antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 Comments are off

П.Сэрдамба “Бөртэ чоно” -ын шилдгийн шилдэг боллоо

нийтлэсэн Admin

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2011″ ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 19-нд “I Loft function house”-т боллоо. Оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагчдын саналаар тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн санал асуулгад нийт 74 спортын сэтгүүлч оролцжээ.

“Бөртэ чоно-2011 “-ийн шилдгийн шилдгийг дэлхийн аварга П.Сэрдамба сонирхогчийн боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж “Лондон-2012″ олимпийн эрхийн болзол хангасан гэдгээрээ авлаа. Тэгэхээр энэ жилийн ‘”Бөртэ чоно” нэлээд сул болчихов уу гэсэн бодол төрүүлэв. Үүний оронд монгол эмэгтэйн эр зориг, тэвчээрийг гайхуулж, дэлхийн дээвэр Гималайд хөл тавьсан, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаад өгчихсөн бол энэ шагналын нэр хүнд ч өргөгдөх байв. Түүний Гималайд хөл тавьсан энэ амжилт уг нь “Бөртэ чоно”-оос давж гарах Монгол Улсын оны шилдэг арван үйл явдлын нэг сэн.

“Бөртэ чоно” ёслолын ажиллагааны зохион байгуулалт жил бүр л хэл ам дагуулдаг байлаа. Энэ удаад ч тэр. Орчин нь өмнөхүүдээсээ өөр ч өнөө зохион байгуулалт, хөтлөгчдийн байр байдал нь ер сайжирсангүй. Ёслолд оролцсон тамирчид “Энэ удаагийн “Бөртэ чоно” сонирхолгүй байлаа. Шагналууд нь нүдээ олсонгүй. Яг ижилхэн амжилт үзүүлсэн тамирчид байхад ялгаварлаж байна” гэцгээсэн. Шилдэг тамирчдыг шалгаруулах улаан зурвасын ард үлдсэн дэлхийн аварга Х.Цагаанбаатар ч ёслолын арга хэмжээний зохион байгуулалт муу байгааг шүүмжлээд авснаас үзэхэд “Бөртэ чоно-2011″ тиймхэн болчих шиг санагдлаа. Санал асуулгад оролцсон сэтгүүлчдийн байр байдлыг ажиглахад хэвлэл мэдээллийн нэг байгууллагаас хэд хэдэн сэтгүүлч санал асуулгад оролцож нэг тамирчныг дэмжсэн байх юм. Зохион байгуулалттайгаар нэг тамирчныг гаргаж ирэх гэсэн шиг харагдлаа. Ижилхэн мэдээллийн байгууллага оршиж байхад санал өгөх сэтгүүлчийн тоо нь ийм харьцангуй байгаа нь шүүмжлэлтэй.

“Бөртэ чоно” ёслолын үеэр хэн нь шилдэг тамирчин, дасгалжуулагч, аль баг шилдэг болох гэдэг нь л хүмүүсийн анхаарлыг татдаг. Гэтэл ийм чухал ёслолын үеэр Монголын үндэсний олимпийн хорооныхон “шилдэг олимпийн танхим”, “шилдэг олимпийн зөвлөл”, “шилдэг ерөнхий нарийн бичгийн дарга”, “шилдэг ерөнхийлөгч”, “шилдэг холбоо”, “шилдэг спортын менежмент, хөрөнгө оруулалт” зэрэг номинацийн эздээ шалгаруулж ёслолд ирсэн зочдын хайран цаг хугацааг хороох юм. Иймэрхүү дотоод асуудлаа олимпийн хорооныхон хурлынхаа үеэр л зохицуулчихаж болмоор доо.

Энэ удаагийн “Бөртэ чоно-2011″ ёслолын үеэр шагнал гардсан тамирчдын нэлээд нь гадаадад тэмцээнээр явж байсан учир шагналаа биечилж гардсангүй.

Ингээд “Бөртэ чоно-2011″-ийн эздийг танилцуулъя.

2011 оны шилдгийн шилдэг тамирчин

П.Сэрдамба (сонирхогчийн бокс)

Шилдэг тамирчин

О.Насанбурмаа (чөлөөт бөх)

Д.Отгонцэцэг (чөлөөт бөх)

Б.Сэр-Од (хөнгөн атлетик)

Б.Гангаамаа (уулын спорт)

П.Лхамдэгд (жүдо)

М.Бундмаа (жүдо)

С.Мөнхбат (үндэсний бөх)

Б.Оюунсүрэн (чөлөөт бөх)

У.Мөнх-Эрдэнэ (бокс)

Баг

Бэндийн үндэсний шигшээ баг

Дасгалжуулагч

Шилдгийн шилдэг дасгалжуулагч

Т.Сүхбаатар (чөлөөт бөх)

Шилдэг дасгалжуулагч Д.Ганзориг (сонирхогчийн бокс)

Ц.Бадамхатан (байт харваа)

Д.САР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car