“Хубилай хаан” мөнгөн зоос гаргажээ Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан Монгол банкнаас Хубилай хааны хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг захиалан хэвлүүлжээ. Монгол банкнаас “Чингис хаан”, “Өгөөдэй хаан” гэсэн алтан зоос гаргасан бол Их Монгол Улсын тав дахь хаан Хубилайд зориулан 38.61 милометрийн диаметртэй, 925-ын сорьцтой, 25 граммын цул мөнгөн зоос гаргасан байна. Монгол Улсын түүхэн дэх Юань улсыг байгуулсан их хааны хөрөг бүхий уг зоосыг арван мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гаргасан аж. Нэрлэсэн үнэ гэдэг худалдаалах үнэ биш бөгөөд зоосны үнэ цэнийг илэрхийлсэн утгатай ажээ.
Х.ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ
Comments are closed.