antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2015 Comments are off

Монгол хэлний тухай хууль өнөөдрөөс хэрэгжинэ

нийтлэсэн Admin

mongolhelУИХ-аар өнгөрсөн хоёрдугаар сард Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Хуулийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх юм. Хуульд монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх үүднээс 2025 оноос хэрэглээг нь нэмэгдүүлэх заалтуудыг тусгаж өгсөн байгаа юм. Түүнээс биш 2025 оноос монгол бичгээр бүх хүн бичиж, уншдаг болох заалтыг оруулаагүй.

Түүнчлэн гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга хуульд туссан.

Нэгд, гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хүүхдэд Монгол хэл, уран зохиол, Монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан. Эдгээр сургуулиудад гадаад хэлийг бэлтгэл ангиас нь эхлээд заах боломжтой. Гагцхүү Монгол хэлийг заавал заа гэж байгаа юм байна.

Хоёрт, төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгасан. Төрөөс үнэгүй олгодог албан сургалтаараа хүүхдэд эхлээд төрөлх хэлээ сайн сурсаны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг.

Мөн Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны дараа төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульд тусгасан байгаа.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд хэлний бодлогын зөвлөл ажиллана. Зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилохоор оруулж өгсөн. Энэ мэт чухал заалтыг Монгол хэлний тухай хуульд тусгасан. Хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Zaluu.com Ц.Цацрал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car