Бүхэл бүтэн амьдрал өнгөрсний дараа өөрийгөө хөнөөсөн алуурчныг олж чадсан хачирхалтай түүхийг сонирхуулъя. Сири, Израиль хоёрын дундах маргаантай бүс-Голаны өндөрлөг хавьд нэгэн хүү төржээ. 3 нас хүрэхдээ маш ухаалаг сэргэлэн, хэл ярианы хөгжил сайтай, санаагаа нэн тодорхой илэрхийлдэг болсон байна. Харин ярьсан зүйл нь эцэг эхийг нь айлгаж орхив. Хүү урьд насны амьдралаа мэдэж байж. Түүгээр ч зогсохгүй өмнөх амьдралынхаа төгсгөл үе, үхлийн шалтгаанаа хүртэл санаж байжээ.
Ямар нэгэн хэрүүл маргааны улмаас толгой руугаа сүхээр цохиулж байгаа аймшигт үзэгдэл хүүг салахгүй даган зовоодог байв. Эцэг эх нь эхлээд нэг их ойшоогоогүй ч, хүүг бүр нарийн ширийн юм яриад байхаар нь тосгоны зөвлөлдөө ханджээ.
Хүүгийн яриа энэ бүсэд амьдардаг друз омгийнхны анхаарлыг ихэд татжээ. Друзууд дахин төрөх буюу сүнс шилждэг гэдэгт итгэдэг байна. Тэдний үзэж байгаагаар өмнөх амьдралд үхлийн шалтгааныг заасан төрөлхийн мэнгэ байх ёстой гэнэ. Хүү толгой дээрээ уртавтар мэнгэтэй төрсөн нь гайхалтай.
Хүүгийн хэлж ярьсан үнэн эсэхийг шалгахаар тосгоны ахлагчид хэсэг хүмүүсийг дагуулан хүүгийн заасан сууринд очжээ. Тэнд хүү урьд насандаа амьдарч байсан байшингаа таньж, нэрээ ч санасан байна. Ийм нэртэй хүн үнэхээр энд амьдарч байгаад 4 жилийн өмнө сураггүй алга болсон байжээ.
Хүү алуурчны нэрийг ч санасан бөгөөд түүний байшин руу шууд очжээ. «Намайг яаж алсныг чинь би санаж байна. Бид зодолдсон, дараа нь чи намайг сүхээр цохиж алсан» гэж хүү шууд хэлжээ. Алуурчны нүүр хувхай цагаан болсон ч буруугаа хүлээсэнгүй.
Тэгэхээр нь хүү чулуун дотор булж орхисон хүүр байгаа газрыг ч заажээ. Тэндээс үнэхээр гавал ясандаа гэмтсэн цогцосны үлдэгдэл олдсон байна. Шарх авсан газар хүүгийн мэнгэ хоёр таарч байв. Эд мөрийн баримтанд дарагдсан алуурчин гэм буруугаа хүлээхээс өөр аргагүй болжээ. Харин тэр цагаас хойш хүүд урьд насны нь дурсамж сэргэж зовоохоо больсон гэнэ.
Энэ явдал олон эрдэмтдийг эргэн төрөх үзэгдэл байдагт итгүүлсэн байна. Германы эмч Трутц Хардогийн «Өмнө нь амьдарч байсан хүүхдүүд буюу дахин төрөх үзэгдэл» хэмээх шуугиан тарьсан номонд энэ тохиолдлыг нилээд ул суурьтай авч үзэж тайлбарлан бичсэн байдаг.
Холбоотой мэдээ
-
-
gahai76 (June 28, 2015 8:31:32 am )
Minii nuruun deer bas menge baidiishd, urid nasandaa araasaa husuulsiin ym shig baigaam
-
йй (July 01, 2015 12:55:48 pm )
Гарамгайбаатарын тавьсан замаар хэнтий яваад үзвэл сайн Луйварчин гэдгийг сайн ойлгонодоо
-
иргэн (July 01, 2015 4:20:31 pm )
Эрдэнэ сумаас Хэнтийн аймгийн Мөрөн сум хүртэлх замыг дахиж тавиулаар юм. Ийм л нөхдийг бид сонгожээ. Дахиж ийм нөхдийг улс төрд оруулахгүйн тулд альч нам, нэр дэвшигчидэд санал өгөх хэрэггүй. сонгууль олон дахин болно биз мөнгө нь байдаг л юм бол…
4 Comments