antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2015 6 comments

Х.Тэмүүжин: Бүгд “төмсөгдүүлчихсэн” юм шиг л сууж байдаг

нийтлэсэн Admin

temuujinЧуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү сонсголын тухай хууль нь Хууль тогтоох сонсгол, хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрөлтэй юм байн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд санал бодлоо солилцож байв. Тэр дундаа томилгооны сонсгол гэсэн хэсэгт гишүүд байр сууриа илэрхийлж байлаа. Тэрээр ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ “УИХ-ын гишүүд ямар ч хууль бус томилгоо явж байхад нэг нь ч үг хэлэлгүй бүгд “төмсөгдүүлчихсэн” юм шиг л сууж байдаг. Тэр битгий хэл ямар ч эрх зүйн мэргэжлийн биш хүн шүүгчээр томилогдоод явж байсан. Тэгж дуугүй сууж өнгөрөөчихөөд дараа нь ханцуйндаа бүгд өөр зүйл ярьдаг. Нэгэнт та нар хууль бус томилгоо явж байхад юу ч хэлж чадахгүй болохоор чаддагаар нь ард иргэдийг үг хэлэг гээд ийм хуулийн төсөл боловсруулсан гэж бодож байна” хэмээв.

Чуулган үргэлжилж байна…

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочинзочин (June 25, 2015 1:13:58 pm )

    СОНСГОЛ гэж юуг хэлээд байнаа? Соц үед 6 дахь өдрийн өглөө сонсголтой гээд юм болдог сон. Тэрэн шиг юм уу ? Тэрэнд хууль гаргаад байгаа юм уу? Үгийг нь зөв сонгосон л байх даа. Ард түмэнд ойлгогдохгүй үгийг ХУУЛЬ гэнээ гэдэг шиг юм болоод байна уу?

  • зочин (June 25, 2015 1:29:35 pm )

    Арай соёлтой үг хэрэглэж болдоггүй л юм байх даа. Шоронгийн хулгайчаасаа ялгагдахгүй юм даа, энэ Тэмүүжин сайд асан

  • Саруул (June 25, 2015 10:27:16 pm )

    Тэмүүжингийн хэлдэг үнэний ортой ш дээ.

  • Hyn (June 26, 2015 8:54:53 am )

    gyldiigeed baigaarai

  • JON (June 26, 2015 9:31:18 am )

    DOLIGJABIIG ANH ULSIIN ERNHII FROKURORT ELBEGDORJ NER DEBSHUULHED MONGOL ARDIIN NAMIIN GISHUUD BOLON IH HURLIIN GISHUUN BAISAN SUHBAATAR HUULID ZAASAN SHALGUUR HANGAAGUI HUULIIN BAIGUULLAGAD 10 JIL AJILLLAAGUI GEEED ESRGUUTSEJ BAIHAD ARDCHILSAN NAMIINHAN DEMJIIJ DORLIGJAB BI HUUBIIN SURGUULID 3 JIL BAGSHILJ BAISANGEED ZUTGUULJ BAIGAAD TOMILULUULJ BAISAN BIZDEE

  • зочин (June 26, 2015 10:15:23 am )

    өөрөө олон удаа төмсөгдүүлж үзэждээ янхнуудаар

antalya rent a car