Хамгийн хялбар аргаар мөнгө олох аргыг нэрлэ гэвэл иргэд төвөггүйхэн “машин ачих үйлчилгээ” гэж нэрлэдэг болжээ. Өвдөж сандаргасан хүүхдэдээ эм авахаар эмийн сан ород ирэх 2-3 минутын хугацаанд авто машиныг нь “хулгайлах шахуу” ачаад явсан энэ мэт “зөвшөөрөгдсөн луйвар”-ыг хэдий болтол үргэлжлүүлэх вэ Хотын даргаа.
Ард түмний амьдрал ядуу байна. Гэтэл тэднийг магин ачлага нэрээр боловсон аргаар дээрэмдэх байдал үргэлжлсээр. Бүр сүүлдээ булан тохойны цаана нуугдаж байгаад автоманинтай иргэд түр зогсоод эмийн сан ороод ирэх хооронд машиныг нь ачих зэргээр ачлагын комданыхан хэтэрхий улайрчээ. Утас нь байхад залгана гэж огт үгүй шүү дээ. Иргэний машиныг нь ачихад хажууд нь байсан гэрчүүдийн хэлж байгаагар машин ачдаг ажилчид бие биенээ “хурдал хурдал” гэж шавдуулсаар тойрч гүйн зураг авсан болоод бараг 1 минутанд амжуулан ачаад явсан гэнэ.
Тэд машин ачиж буулгахдаа бусдын өмч хөрөнгө болох автомашины дугуйг нь хагалах, гүйпэрийг нь салгах, зураас сэв гаргах асуудал энгийн үзэшдэл мэт болжээ.
Та бүхэн эндээс нэг зүйлийг ажиглан харж болно. Тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд эгэл борчуудын машинаар дүүрэн. Тэнд LAND 200, LEXUS 570 нүдний гэм шиг ховорхон үзэгдэнэ. Хэдэн хоногийн өмнө 32-р тойрогт байрлах ачсан машин саатуулдаг журмын хашаанд ганцхан LEXUS -570 байсан боловч төд удалгүй цагдаагийн эрээн машин ирж, тэндээс бууж ирсэн дэд хурандаа цолтой цагдаагийн офицер журмын хашааны ажилтнуудад хандан: “Монгол улсын аварга Балжиннямын автомашиныг ачаад явсан байна, та нар тэнэг юмуу…” гээ загнаад ямар нэгэн төлбөр хураамж төлөлгүйгээр тухайн LEXUS 570-ыг унаад гарахыг харсан гэрч хэлнэ билээ. Ард түмэн мөнгөө төлж, олны танил, нэр алдартай хүмүүс ингээд төлбөр төлөхгүй явах нь шударга хэрэг үү ?
Гэтэл машинаа ачуулсан энгийн иргэд зөөж тээвэрлэсний хөлс 55.0 мянган төгрөг, журмын хашааны хөлсс 5.0 мянган төгрөг, нийт 60.0 мянган төгрөг төлж байж машинаа тус журмын хашаанаас гаргадаг.
Үнэндээ машин тээвэрлэсний хөлс хэмээн хураан авч байгаа 55.0 мянган төгрөг хэрхэн тогтоогдсон, тээвэрлэхэд гарах бодит зардал хэд байдаг, үүнээс хэд нь улсын төсөвт ордог гэдгийг мэргэжлийн байгууллагууд нарийн шалгаж тогтоог хэрэгтэй болов уу. Тиймгүйгээс болж машин ачдаг компаниуд ажилтнуудаа орлогоор нь цалинжуулдаг байдлыг бий болгосноор машин ачихыг “мөнгө олох арга” гэж ойлгох болсон ачлагын ажилтнуудын бусармаг үйлдэл хэрээс хэтэрлээ.
А.Гал
Холбоотой мэдээ
-
Hi (June 29, 2015 12:10:14 pm )
Huuli jurmaa murduj surah heregtei. Achdag humuus herees heterle egehiin orond huulia barimtalj sur.
-
hhhhh (June 29, 2015 12:32:54 pm )
bas boldoggui gazar boldoggui tavisan nuhduudiig hen guai ch bsan achih ni zuv bulguu.
-
mglhuu (June 29, 2015 1:43:36 pm )
Baruund zaaval zagdaa gazar deer ni duudaj zagdaagiin zuvshuurultei achdag
-
huuligui (June 29, 2015 2:08:11 pm )
huulia l dagaj surtsgaaya aliin bolgon mongol zan gargah ve uneheer l achih gazar tavisn bol hen bugai ch tulburuu tul hyanadag uls ni zuv togtooj ug une hulsiig ni harin achdag nuhud ni setgeltei bai l da bitgii zoosnii nuheer haraad bai
-
hi (June 29, 2015 2:17:46 pm )
Ulaanbaatar hotiin buh zogsooluudiig tolvorgui bolgoh boloogui yu BATUUL GUAi tanii hiisen sain ajiliin neg sh dee ard tumenees mongo avdag arga’
-
ИРГЭН (June 29, 2015 5:02:59 pm )
МОНГОЛ ТӨР ХАХУУЛЧ ДОЛДОЙ ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ТӨР БОЛООД 20 ГАРУУ ЖИЛ БОЛСОНЫ ТОД ЖЭШЭЭ
ЗАХААС АВААД ОЛОН БИ ТҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ ЭНЭ -
tsoeo (June 29, 2015 7:16:49 pm )
iim lalryyd mongoloor min dvvren bn edniig tolgoi daraalan ystgaad ogdog id shidten garaad ireesei
-
zochin (June 29, 2015 7:19:13 pm )
hunii yumiig ezend ni helelgui avahiig hulgai gedeg biz dee. zuil ,angitai eruugiin hereg biz dee.
-
i (June 29, 2015 8:22:55 pm )
AN-iin Hulgaichuudiig songosonii ach gaviya ene dee. Hohi chinee.
-
Зочин (June 29, 2015 10:07:15 pm )
Балжаа аваргын машиныг журамладаг буруу л байхгүй юу.
-
Боловсролгvй сэтгvvлчинцэр (June 30, 2015 4:20:39 am )
Ж.Гал чи ямар сургууль тегссен хvн бэ, чиний бичсэн энэ мэдээллийг уншаад бараг ойлгосонгvй, найруулга байхгvй, тvмэн алдаатай, наад зах нь гарчиг чинь ч ойлгомжгvй
-
Зочин (June 30, 2015 10:04:57 am )
Ачих нь зөв. Харин бүгдэд тэгш үйлччлэх хэрэгтэй.
-
zochin (June 30, 2015 9:18:32 pm )
achih ni zuv harin yalgaj bolohgui
-
-
ZALUU (June 30, 2015 3:01:22 pm )
HOGSHIN BORISUUUD AR OVRIIN HAALGA GEED BUUR SURTSAN GARUUUD SHUUU
-
suld (June 30, 2015 4:09:55 pm )
abraga hunii mashiniig buu achaach jiriin neg yadarsan ard tumniihee mashiniig achaad bai achaad bai
-
adssdasdhhjkkll (June 30, 2015 9:15:57 pm )
batuul novshin hiij bui ajil deeremchin
16 Comments