antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2015 42 comments

Хунтайж П.Давааням: И.Мөнхсаруул тэргүүтэй хүмүүс эх түүхээ шившиглэж байна

нийтлэсэн Admin

 .Чингис Хааны Дэлхийн Академийн  Ерөнхийлөгч П.Давааням хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг :

 “Буддын шашны мухар сүсгийг ашиглан Чингис Хааныг төөрүүлж тодруулах гэж байгаа нь эх түүхээ шившиглэж буй хэрэг”.

Хүн төрөлхтний түүхэн үнэт зүйлст үндэслэгдсэн Олон Улсын Заншлын эрх зүй, эдгээрийг Дэлхийн Бодлого болгон өдий хүртэл хэрэгжүүлэгч- Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийн найман /8/ нэгдлүүд болох ОРДЕН-ууд тус бүр, гүн хүндэтгэлтэйгээр харилцан хүлээн зөвшөөрсөн Чингис Хааны DYNASTIC ORDEN-ы бүрэн Эрхэнд, Монголын ард түмний эрхэнд И.Мөнхсаруул тэргүүтэй хүмүүс бүдүүлгээр халдан түрэмгийлж Буддын шашны мухар сүсгийг ашиглан Чингис Хааныг төөрүүлж тодруулах гэж байгаа нь эх түүхээ шившиглэж буй хэрэг.

Үүнд: •Буддын шашны Манжийн Колоний мухар сүсэг болгосон,

•Түүхэнд гай болдог элдэв янзын шашин номлолуудын бүдүүлэг таамаг болгосон,

•Чингис Хааны Алтан Ургийнхны нээсэн,хийснийг үгүйсгэж гүтгэж аймаглан устгадаг,коммунизмын фанатизмыг ярианыхаа агуулга болгон хольж бантагнуулдаг Ичинноровын Мөнхсаруул гэгчийг 3-хан жилийн өмнөөс бэлтгэн гэнэт гарган ирж ”Чингис Хааны Сүнс буусан хүнийг 2015.06.28-нд тодруулна” гэх мэт хагас жилийн турш байнга ярьж, олныг буруу мэдээллээр хордуулж буйг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Эрхэм Дээд Бүрэн Эрхт Хунтайж П. Давааням миний бие албан ёсоор мэдэгдэж байна.

Үүнд:

НЭГ: Монголчуудын Дэлхийн түүхэнд албан ёсоор 2009.06.09-нд хүлээн зөвшөөрүүлж,баталгаажуулсан Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийг тэргүүлэгч найм /8/ дахь нь буюу Чингис Хааны DYNASTIK ORDEN-ний түүхэн байр суурийг үтэр түргэн унагаж шившиглэх аюултайг,

ХОЁР: Хүн төрөлхтний дотор нэгэнт эхлээд буй шашны мухар сүсгээс үүдэлтэй элдэв терроризмыг Чингис Хаантай буруугаар холбох санаа өгөх ,дэндүү ноцтой хор аюултай хүн төрөлхтний эсрэг үйл ажиллагаа болгохыг,

ГУРАВ: Буддизм Монголын аугаа их түүхийг Лу.Алтан товч номонд зохиож Чингис Хааныг Энэтхэг , Төвдөөс гаралтай гэж итгүүлэх замаар Манжийн колони болгосон мухар сүсгээсээ татгалзахгүй байгаа төдийгүй Чингис Хааныг тодруулах нэрээр Буддизмаа аврах, улмаар Дэлхийн Буддистуудийг “Мөнхтэнгэрийн Хүчин Дор” хэмээх нэрийн дор нэгтгэн авч цаашилбал “Чингис Хаан цөвүүн цагийг дарж өгөхийг Буддын Арьяабал бурхнаас гуйсан” гэдэг мухар сүсэг /И.Мөнхсаруулын/ зохиосон нь аль нэг улсаас дахин Колоничлох аюулыг дуудсан, улс төрийн буруу бодлогын гар хөл зэвсэг болох шинжийг агуулж байгаа нь харагдаж байна. Ер нь Эртний Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлүүд төдийгүй өнөөгийн дэлхийн G7 тэргүүлэгч орнууд коммунизм, буддизм хоёрыг Улс төрийн бүрэн дарлалд оруулагч, үзэл суртал, шашнууд гэж албан ёсны шинжлэх ухаанаар нотлон үздэгийг мэдэхэд илүүдэхгүй бизээ.

ДӨРӨВ: Чингис Хааныг Будда Бурхан шүтдэг байсан гэжээ. Үгүй, огт худал. Харин Чингис Хаан бол Мөнхтэнгэрийн Хүчинд итгэж , харилцдаг хүн байсан. Мөнхтэнгэрт чин сэтгэл, итгэлээ өргөж Утай гүмбэнийг биш-Эх нутгаа тахиж, Буддаг биш- Аав, ээжээ шүтдэг. Язгуурын ёс сахиж Тэнгэртээ ёс нийлж ивээгддэг байсан. Буддизмын мухар сүсэгт элсүүлж Тэнгэрийг нь хаяулж, Тэнгэрийн дор ёс алдахгүй байж Мөнхтэнгэртэй харилцдаг теологийн технологийг хулгайлахыг оролдож буй санаархал байна. Тэнгэр Буддизмыг ивээдэггүй.

ТАВ: Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийг тэр үеийн 43 улсад буюу эдүгээгийн 52 улс орон оршин буй 33 сая хав.дөр.км2 газар нутаг дээр таван удаа байгуулсан Чингис Хаан түүний Алтан ургийнхан , хүн төрөлхтөн огт хэрэглэдэггүй Буддын шашны мухар сүсгээр тодрохгүй нь хэнд ч ойлгомжтой. Энэ мухар сүсгийн аргыг хүн төрөлхтний эсрэг гэж үздэг. Тиймээс Далай Лам хүртэл саяхан өөрийнхөө хойд дүрийг тодруулахаас татгалзсан байхад Ичинноровын Мөнхсаруул: Буддын тэргүүн Далай ламын түүхийн эрхэнд халдаж хутагт, хувилгаадыг нь төдийгүй Чингис Хааны жанжид, Хатадыг хүртэл эдүгээд тодруулж түүхийг гутаажээ. Ямар ч гавьяа байгуулаагүй хүмүүс –Түүхэн гавьяат хүмүүсийн “Хойд дүрээр тодорч гавьяаг нь бэлэнчилдэг ТҮҮХЭНД БҮҮ ҮЗЭГД-мээр мухар сүсгийн булай шившиг 2015 онд Монголд бодит зүйл болов. УХААРААЧ ЭЭ.

ЗУРГАА: Дэлхийд эл асуудлаар түүхээр хүлээн зөвшөөрөгдөж нийтлэг залгамжлах эрх хэрэгждэг хамгийн зөв, цорын ганц шалгарсан, сонгодог зарчим бол УГСАА ЗАЛГАМЖЛАХ өвлөх ёс юм.Үүнийг дэлхийн сүүлчийн 1200 гаруй жилийн турш Дэлхийн 8 аугаа Их Соёл Иргэншлүүд хэрэгжүүлж ирснийг эдүгээ Олон Улсын заншлын эрх зүй буюу Дэлхийн бодлого болгожээ. Бүрэн Эрхийн Патентыг нь 141 орон нэгдэж орсон, 3 тэрбум соёлт хүн төрөлхтнийг төлөөлдөг- тус бүртээ 3000 гаруй угсаа залгамжилсан Хаад, Хунтайж нараар нэг бүрчлэн хүлээн зөвшөөрч баталгаажуулдаг Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийн /ДАИСИ/ ОРДЕН-ууд эзэмшдэг. Ичинноровын Мөнхсаруул гэгч 2015.05.27-ны ЕТV-ийн “Тод зочин”-д ярилцлага өгөхдөө Дээдийн Суу Ухаан буюу Чингис Хааны Гүн Ухааныг дэлхийд нээж, зарласан нээлтийн эзнээс эхлээд Хүн төрөлхтний соёл иргэншил устгасан хэмээх муу нэртэй Чингисийн Монголын дэлхийд эзлэх түүүхэн байр суурийг 7 шат дээшлүүлж, Чингис Хаан тэргүүтэй Монголчууд Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншил бүтээсэн болохыг нээж, 15 чиглэлээр “Дэлхийн түүхэнд бичигдэх гавьяа байгуулсныг мэдэхгүй хирнээ П.Давааням миний нэрийг дурьдан гүтгэн ярив. Гэх мэт олон жишээ баримт дурьдвал ихээ.

Ингэж хүний сайныг нь авч, өөрийн мууг бусдын муутай хамтатган муу бүхнийг өгдөг хүнд Тэнгэрлэг чанар байдаггүй юм. Адаглаад 3 жилийн өмнө сэрдэггүй юм. Аугаа их өвөг дээдэс эхийн хэвлийд байхаас нь бэлтгэдэг гэдгийг мэдэхгүй ярьж байгаа нь олон хүнийг гайхахад хүргэсэн бизээ…

Өөрийгөө “Мөнхтэнгэрийн оньс”- гэх тэрээр “Чингис Хааны нууцын тайлал түлхүүр нууц шид би байх юм гэх бөгөөд “Тэнгэрийг цэвэрлэсэн, зассан” гэж буй. Түүнийг чинь Ичинноровын Мөнхсаруул Та засдаггүй юм. Ингэж Тэнгэрийн дор бүү алдаа гарга. Тэнгэр Та биднийг засдаг юм. Энэ мэт юу ч мэдэхгүй атлаа мэдэмхийрч байх юм.

Дээд Тэнгэрийн Суу Ухаанаар”ЧИНГИС ХААН” 13 зууны үед төрсөн суу билэгт энэ дэлхийн ЭЦЭГ юм. Аугаа Их Хүнээр ТОДОРДОГГҮЙ –ЗАЛГАМЖИЛДАГ. Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийн түүхэнд тогтсон эрх зүй байдаг гэдгийг САНУУЛЬЯ.

Эх сурвалж: Ontsgoi.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • Anonymous (June 27, 2015 7:26:02 am )

    Энэ 2 чинь авгай нөхөр биш юм уу нэг нь хунтайж нөгөө нь хатан

    • зочин (June 27, 2015 7:38:48 pm )

      Давааням гуай маш зөв дүгнэлт өгсөн байна. Уншаад ч ойлгохгүй хүмүүст бэлээхэн ийм учиртай гээд заагаад өгч байхад. Буруу зөвөө ялгахаа болино гэхээр Оюун ухаан байгаад хэрэг байна уу.

    • Зочин (June 28, 2015 7:01:46 pm )

      neeree ch tooroldson etseg ohin esbel ehner nohor bh aa

  • Anonymous (June 27, 2015 8:27:36 am )

    Ene chini hogoon darhi gesen bizdee emegtei hunii deed goo saihanyg belegdel amidaaraa todorchee tamina ene darhitai er hun bugd haluun hunjild uchrahyg bodoh heregtei

  • Zochinchin (June 27, 2015 10:14:29 am )

    Ineedtei ulsuud ih baih yumaa.

  • Anonymous (June 27, 2015 12:43:40 pm )

    yaaaaya, Eliiregch Davaanyamd ursuldugch garaad irlee. Davaanaym huntaij bolson yum chini yagaad gunj bj bolohgui gj? kkk. Honts hontsdoo durgui gedeg ene dee kkk

  • jgksdjg (June 27, 2015 1:12:42 pm )

    П Давааням гуай үнэнийг хэлдэг хүншдээ. яг л ийм бодлоготой л юм болж байгаа нь үнээн. энэ Мөнхсаруулын хийж байгааа юмыг хэн сонирхох юм балай юм.

    • zochin (June 27, 2015 1:43:04 pm )

      Хунтайж П.Давааням: И.Мөнхсаруул …..Bie ni ovdoh esvel ar gert chin asuudal garval ene hoeriig shutehuu? Esvel ene hoeroor bolon chingis haanaaraa nom unshuulj hiimorio sergeehuu? Bitgii tenegt

  • АНХААРУУЛГА (June 27, 2015 1:41:45 pm )

    АНХААРУУЛГА: МОНГОЛЧУУДАА МӨНХСАРУУЛ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮСЭЭС БОЛГООМЖЛООРОЙ. МУУ ЁСРЫН ТИЙРЭН ШИНГЭСЭН СУРАГТАЙ БАЙНА ШҮҮ

  • АНХААРУУЛГА (June 27, 2015 1:42:12 pm )

    АНХААРУУЛГА: МОНГОЛЧУУДАА МӨНХСАРУУЛ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮСЭЭС БОЛГООМЖЛООРОЙ. МУУ ЁСРЫН ТИЙРЭН ШИНГЭСЭН СУРАГТАЙ БАЙНА ШҮҮ …..

  • сансар (June 27, 2015 2:14:26 pm )

    тархи угаагчид. Тархиа угаалгасан улсууд нь бүр мунхаг инээдтэй юм.одоо чинь ямар зуунд амьдарч байгаагаа мэдрээчээ.Түүх түүхээрээ л үлдэнэ энэ мунхруулагчид түүхэнд дурсагдах гавьяа хийсэн бүтээсэн юу ч үгүй зүгээр л залилан мэхлэгч мухар сүсэгтнүүдийг мунхруулагчид

  • Зочин (June 27, 2015 8:31:50 pm )

    Сэтгэцийн өвчтэй гэмээр ийм хүмүүсийн хэлсэн ярьсанд итгээд дагаж далдганаад байгаа хүмүүсийг хараад гайхах юм. Ийм энгийн зүйлийг ойлгохгүй байна гэж үү? арай ч дээ. Маргааш Сүхбаатарын талбайд очиж битгий шогтоорой түмэн олон минь.

  • zochin Zochin (June 27, 2015 11:56:29 pm )

    Ene Davaanyamd academich tsol igsun. zasgiin gazar emgeneltei yumaa.
    nasan turshdaa shinjleh uhaand zutgesen erdemted academich boloogui baihad, ene 2 balaig haraad bur. gutarch ban mongol ulsiin emgenel

  • саруул (June 28, 2015 12:07:06 am )

    гол нь давааням гуайн бичсэн юмыг уншаачэээ. Оюун толгойдоо жаахан ч гэсэн юм хийж ав

  • МОНГОЛЧУУД (June 28, 2015 1:15:05 pm )

    Энэ мөнхсаруул гэгч эмэгтэй хятадын эрлийз яхтадын Монгол дах суурин тагнуулуудын нэг байх.монголчуудыг хагалан бутаргаж өөрсдийнхөө тоглоом болгож байгаа этгээд байна,урд нь бас нэг хужаагийн шээс Язу Болд гэдэг этгээд Чингисжин гээд нэг тэнэг хүүхнийг суулгаад солиороод газар аваагүй дараагийнх нь энэ балай авгай Мөнхсаруул гэгч байна. Тэнгэр цэвэрлэгч гэчихжээ яаж цэвэрлэх үү шүүр унаад л гарч өгөх үү ийм элий балай юмнуудыг бүү сонс бүү итгэ.

  • МОНГОЛЧУУД (June 28, 2015 1:16:51 pm )

    Энэ мөнхсаруул гэгч эмэгтэй хятадын эрлийз хятадын Монгол дахь суурин тагнуулуудын нэг байх.монголчуудыг хагалан бутаргаж өөрсдийнхөө тоглоом болгож байгаа этгээд байна,урд нь бас нэг хужаагийн шээс Язу Болд гэдэг этгээд Чингисжин гээд нэг тэнэг хүүхнийг суулгаад солиороод газар аваагүй дараагийнх нь энэ балай авгай Мөнхсаруул гэгч байна. Тэнгэр цэвэрлэгч гэчихжээ яаж цэвэрлэх үү шүүр унаад л гарч өгөх үү ийм элий балай юмнуудыг бүү сонс бүү итгэ.

    • Соёмбо (June 29, 2015 3:58:31 pm )

      Та өөрийнхөө батлагдаагүй таавраар дүгнэлт хийгээд түргэдэх вий дээ! Ядаж гэрлэн биеийг нь хардаг хүнээр харуулчихаад өөрийнхөө гэрлэн биетэй харьцуулчих!

  • Олон ардчилал (June 28, 2015 2:15:48 pm )

    Өөрийнх нь нөгөө гутал уу…Хошин шогийн жүжиг цааш урт үргэлжлэх нь дээ.Хэхэхэ

  • zochin (June 28, 2015 4:23:43 pm )

    ene balai soliot avgaig ter irsen huduu ruu ni huun yavuulya

  • Anonymous (June 28, 2015 6:06:29 pm )

    ард түмнийг тэнэг мулгуу, юу ч мэдэхгүй гэж басамжилж% доромжилж байна ш дээ, иймэрхүү зальт луйварчин этгээдүүд

  • bod bod (June 28, 2015 11:18:12 pm )

    Manaihaan oor hoorondoo temtseldeh bishee negen negniigee sonsoh heregtei shuu.
    Ali ali ni une yum yariad baidag yum shig
    1000 sonsohoor 1 udaa uz gedeg shuu.

  • Болдоо (June 28, 2015 11:27:03 pm )

    Давааням та ягаад өөрийн хийдэг үйл ажилгагаа ягаад энэ хүнийх шиг төлбөргүй урьлагаар хийж болдоггүй юм бэ? Ашгийн бус байж болохгүй юм уу?
    Сонсоод үзүүл их сайхан л юм билээ шүү

  • док (June 29, 2015 9:03:04 am )

    төр гэж байгаа бол иймэрхүү хүмүүст жоохон ч гэсэн анхааруулж болиулахгүй бол ард түмнээр тоглоод

  • зочин (June 29, 2015 11:36:51 am )

    Давааням гуай зөв хэлсэн бн.Мөнхсаруул нэгийг тунгааж,их түүхээ хүндэтгэнэ үү.

    • Соёмбо (June 29, 2015 3:52:53 pm )

      Хэдэн арав, тэр ч бүү хэл хэдэн жарангаар гуйваад ирсэн түүхийг үнэн гэдгийг одоо Давааням батлах юм уу?

  • tuyaa (June 29, 2015 11:53:35 am )

    khoshin shogiin jijig togloj l baigdee Oor hiih yumgui humuus chin

  • Anonymous (June 29, 2015 1:35:47 pm )

    elriiregchid, Yadaj ooriigoo hun bolgoson eej aabaa bodooch

  • Anonymous (June 29, 2015 1:59:00 pm )

    Давааням нь ч байна уу, энэ Мөнхсаруул ч байна уу ялгаагүй 2-уулаа элий балай, солиотой улс. Тэгээд нохой шиг бие биетэйгээ хэрэлдэж уралдаж байгааг нь хараарай. Өөрийгөө хунтайж гэж нэрлэсэн юм бол ядаж хунтайж шиг биеэ авч яваач мэдрэл муут аа!

  • Anonymous (June 29, 2015 2:18:26 pm )

    Нижгэр хурим хийгээд 1гэрт оруулчих юмсан. Лус мус баярлах ч юм билүү.

  • Саргуун (June 29, 2015 2:40:35 pm )

    Энэ муухай луйварчдыг шийтгээч

    • Соёмбо (June 29, 2015 3:48:47 pm )

      Мөнхсаруул танаас юу луйвардсан юм бэ? Таны мөнгийг уу?

  • ЗОЧИН (June 29, 2015 5:05:40 pm )

    угаасаа л давааням, язу болд, орифлемийн оюунгэрэл, жавхлан, ганбаатар, уянга, мөнхсаруул… эд нар ард олны нэр барьж, олон түмний сүсэг бишрэл дээр тоглож байгаа нэр ус, гадаад төрх нь өөр боловч нэдэр дээрээ зорилго нь агаар нэгэн хүмүүс шүү дээ. монголчуудаа техник технологи хөгжсөн 21-р зуунд бусдын сэтгэл зүйгээр наадагчдад өөсдийн үнэлэлт дүгнэлтээ хийж ярьж биш бүтээж амьдарцгаая. Аугаа их өвгөдийн нэрийг баригсадаас болгоомжил. Ядахдаа эдгээр хүмүүс төрд татвараа төлсөн эсэхийг шалгах нь зүйтэй. Жавхлан лав төлөхгүй лгэж бна лээ. Чингис хаан хэлэхдээ төр дор татвар оршино ч билүү зарлигдсан байдаг. нэрийг нь барьчихаад зарлигийг нь биелүүлдэггүй нь гайхмаар л юм

  • Anonymous (June 29, 2015 5:44:09 pm )

    Goe bie daasan hoshin urlag iinhan bn. Dalatstai tom uran buteel tavidag sain hoshin shogiin hamtlaguud sh dee . Busad hamtlaguud shig tasalbar zardaggui ard tumendee unegui show belegledeg sain hamtlag uud.

  • Зочин (June 29, 2015 6:10:14 pm )

    монголд үзэл суртлын терроризм л дутаж гэнэ…

  • mongol huu (June 29, 2015 7:47:44 pm )

    2la galzuugiin emnelegt hevtvel taarna balai teneguud

  • zochin (June 30, 2015 1:20:36 am )

    Aan Balgan,Horolmoo 2 bolj togloj baigaa yum uu. Hodoonii uransaihanch yum baina tee.

  • Ц.Доржбат (June 30, 2015 9:14:39 am )

    Монголчууд бид нэгэн том зорилго дор нэгдэх хэрэгтэй юм л даа. Энэ нь Монгол Хүний Үнэ Цэнэ юм. П.Давааням “МХҮЦ-таны бодит амьдрал” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсаныг нь миний бие өөрийн хэмжээнд уншиж судласан. Юун гадаадын туршлага, гадаад онол бидэнд ийм агуу хүн байхад бид ухаарч ойлгож дээдлэх ёстой юм биш үү. Хунтайж гэхээр нь зарим хүмүүс их дургүйцдэг юм биш байгаа юм. Дэлхийн том улсуудын хунтайж нар энэ хүний хийсэн бүтээсэн зүйлс, удам угсааг нь судлаж шалгаж үзээд энэ хүн бидэнтэй адилхан хунтайж хүн байна гэж баталгаажуулж хамтран ажиллах эрхийг нь бүр Монголд ирж өгч байсныг нүдээрээ харсан. Бид бүгд сайхан амьдрахыгн тулд гарц хайж л байгаа. Гэтэл энэ хүн 1000 жилдээ яаж явах ухааныг минь заагаад өгчихсөн юм бишүү. Одоо бидэнд нам, лам, гадаад онол ярьж байхаар уншиж ойлгож дэмжиж, амьдралд хэрэгжүүлэх л үлдсэн гэж бодож байна. ТӨсөв баян бол улс баян гэдэг муйхар бодлоосоо салж иргэн баян бол улс баян гэдэг өвгөдийн сургаалийг судлаад тунгаад бодоод үз дээ

  • Зочин (June 30, 2015 9:54:19 am )

    Хун тайж Давааням та алтан ургийн хүн байж яг юу хийж Монголыг гийгүүлэв. Тахилгын талаархи мэдээлэл хүртэл мөнгөөр үнэлдэг биз дээ. Яриаг сонсоход яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл. Ард түмний тархи угаагч. Хаан болох мөрөөдөлтэй. Өөрийг нь хаанаар өргөмжлөөгүйд уур нь хүрээд байгаа юм байна л даа. Төөрөгдсөн бодол, зүүдний тэнэгрэл.

  • Anonymous (June 30, 2015 6:28:06 pm )

    Даваанямыг юу яасан хунтайжид өргөмлөх. Монголчууд Манж, Орост дарлуулж байхад алтан ургийнхан усанд хаясан чулуу шиг алга болсон хирнээ, одоо гэнэт гарч ирчихээд алдар гавьяа хүртэнэ ч гэж юу байхав.Чингис хаан байсан бол Давааням мэтийг харин ч аймхай хулчгар зан гаргаж алтан ургийн нэрийг гутаав гэж толгойг нь авах байсан биз.

  • даөболх (July 15, 2015 1:10:46 pm )

    Монголчууд бид нэгэн том зорилго дор нэгдэх хэрэгтэй юм л даа. Энэ нь Монгол Хүний Үнэ Цэнэ юм. П.Давааням “МХҮЦ-таны бодит амьдрал” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсаныг нь миний бие өөрийн хэмжээнд уншиж судласан. Юун гадаадын туршлага, гадаад онол бидэнд ийм агуу хүн байхад бид ухаарч ойлгож дээдлэх ёстой юм биш үү. Хунтайж гэхээр нь зарим хүмүүс их дургүйцдэг юм биш байгаа юм. Дэлхийн том улсуудын хунтайж нар энэ хүний хийсэн бүтээсэн зүйлс, удам угсааг нь судлаж шалгаж үзээд энэ хүн бидэнтэй адилхан хунтайж хүн байна гэж баталгаажуулж хамтран ажиллах эрхийг нь бүр Монголд ирж өгч байсныг нүдээрээ харсан. Бид бүгд сайхан амьдрахыгн тулд гарц хайж л байгаа. Гэтэл энэ хүн 1000 жилдээ яаж явах ухааныг минь заагаад өгчихсөн юм бишүү. Одоо бидэнд нам, лам, гадаад онол ярьж байхаар уншиж ойлгож дэмжиж, амьдралд хэрэгжүүлэх л үлдсэн гэж бодож байна. ТӨсөв баян бол улс баян гэдэг муйхар бодлоосоо салж иргэн баян бол улс баян гэдэг өвгөдийн сургаалийг судлаад тунгаад бодоод үз дээ

  • даөболх (July 15, 2015 1:11:18 pm )

    Монголчууд бид нэгэн том зорилго дор нэгдэх хэрэгтэй юм л даа. Энэ нь Монгол Хүний Үнэ Цэнэ юм. П.Давааням “МХҮЦ-таны бодит амьдрал” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсаныг нь миний бие өөрийн хэмжээнд уншиж судласан. Юун гадаадын туршлага, гадаад онол бидэнд ийм агуу хүн байхад бид ухаарч ойлгож дээдлэх ёстой юм биш үү. Хунтайж гэхээр нь зарим хүмүүс их дургүйцдэг юм биш байгаа юм. Дэлхийн том улсуудын хунтайж нар энэ хүний хийсэн бүтээсэн зүйлс, удам угсааг нь судлаж шалгаж үзээд энэ хүн бидэнтэй адилхан хунтайж хүн байна гэж баталгаажуулж хамтран ажиллах эрхийг нь бүр Монголд ирж өгч байсныг нүдээрээ харсан. Бид бүгд сайхан амьдрахыгн тулд гарц хайж л байгаа. Гэтэл энэ хүн 1000 жилдээ яаж явах ухааныг минь заагаад өгчихсөн юм бишүү. Одоо бидэнд нам, лам, гадаад онол ярьж байхаар уншиж ойлгож дэмжиж, амьдралд хэрэгжүүлэх л үлдсэн гэж бодож байна. өвгөдийн сургаалийг судлаад тунгаад бодоод үз дээ

  • мөнхсаруул (July 22, 2015 9:46:52 pm )

    эээ бурхан минь ээ энэ хүн хэт олны танил болвол би нэрээ солиулна гэцэн байгаа.

antalya rent a car