Энэ удаагийн шєнийн сурвалжлагаараа Сvхбаатар дvvргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “BB” караокег онцолж байна. Тус караоке нь цаг хэтрvvлэн ажилладаг, шєнийн 00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар vйлчилдэг зэрэг хуулийг “гууль” болгосон vйлдэл удаа дараа гаргасан талаар иргэдээс удаа дараагийн гомдол ирсний дагуу манай сурвалжлах баг “BB”-г зорьсон юм.
Єдєр очиход тємєр хаалга нь хvний нvднээс далд, хаяг нь тус байрны буланд жижгээр биччихсэн, эргэн тойрноо хянадаг бололтой тал тал тийш харсан камертай их л нууцлаг газар байлаа. Зохион байгуулагчтай нь уулзахаар шєнийн 23 цаг 40 минутад очиход хаалга vvдээ нээчихсэн байрны буланд байрлах жижиг хаяг нь тодоор гэрэлтэн уушийн газартаа уриалан дуудаж байгаа мэт харагдав. Дотогш орон vйл ажиллагааных нь талаар тодруулахад зохион байгуулагч залуу нь “Манайх шєнийн 00 цаг хvртэл л ажиллах vvрэгтэй, 00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар vйлчлэхгvйгээр хvмvvсээ шахаад л (цаг сунгалгvй, хааж байна гэдгээ мэдэгдэн vйлчлvvлэгчээ гаргах) хvлээлгийн минут гээд 00 цаг 30 минутад хаадаг” гэлээ. Хvн дуулах чимээ сонсогдохгvй байсан учир танайх одоо vйлчлvvлэгчгvй байгаа юм уу гэхэд “Тийм, одоо ингэсгээд л хаах гээд байж байна.” гэв. Яриа авчихаад гадаа нь байж байтал єнєєх одоо хаах гэж байна гэсэн газрын vvдээр хэдэн хvн орж харагдлаа. Шєнийн 00 цагт хаадаг vvргээ мэддэг байгууллагын vйл ажиллагаа харин ч шєнє дунд эхэлдэг бололтой. Хэдийгээр зохион байгуулагч нь наанаа 00 цагт хаадаг гэсэн боловч начир дээрээ єєр байгаа гэдгийг бид батлахын тулд тэднийхээр vйлчлvvлэхээр орж буй хvмvvсээс асуухад “Єє наад караоке чинь vvр цайтал ажилладаг шvv дээ, юу гэж шєнийн арван хоёр цагт хааж байдаг юм. Наадуул чинь худлаа ярьж байгаа юм” гэсэн хариулт єглєє.
Vг vйлдэл нь хол зєрvvтэй “BB” караокены талаар албаны хvнээс тодруулахаар Сvхбаатар дvvргийн 6 дугдугаар хорооны Цагдаагийн хэлтэс дээр очлоо. Албаны хvний хэлснээр “Саяхан бас цаг хэтрvvлсэн болон архи, согтууруулах ундаагаар vйлчилсэн гэх vндэслэлээр “BB” караокед зєрчлийн тэмдэглэл биччихээд одоо эзэн холбогдогч болох н.Тэнгисболд гэх залууг дуудчихаад л байж байна даа.”
-“BB” караоке тухай бvртээ торгуулиа тєлєєд явдаг уу?
-Торгуулиа удааж єгдєг. Хуулиараа бол баар, шєнийн цэнгээний газар нь пvрэв, баасан, бямба гарагуудад 00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар vйлчлэхгvйгээр 03:00 цаг хvртэл vйл ажиллагаа явуулах эрхтэй. Караоке бол 00 цагаас хойш ажиллах ёсгvй.
-“BB” караокены хувьд одоогоор ямар зєрчил илрvvлчихээд байгаа вэ, цаашлаад ямар арга хэмжээ авах вэ?
-Манайх баасан гараг бvр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 7.8-д заасны дагуу цаг хэтрvvлэн ажиллаж, архи согтууруулах ундаагаар vйлчилж байгаа байгууллагуудыг 250 мянган тєгрєгєєр торгож, зєрчлийн тэмдэглэл бичиж, арга хэмжээ авдаг. Гурваас дээш зєрчил гаргасан тохиолдолд архины тусгай зєвшєєрлийг нь хураах саналыг нийслэл рvv хvргvvлдэг. “BB” караокены хувьд энэ он гарснаас хойш хоёр удаагийн зєрчил илэрсэн. Гэхдээ энэ “BB” караокед би бараг арга хэмжээ болгон дээр очдог. Дотор нь дуу цангинаад байгаа хэрнээ гаднах камераараа харчихаад цагдаа хувцастай хvнийг ерєєсєє оруулдаггvй. Дээрийн арга хэмжээн дээр энгийн хувцастай хvнээр хаалгыг нь тогшуулж байж дотогш орсон.
-Дотогш ороход ямар байдалтай байсан бэ?
-Тэр vед 02 цаг 36 минут болж байсан. Биднийг ороход зургаан єрєєнд хvнтэй байсан бєгєєд єрєє бvрд нэг шил архи, есєн шил пивотой vйлчилж байсан.
-Тєрийн цагдаа хvнд хаалга vvдээ ч тайлж єгєхгvй байгаа энэ газрыг цаашид єєгшvvлээд л байх уу?
-Бид хуульд заасны дагуу гарсан зєрчил дээр нь л арга хэмжээ авах vvрэгтэй. Зєрчлийг нь илрvvлчихээд, зєрчлийн тэмдэглэл бичээд, тухайн газрын зохион байгуулагчаар нь ч юм уу гарын vсэг зуруулах ёстой байдаг.
Юутай ч Цагдаагийн байгууллагын дээрх эх сурвалж нэрээ нууцлахыг хvссэн бєгєєд цадигаа алдсан энэ байгууллагын талаар ийм тайлбар хэллээ. Тиймээс бид хэн гэгч ямар эрхтэн дархтан нь ийнхvv хуулийг “гууль” болгон замхаруулдаг талаар тодруулахад хуучнаар “Lanclub” байсан одоогийн “Grand BB Royal” рестораны захирал бvсгvй дээрх караокег ажиллуулдаг гэсэн баттай мэдээлэл авсан юм. Биднийг ресторан дээр нь очин “Захиралтай чинь уулзаж болох уу” гэж асуухад “Байхгvй байна. Єєрєє хэн бэ, хаанаас яваа вэ” гээд эгээ л мєрдєн байцаагч аятай аашилж байлаа. Арга ч vгvй биз дээ, хууль зєрчдєг байгууллагын эзэн хэр баргийн хvнтэй уулздаггvй л байлгvй.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Батхүү (June 22, 2015 8:40:25 am )
Энд нэг л зовлон байгаа юм аа одоо хаах боллоо гэхэд согтуу хүмүүс үгэнд орохгүй архи өгөхгүй гэхээр нэхээд байх эгээтэй зодуулчихгүй л байх нь гол зөрчил болдог юм даа өөр олон зөвлөн байгаа
1 Comment