antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2015 1 comment

Гавьяат Э.Бадар-Ууган үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгууллаа

нийтлэсэн Admin

badaruuganМонгол улсад хамгийн анхны олимпийн алтан медалийг авчирч, элэг нэгтнүүдийнхээ манайг тэнийлгэсэн эрхэм бол яах аргагүй Бээжингийн Олимпийн аварга, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган.

Гэвч хүн төрөлхтний их наадмын хамгийн дээд шагнал хүртсэнийхээ дараахан тамирчин маань спортын карьерээ өндөрлөж, дасгалжуулагч, нарийн бичгийн алба хаших болсноор боксын спорт сонирхогчдоо хэсэгтээ гонсойлгоод амжсан билээ.

Тэгвэл Э.Бадар-Ууган гавьяат энэ хугацаанд хоосон байсангүй бололтой. Учир юу гэвэл тэрээр “Өөжинмед” нэртэй, үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулж байгаа бөгөөд эмнэлгийнх нь нээлт өнөөдөр 10 цагаас болох ажээ.

Сүүлийн жилүүдэд манайд ариун хайраараа учирсан ч үрийн зулай үнэрлэж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийн тоо олширч, гадагшаа зорих хүмүүсийн тоо хэт нэмэгдсэн учраас тэдгээр хүмүүст туслах зорилгоор энэхүү эмнэлгээ байгуулж байгаа гэнэ.

Аргагүй анхны аварга гэсэндээ салбар, салбарт анхдагч болохоор мэрийж байгаа бололтой.

Дашрамд дурдахад, “Kato Ladies” клиник нь  байгалийн жирэмслэлттэй хамгийн ойр аргаар үр шилжүүлэн суулгадаг, одоогоор жирэмслэлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг эмнэлэг болохоор бүх эмч, мэргэжилтнүүдээ тус эмнэлэгт дадлагажуулсан юм байна. Тэгэхээр Э.Бадар-Ууган гавьяат цаашид олон хүнийг үр хүүхэдтэй болж, аз жаргалаа олоход нь туслах нь ээ.

Б.Хишигдэлгэр

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ERKA (June 24, 2015 5:21:33 pm )

    AMJNLT HUSIE

antalya rent a car