“Нvvрс” хєтєлбєрєєс 3.6 тэрбум тєгрєг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгагдаж буй Ерєнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зєвлєх асан Л.Гансvх нарт холбогдох хэрэг гурав дахь удаагаа прокурорт шилжиж байна. Тодруулбал, тэднийг Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зvйлийн 263.2, 166 дугаар зvйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Энэхvv яллах дvгнэлт vйлдvvлэхээр болсон заалтыг сонирхоход, Эрvvгийн хуулийн 166.2. “Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхvл албан тушаалтан албаны чиг vvрэг, бvрэн эрх, нєлєєг урвуулан ашиглаж vйлдсэн,
Эсхvл зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл таван жилээс арван хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 263.2. Энэ хэргийг давтан vйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хvнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хvртэл хугацаагаар хасч хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байдаг аж.
Юутай ч энэхvv хуулийн заалтаар бол Л.Гансvх нарыг торгох, аль эсвэл хорих ял сонсох бололтой. Хэдийгээр хуульдаа ингэж заасан ч тэдний хэрэг шvvх рvv очоод зарим нэг зvйл заалт нь хэрэгсэхгvй болж магадгvй гэсэн шум гарсан байна билээ. Тиймээс улстєрчид тєдийгvй олон нийтийн анхаарлын тєвд орсон уг асуудлыг даган “Л.Гансvхийн хэрэг прокурор руу шилжлээ, цааш яах бол…” гэсэн хvлээлт нийгэмд vvсээд байна.
Учир нь энэхvv хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Л.Гансvх “Би ямар ч буруугvй, намайг улстєрийн зорилгоор хэлмэгдvvлж байна” гэж олон нийтэд хэлээд амжсан. Гэтэл тун удалгvй Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг “АТГ-ыг татан буулгаж прокурорын дэргэдэх мєрдєн байцаах албыг буцаан” сэргээнэ хэмээн нийгэмд дуулиан тарьсан. Угтаа бол энэ бvх vйл явдлаас vvдэн олон нийт Л.Гансvх гэх хvнийг улам ихээр сонирхох болсон гэсэн vг. Уг нь энэ хэрэг єдийд шийдэгдэж буруутай, буруугvй эсэх нь тодорхой болох цаг хугацаа хангалттай байсан. Гэтэл прокурорын газраас мєрдєн байцаалт дутуу байна хэмээн буцааж байсан юм.
Яг vнэндээ “Овоо босгоогvй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр ямар нэгэн хэргийн сэжvvр гарсан болоод л хуулийнхан Л.Гансvхийг шалгах болсон гэх vгийг нэртэй хуульчид хэлж байсан удаатай. Єєрєєр хэлбэл, мєрдєн байцаалтын явцад эрх мэдлээ ашиглан, улсад 3.6 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан гэдэг нь мєрдєн байцаалтын явцад тогтоогдож олны эргэлзээ тайлагдаж байсан юм.
Товчхондоо Л.Гансvхэд єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын 24-ний єдрєєс эрvvгийн хэрэг vvсгэсэн бєгєєд энэ хэрэгт 10 хvнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байсан. Тэдгээрээс зургаан хvнд цагдан хорих арга хэмжээ авч гурван хvнийх нь таслан сэргийлэх арга хэмжээг єєрчилж байсан юм. Товчхондоо дээрх зургаан хvний гурвыг нь цагдан хорьж байсан гэсэн vг. Ємнє нь бид дээрх нэр бvхий хvмvvсийн холбогдсон хэргийн талаар тодорхой мэдээлж байсан учраас энэ удаа нурших нь илvvц байх.
Ямартай ч олон эзэн холбогдогчтой уг хэрэг бvтэн нэг жилийн хугацаанд шалгагдсаны эцэст Нийслэлийн прокурорын газар руу шилжлээ. Тиймээс л энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдэх бол, мєрдєгчдийн олж илрvvлсэн нотлох баримтын аль хэсэг нь vгvйсгэгдэх бол хэмээн хуулийнхан чих тавин хvлээж суугаа. Харин улстєрчид энэ хэрэг дээр мєрий тавьж бараг л суллагдах байх гэх шуумыг гаргаж байсан юм. Учир нь энэ сарын 18-ны єдєр УИХ-ын гишvvн Н.Алтанхуягийн єргєн барьсан “Эрvvгийн байцаан шийтгэх хуульд єєрчлєлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн тєслvvдийг тодорхойгvй хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл хойшлуулаад байсан энэхvv хуулийн тєслєє яаравчлан УИХ-аар батлуулахаар Н.Алтанхуяг єчигдєр Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид шаардлага хvргvvлж “УИХ-ын хууль тогтоох vйл ажиллагааг саадгvй явуулах”-ыг хvссэн юм. Уг нь Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєс Хууль зvйн байнгын хороонд хандаж, “Vндэсний аюулгvй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг vндэслэн Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн ємнє VАБЗ-єєс шийдвэр гаргуулах нь зvйтэй” хэмээсэн байдаг юм. Єєрєєр хэлбэл АТГ-ын харьяанд шилжээд байгаа прокурорын байгууллагыг, прокурорын байгууллагад эргvvлэн шилжvvлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зvйтэй гэсэн утга бvхий албан тоот юм билээ. Энэ бvхнээс vvдэн Л.Гансvх нарын хэргийг бvтэн нэг жил гаруй хугацаанд шалгасан мєрдєгчдийн ажил талаар єнгєрч, тэдний хэрэг, хэрэг биш болон замхрах вий гэсэн болгоомжлол нийгэмд vvсээд буй юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Fuck 76 (June 26, 2015 10:48:58 am )
Gol heregt altankhiyag buruutai bgn medeej bhd yuundaa engej udaan sunjrulaad bgn boldoo!
-
Anonymous (June 26, 2015 2:14:45 pm )
Нүүрс хямдарч ядарсан бидэнд мөн ч сайхан байсан шүү. Дулаан байвал мянган лан.
2 Comments