antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2015 11 comments

Говь-Алтайн засардаггүй Засаг дарга О.Амгаланбаатарыг АТГ хэзээ шалгах вэ

нийтлэсэн Admin

936694_840683075985799_4345738121822590018_nГовь-Алтай аймаг сүүлийн үед бүтээн байгуулалт, алдар гавьяагаараа биш засардаггүй Засаг дарга О.Амгаланбаатарынхаа нэрээр олон дуудуулах боллоо. Цэвэр усны сав дээр өөрийн чээж зургаа хэвлүүлсэн гэж олны хэл амны бай болсон ч үүнээс цаана, түүнээс цааш хуулиас давж, ашиг сонирхлын зөрчил гаргасан олон баримт байгаа бололтой. Тиймээс ч түүнийг АТГ-т шалгуулах ёстой гэсэн иргэд олон байна. Түүнд “но”-ихтэй, АТГ-ын чихэнд хүргэхүйц нэг биш, нэлээн хэдэн асуудал байгаа аж. Тухайлбал О.Амгаланбаатар 2014 онд аймагтаа англи хэлний 300 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, уг төслийнхөө хүрээнд АНУ-д 4, Австралид 3, Фижи улсад 5 багш сургахаар болсон байна. Гэтэл яг төсөл хэрэгжих дээрээ тулахад Фижи рүү л 5 багш явуулсан бөгөөд АНУ, Австрали руу багш явуулах мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй ор сураггүй болж.
Засаг дарга О.Амгаланбаатарын хувьд дээрх баримт бол юу ч биш гэнэ. Тэрбээр өөрийн ойр дотны хүмүүсийн компаниудыг дэмжиж, заримыг нь аймагтаа монополь болгож чаджээ. Говь-Алтай аймгийн МАХН-ын дарга С.Балдандорж захиралтай “Мандал голомт” компанид тендер зарлалгүйгээр Дэлгэр сумын төвийг шинэчлэх 5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төслийг “май” гээд л өгчихсөн байна. Тендерийг 30 хоногоос доошгүй хугацаанд нээлттэй зарлана гэсэн хуулийн заалтыг зөрчжээ. Мөн Бигэр сумын төвийн 527 сая төгрөгийн дулаан хангамжийн шинэчлэлийн ажил, Баянхайрхан багийн 2,9 тэрбум төгрөгийн дэд бүтцийн тендерт шалгарсан гээд “Мандал голомт” компани О.Амгаланбаатарын тусламжтайгаар монополь байдал үүсгээд байгаа аж.
О.Амгаланбаатар янз бүрийн өдөрлөг, чуулган зохион байгуулах нэрийдлээр улсын төсвийн мөнгийг идэж, сонгуулийн сурталчилгаандаа ашигладаг гэсэн хардлага байна. “Засагт хааны голомт” нэртэй АН-ын залуучуудын чуулга уулзалтад 46850,0 мянган төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас зохион байгуулсан гэх мэдээлэл ирээд байгаа юм. Мөн 1000 эмэгтэйчүүдийн, 1000 ээжийн, 500 малчин эмэгтэйчүүдийн, ахмад багш нарын, 12-р ангийн сурагчдын зөвлөгөөн хийх нэрийдлээр улсын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсаар, үүндээ ч гаршаад байгаа бололтой. Хамгийн сүүлд гэхэд намынхаа 25 жилийн ойгоор 15 сая төгрөг зарж, барилдаан зохион байгуулсан байх юм.


Түүний газрын наймааны асуудлыг бол аймгийн амтай бүхэн ярьдаг юм билээ. Өмнөх дарга нарын олгосон газрын лицензийг хүчингүй болгож, өөрөө дахин лиценз олгож байгаа. Ингэхдээ өөрөө тодорхой хэмжээний хувь хүртдэг гэх. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Маргад-Эрдэнийн нэр дээр Харзат багийн нутагт газар олгож, үүнийгээ Нямдорж гэгчид 100 сая төгрөгөөр зарж олсон мөнгөө хуваан завшсан гэх мэдээлэл дөнгөж эхлэл нь.
Та санаж байгаа бол О.Амгаланбаатарын чээж зургаа хэвлүүлсэн цэвэр усны төсөл ч бас АТГ-т шалгуулахуйц хээл хахуулийн “уурхай” болчихжээ. Учир нь аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах “Эрүүл ус 2014” төслийг М.Машбат захиралтай “Плагиоклаз” компанид тендергүйгээр өгч, гүйцэтгэлийг нь шалгалгүйгээр 1,4 тэрбум төгрөгийг олгожээ. Одоо тус компани хууль зөрчсөн үйлдлээ далдлахын тулд нөхөж баримт бүрдүүлж байгаа аж.  1,4 тэрбум  төгрөгөө шилжүүлчихээд дараа нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь бүр уйваагүй гэмээр.
Энэ мэт олны түмний нүдэн дээр идэж уусаар, хууль зөрчсөөр байгаа ч засрахгүй байгаа О.Амгаланбаатарын тарьсан хэргүүдийг АТГ-т шалгуулах цаг нь болжээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • галт (June 23, 2015 4:21:04 pm )

    Ийм новшнуудыг бушуухан шалгаж шийтгэх хэрэгтэй

  • MD (June 23, 2015 9:14:02 pm )

    МАН-ынханы ганц чаддаг юм нь нэргүй матаас,мэдээлэл!!!!!! Цусанд нь шингэчихсэн юм байна л даа!!!!!

  • э (June 23, 2015 10:17:06 pm )

    МандалАлтай ХХК бүх тэндэр авсан шүү.Амгаа эзэн нь биш байх аа.ИТХ-н дарга нь балдандоржийн төрсөн эгчийнх нь хүү шүү.ардын намаас урваж ардчилсан намд орсон.сонгууль дөхөхөөр овоо юм хийсэн энэ залууг муулах ажилдаа орох нээ

  • Anonymous (June 24, 2015 6:42:29 am )

    Амгаа сайн байгаа

  • зочин (June 24, 2015 6:49:07 am )

    зөв шалгах хэрэгтэй

  • bat (June 24, 2015 7:59:32 am )

    hudal gutgehee boliochee ter haalgiig uvsiin nord geh hujaa mashin het undur achaatai nuraasan baital zasag darga nuraasan geed baisan hund aldaa dutagdal baij bolno gevch hudal medeelel bol hudal medeelel shuu

  • Anonymous (June 24, 2015 9:41:38 am )

    энэ яасан гар вэ

  • зочин (June 24, 2015 9:46:58 am )

    АН-аас нэг олигтой хүн алга аа, дандаа л идсэн, хулгай хийсэн, ийм хулгайч нөхдүүд тэгээд яаж улс орныг удирдахав дээ, ийм дээ ч улс орны эдийн засгийг унагааж , маш хүнд байдалд оруллаа ш дээ, ард түмний амьдрал хүнд боллоо, энэ АН улс орныг хэзээ ч удирдаж чадахгүй юм байна, хоорондоо алалцсаар байтал таарах юм байна даа, 12 онд итгэл өгч сонгосон биш өөдөөс шороо цацдаг тэнэгүүд юм,

  • fg (June 25, 2015 2:59:59 pm )

    би говь-алтай аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг хамгийн тэнэг, хамгийн шуналтай, хамгийн ичих нүүргүй, хамгийн хөдөөний юм үзээгүй хүмүүс байдаг гэж боддог. нэг ч км хатуу хучилттай авто замгүй байсан байж өнөгрсөн жил 128 км асфальтан зам барьж өгсөн компанийг байнга дарамталж, үргэлж том жижиг мөнгө нэхээд үнэн өмнөөс нь ичиж үхмээр. зам барина гэдэг бол тухайн нутгийн энд байсан шороог зөөгөөд тэнд аваачаад үелэж дэвсээд зам тавьж өгч байгаа хэрэг болохоос алтны нинжа нар шиг алтыг нь аваад байгалийг нь сүйтгээд явж байгаа хэрэг биш шүү дээ. нутагт нь зам тавьж өгсөн тэр компаниас шалтагтай шалтаггүй баахан мөнгө аваад, баахан дарамталж аймгийн төв дотор өчнөөн км зам тавиулчихаад ичихгүй замаа ашиглалтанд өгөх гэнгүүт нь 4 тэрбум гаруй төгрөг нэхээд байгаам даа. бид танайд зөндөө их мөнгө өгсөн гэхээр, тэр үед чинь өөр хүмүүс, өөр засаг дарга нар байсан, одоо бид нарт адилхан мөнгө өг гээд барьсан сайхан замыг нь ашиглалтанд хүлээж авахгүй байгаа шүү дээ. ичээсэй. тэгж олсон мөнгө хоол болохгүй, харин ч хараал дагуулах байх даа. ёстой юм үзээгүй хөлдүү хөдөөний тэнэгүүд.

  • хуульч (June 25, 2015 8:04:17 pm )

    ИЙМ ҮЗЭГДЭЛ БҮХ АЙМАГТ ямар нэг байдлаар илэрдэг хуульч бидэнд хамгийн хүнд гутамшигтайгаар тусхаас гадна тэр даргыг цохиод авмаар санагдадаг харамсалтай нь тэр тэнэгүүдийн эрхэнд халдах эрх алгадаа ?????????????????????????????????????????????????????????????????????????????

  • Говийн өвгөн (July 06, 2015 11:41:09 pm )

    Намын даргын ажилыг намын хорооны гишүүддээ авилга өгч байж худалдаж авсан. Ямар ч ажилийн туршлагагүй хүмүүсийг ажилд томилж АН -ын гишүүн бус улсуудыг хоморголон халсан, гээд их л юм гарна даа . Шалгавал таарна.

antalya rent a car