antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2015 Comments are off

Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэлх замын ажлыг ирэх сарын 5-нд дуусгана

нийтлэсэн Admin

zamzasvarМонгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн наадмын бэлтгэл ажилтай өчигдөр танилцлаа. Энэ үеэрээ Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1.5 км замын ажлын явцтай танилцсан юм. Уг  замын  ажлыг  “Түм арвижих”  ХХК гүйцэтгэж буй бөгөөд энэ сарын 18-нд ажлаа эхэлсэн юм. Энэхүү замын ажлыг ирэх сарын 5-нд ашиглалтад өгөхөөр шахуу ажиллаж байгаа талаар ажлын хэсгийнхэн танилцуулсан байна. Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1.5 км замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр бөгөөд хоёр талаараа 1.5 метр явган замтай аж.  Одоогоор нийт ажлынхаа 40 орчим хувийг гүйцэтгэсэн ба далангийн ажил 100 хувь, авто замын хашлага суурилуулах ажил эхний 1 км-т хийгдсэн байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car