Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд шинэ оны босгон дээр тушаал гарган МУИС-ийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Д.Галтбаярыг өөрийнх нь хүсэлтээр “дэвшүүлэн зайлуулж” улмаар Р.Бат-Эрдэнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Монгол улсын их сургуулийн захирлын үүрэгт ажилд томилсон байдаг бөгөөд энэ нь хууль зөрчсөн тухай “Л.Гантөмөр сайдын хууль зөрчсөн нэгэн үйлдэл ” нийтлэлээр хүргэж байсан.
Өөрөөр хэлбэл, МУИС-ийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулах ёстой байхад салбарын сайд нь сонгон шалгаруулалт явуулалгүй шууд томилсон. Сонгон шалгаруулалт явуулаагүйгээс гадна захирлыг томилоход шаардлагатай АТГ, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, тодорхойлолтгүйгээр тушаал гаргасан нь хууль бус үйлдэл байдаг. Энэ нь БСШЖУ-ны сайд Л.Гантөмөр Боловсролын тухай хуулийн 28.1.12-ыг зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 28.1.12.-д “Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасан байдаг.
Тэгвэл сайдын энэхүү алдаатай үйлдлийг Төрийн албаны зөвлөл засаж залруулахаар МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа бөгөөд энэ талаар сайтдаа байршуулсан байна.
Гэхдээ анхаарал татаж байгаа нь наадмын өмнө асуудлыг шийдэх гэж байгаад оршино. Өөрөөр хэлбэл төрийн эрх баригчид “но”-той асуудлыг олон нийтийн анхаарал өөр чигт хандуулсан үед шийддэг. Энэ удаад наадмын өмнө буюу 7-р сарын 9-10-ны өдөр асуудлыг шийдэх гэж байгаа нь МУИС-ийг хувьчлахад туслах нэгнийг тавих гэж байна гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Тодруулбал, МУИС-ийг шинэчлэл нэрээр олон сургуулийг нь цөөлсөн байдаг. Улмаар тус сургуулийг хувьчлах асуудлыг хэлэлцэх эсэхийг битүүний өдөр УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Өдгөө энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа нь МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалттай давхцаж байгаа юм. Энэ нь МУИС-ийг шинэчлэл нэрээр “самарсан” нууц нөхөр ил гарах цаг ойртож байгааг илэрхийлж байна.
Харин энэ ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн Л.Гантөмөр сайд хууль зөрчсөн ч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Түүний нэг удаагийн алдааг Төрийн албаны зөвлөл баларуулдлаа. Цаашид хэчнээн алдааг нь Төрийн албаны зөвлөл балруулдах бол… Бодох л асуудал.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
Холбоотой мэдээ
-
zochin (June 26, 2015 10:24:57 am )
bolovsroliin yam ulaan avilgachidaar duursen gazar muunii gaj ursgaltai hulgaichid !
-
-
45665 (June 26, 2015 11:34:34 am )
Боловсролын сайд Гантөмөрийг огцруулах шаардлагатай.Яагаад гэвэл энэ жилийн 5-р ангийн төгсөх ангийн шалгалтын сэдэв маш их хүнд учраас сургуулиуд шууд тэнцүүлсэн хугацаандаа багтахгүй хэцүү байлаа.
-
зочин (June 26, 2015 12:55:05 pm )
Наад хоосон толгой нь томдсон нөхөр чинь Монголын боловсролоор тоглоод оршуулчлаа. Гантөмөрийг зайлуулвал таарна
-
Anonymous (June 26, 2015 1:18:21 pm )
ZA TEGEED OOR HYN TOMILOOD DAHIAD MUULAAD BUULGANA TEGEED HENEER AJIL HIILGEH BE
-
зочин (June 26, 2015 3:51:13 pm )
Гадны захиалгаар монголын уран зохиолын хичээлийг алга болгох гээд бүтэлгүйтсэн тэнэг дээ, одоо бас л эрүүл мэндийн хичээлийг алга болгох гэж байгаа хүн, энэ ямаршуухан хор уршигтай гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх аа, энэ бол гэмт хэрэг шүү, эрүүл мэндийн анхны ойлголтгүй хүн өсөж хүмүүжих нь хэнд ашигтай вэээээээ
-
Anonymous (June 27, 2015 6:54:51 am )
Битгий худал мэдэмхийрцгээ, үүрэг гүйцэтгэгчээр тавьсан болохоос томилсон юм байхгүй. Одоо харин сонгон шалгаруулалт нь яваад захирал нь томилогдоно.
-
Ц.Со.Б. (June 27, 2015 7:47:19 pm )
Боловсрол хэмээх аугаа салбараар энэ төр 20 жил самарч тоголлоо шүү дээ. Уран зохиолын хичээлийн цагийг багасгаад, хууль бус хяналтгүй томилгоо хийгээд л, кембридж, авьяас хөтөлбөр ч гэх шиг жил бүр шинэ нэр томьёогоор далдалж, аливаа хөтөлбөрийн үр дүнг ч үзэхгүйгээр өөрчилж өөр аргаар мөнгө идэх аргаа хайцгааж байгаа нь тодорхой. Тэр Мүүний шашиныхаа номлолыг сургалтын байгууллагад битгий нялзаа. Монгол ирээдүйг минь монголоор нь сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй шүү. Боль.
-
zochin (June 28, 2015 11:12:02 am )
Боловсролын сайд Гантөмөрийг огцруулах шаардлагатай.Яагаад гэвэл энэ жилийн 5-р ангийн төгсөх ангийн шалгалтын сэдэв маш их хүнд мөн 9-р ангийн шалгалтын материал хүнд учраас сургуулиуд шууд тэнцүүлсэн хугацаандаа багтахгүй хэцүү байлаа. Шалгалтууд 1 хоногийн хугацаатай хүүхэд хичээл унших боломжгүй шалгалт өгсөн нэртэй байна шүү дээ ингэхэд яаж сургалт чанартай байх вэ дээ сургалт үнэхээр муу байна
Хариулах -
зочин (June 28, 2015 7:07:22 pm )
Энэ яам анхнаасаа л болохгүй хүн тавигдсан шүү дээ.Японы боловсрол монголд яаж шууд буух вэ дээ .монголд дэлхийн жишигт нийцсэн монгол боловсрол л хэрэгтэй.Үүнийг нийцүүлэн чиглүүлж чадах тийм сайд л хэрэгтэй бн шүү дээ.Энэ хүн холбоо, шугам сүлжээгээ л япончилбол дээргүй юү?
-
dur esgegch (June 29, 2015 12:30:53 pm )
Humuus odoo ene saidyg hen bolohyg taniad eheljee. saihan dur esgagch. zaluugaaraa yalzarsan etgeed.
11 Comments