаа. Иргэдийн олонх нь нам биш хүнийг сонгодог байх тогтолцоо бидэнд хэрэгтэй байгаа. Ажил хийдэг, улс орны өмнө хариуцлага хүлээх чадвартай хүн хэрэгтэй байна. Энэ нь амьдрах орчинг дээшлүүлж, улс орны байдлыг сайжруулах гарц байх болно гэв.
Ахмад настанууд нэлээдгүй бухимдалтай байгаагаа өнгөрсөн өвлөөс эхлэн илэрхийлсэн. Тэтгэврээсээ өөр орлогогүй ахмадуудад ийн өндөр хүү банкинд төлөхөд хүндрэлтэй байдаг. Ялангуя хөдөө орон нутагт байгаа хүмүүс өвдөж, зүдрэхэд мөнгө төгрөггүйн хүндрэл их үүсдэг гэдгээ учирлаж байлаа. Мөн олон жил яригдсан малчдын тэтгэврийг шийдвэрлэх асуудал орон нутагт иргэд ихээр сонирхож байсан юм.
Б.Даваа
Холбоотой мэдээ
-
Зочин (July 06, 2015 10:08:54 pm )
Энэ еверхангайнхан яасан баларсан амьтад байдаг юм буу мэд! Сонгууль болно хамгийн олон санал авсан нь сонгогдохгуй, луйварчид нь сонгогдоно! Ер нь хийморийн сан тавиулах болчихсондогшуу еверхангайн емд гутлынхаан!!! Наад “БИД ХАМТДАА” -гийнхан чинь 2012 оны сонгуулийн чинь ур дун шиг юм болохвийдээ!!! Та нар еерсдее л хоирношуу!!! Хохь чинь болношуу гэдгийг л сануулах гэсийм!!!
-
ub (July 07, 2015 11:26:45 am )
өнөөдөр сонгуулийн үр дүнд Өвөрхангайд юу боссон бэ иргэд нь хоорондоо талцаад явж байгаа шүү дээ
-
zochin (July 07, 2015 8:25:50 pm )
teneg ymnuud hudlaa hudlaa ner uhuu bolioch
-
Батхүү (July 08, 2015 9:50:50 am )
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер нам идсэн уусан зүйлээрээ холбогдоод мөн бие биенээ энэ сэдвээр сайн мэдэх олон шалтгаанаар олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
4 Comments