“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам өнөөдөр “Монгол шилтгээн”-д эхэллээ. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.
Энэхүү өдөрлөгт “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах болно.
Наадмын тасалбарыг Хай-Фай Рекордзийн салбаруудаар болон 1900-1950 иар үнэгүй хүргүүлэн худалдаалж байна. Тасалбарыг нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж байна. Наадам маргааш өндөрлөх юм.
uf
Холбоотой мэдээ
Comments are closed.