antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2015 Comments are off

Маргааш Чингисийн талбайд “Иргэдийн өдөрлөг” болно

нийтлэсэн Admin

talbaiСүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Иргэдийн өдөрлөг” маргааш буюу 6 сарын 20-ндИх эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд 50 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэддээ чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал:

-Хороодын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
-Дэргэдэх хэлтэс, нэгжүүд үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд ажлаа танилцуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах
-Дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нийтийн хоолны худалдаа гаргах
-Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх (I).
1. Дүүргийн 50 жилийн ой тохиож буй энэ жилд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй иргэн
2. Дүүргийн 50 жилийн ой тохиож буй жилд гэрлэлтээ батлуулж буй залуу гэр бүл
3. Дүүрэгт 50 ба түүнээс дээш жил хамт амьдарсан ахмад гэр бүлд хүндэтгэл үзүүлэх
4. Дүүргийн 50 жилийн ой тохиож буй жилд 50 нас хүрч буй /Дүүрэгтэй нас чацуу/ иргэн
5. Дүүргийн 50 жилийн ой тохиож буй жилд төрсөн нярай хүүхэд
6. Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дүүрэгт 50 ба түүнээс жил үр бүтээлтэй ажиллаж амьдарсан иргэнд тус тус хүндэтгэл үзүүлэх
-Цэрэг иргэний хамгаалалтын чиглэлээр үзүүлэх тоглолт
– Үлээвэр найрал хөгжмийн тоглолт
– Жагсаалын үзүүлэх тоглолт
– Зэвсэггүй тулалдах мэх, гардан тулалдааны үзүүлбэр үзүүлэх
– Сургуулилттай нохойн үзүүлбэр үзүүлэх
– Зэвсэгтэй үзүүлбэр үзүүлэх

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг хүлээн авна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car