ГОВИЙН ЦАГААН ШУВУУ
-Ийм гоё хоол байдаг юм байна-
Говийн цагаан шувуу хэмээх нэртэй говь нутгийнхны хүндэт зочиндоо өргөн барьдаг битүү хоол
Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0,5-0,7 мм зузаантай үлдээн годонтой нь туламлан өвчиж авна. Гол махаа жижиглэн татаж хөмүүл, давсаар амталж туламлан өвчиж авсан сүүлэндээ хийж онгорхой хэсгийг нь битүүлэн оёно. Үүний дараа гадна арьсыг нь хуйхлаж, хярваслаад бүлээн усаар сайтар угаана.
Тогоонд 2-2,5 л ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж давс цацаад 40-50 минут буцалгана.
Орц: (2 порц)
1. Туламлан өвчсөн хонины годонтой сүүл 1 ш
2. Гол мах 500 г
3. Дарсан хөмүүл 2 халбага
4. Давс
Энэхүү сайхан хоолыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, Халх, 3 хүүхдийн эх, Намжилдоржийн Нямсүрэн гуай хийдэг ажээ.
Холбоотой мэдээ
-
амаржаргал Б (June 20, 2015 7:16:44 pm )
үнэндээ нутаг санагдчихлаа шүү
-
Ачу (June 21, 2015 2:21:13 am )
Ёстой янзтай хоол юм шиг байна. Би дуурайж хийж үзэе байз.
-
Монгол (June 21, 2015 8:37:06 am )
Ёстой жинхэнэ монгол хоол минь байна даа
-
zocnin (June 21, 2015 10:13:59 am )
mongold ocnihooroo orig tsewer bgaliin byteegdehyyn hooloo l ideye gej bodogddgog shyy
ocnihod maani zarim ail yyniig maani medehgyi pitssa. tahiani maxtai hool hiij ogood bdag yum . yamar naadahaas cnin zalhsan geltei bish ..kanadad haan ezen awhai irehed tsewer hainagiin mahaar hool hiij ogloo geed syr bolood bsan . manaid tegehed yaduu hyn cn gesen gadaadaaiin ondor zeregleliin hooliig iddeg shyy dee mongol maliinhaa buynd bna daa harin gazriinhaa tsogt erdeniig zow bodlogoor yawuulah heregtei -
ug (June 21, 2015 1:39:30 pm )
Сайхан хоол байна хийж үзнээ баярлалаа
-
bodoo (June 21, 2015 7:02:29 pm )
Saihan haragdaj b.na buduun er honinii suulee gej
-
zolo (June 22, 2015 6:50:49 pm )
yugaar oyh yum be? hyihlah yed tylegdehgyi ytas ch yum uu? yamar yumaar oyh ve? gj
7 Comments